Амгалан хотхоны СӨХ: Үүдний чип эвдэрсэн тул 30 минут ГАГНААТАЙ БАЙЛГАЖ, янзалсан

Баянзүрх дүүргийн Амгалан хотхоны 13-р байрны орцыг гаднаас нь гагнасан тул иргэд гарч, орж чадахгүй байгаа гэсэн мэдээлэл цахим сүлжээнд түгсэн.
Бид 13-р байрны оршин суугчтай холбогдож уг асуудлыг тодруулахад
“Өчигдрөөс хойш цагдаа гадаа байгаа болохоор гарч чадахгүй байгаа. Коронавирус илэрсэн, сэжигтэй тохиолдол илэрсэн байр болгоныг ингэдэг юм уу яадаг юм. Хаанаас яг ингэсэн нь тодорхойгүй байна” гэсэн юм.
Үүний дараа бид тус хотхоны СӨХ-ийн ажилтнаас уг асуудлын талаар тодрууллаа. Тэрбээр,
“Өчигдөр 13-р байрыг цагдаа хамгаалалтад авч, байрны иргэдээс шинжилгээ авч эхэлсэн. Чухам яагаад авч байгааг мэдээгүй. Шинжилгээний хариу гартал байрнаас иргэдийг гаргахгүй байгаа. Ажлаа тараад ирж байгаа хүмүүс бол орж болно. Үүдний чип эвдэрсэн тул хаалганд цүү хадахын тулд өдөр 30 минут гагнаатай байсан. Цүү хийгээд хэсэг цоож өлгөсөн. Одоо хаалга нээлттэй байгаа” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чип засахад гагнаад байхдаа яахав дээ үнэмшилтэй юм яриач үхэрнүүд
Тэр цоож ямар учиртай юм. Угаасаа код-гүй ха�##�га харагдсан. Нөгөө юү билээ, Бантсандаа б�##�айрна гэгч...