Нийгмийн

Согтуурсан үедээ орцны шатнаас унаж нас баржээ

Баянзүрх дүүргийн 16-р хороонд байрлах 31-р байрны орцноос толгойдоо хүнд шарх авсан 62 настай эрэгтэйн цогцсыг олжээ. Тодруулбал талийгаач Б нь тус байранд ганцаараа амьдардаг байсан гэх бөгөөд архины хамааралтай байсныг эх сурвалжууд мэдээлж байна.

Урьдчилсан шалгалтаар талийгаачийн толгойн дагз оршим хатуу, мохоо биетэд цохиулсан байж болзошгүй шархтай, дух хэсэг нь хавдартай байсан аж. Мөн талийгаачийг олох үед тухайн орчимд архины шил байжээ. Иймд талийгаач архидан согтуурсан үедээ шатнаас уруу унаж гэмтэл авсан нь үхэлд хүргэсэн байж болзошгүй хэмээн үзэж буй аж. Хэргийг өдгөө Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button