Нийгмийн

Хөл хорионы үед ирсэн дөрвөн гомдол тутмын нэг нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой байна

Монгол Улсын Засгийн газраас 2020 оны хоёрдугаар сарын 11-ний өдрөөс хоёрдугаар сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлж Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хөл хорио тогтоосон. Гэвч зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийн гаралт өссөн байна. Энэ сарын 11-ний өдрөөс 18-ны өдрийг хүртэл хугацаанд Нийслэлийн Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт гэмт хэрэг, зөрчлийн гаралт, нөхцөл байдал ямар байгаа талаар тоймлон хүргэе.

Баянзүрх дүүрэгт зөрчлийн шинжтэй дөрвөн гомдол тутмын нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил эзэлж байна

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 10-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд гэмт хэргийн шинжтэй 109 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 65-д нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна. Үүнээс Хулгайлах гэмт хэрэг хамгийн их буюу 18, Золгүй байдлаар амь насаа алдсан 10, Залилан 9, Хүний эрүүл мэндэд хохирол учруулах 8, Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Мөрийтэй тоглоом зохион байгуулах гэмт хэрэг тус бүр хоёр гарсан бол бусад төрлийн гэмт хэрэг 14 гарсан байна.

Хүнийг санаатай алах гэмт хэргийн шинжтэй нэг мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Хөл хорио тогтоосон долоо хоногийн хугацаанд зөрчлийн хэргийн шинжтэй нийт 1362 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 308 нь буюу 4 гомдол, мэдээлэл тутмын нэг нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн шинжтэй байгаа юм. Үүнээс 460-д нь зөрчлийн хэрэг нээн шалгасан бөгөөд 66.3 хувь нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил, 12.3 хувь нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил, 9.7 хувь нь Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил тус тус эзэлж байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн хэргийн 59.6 хувь нь хүүхдийн бие махбодид халдсан, хүүхдийн дэргэд архидан согтуурсан, хүчирхийлэл үйлдэж, хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчлүүд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button