НИЙГЭМ

Голд живж байсан таван иргэний амийг аварчээ

Голд живж байсан таван иргэний амь насыг аварсан талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тодруулбал, гол, усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлийн Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах анги, Цагдаагийн байгууллага, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын алба хаагчид Хэрлэн, Тэрэлж голын дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

Энэ үеэр голд живж байсан таван иргэний амь насыг аварч, голд суусан гурван автомашиныг татаж гарган аюулгүй болгож, Аврах ангийн алба хаагчид гурван удаа дуудлагаар ажиллаж, гурван иргэний амь насыг авран хамгаалж, хоёр буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Мөн алба хаагчид зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 4-нийг хүртэл хугацаанд гол, усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг яриаг 4,551 иргэнд хүргэж, 1,773 ширхэг тараах материал тараан, голын эрэг дагуу ногоон бүсээс 50-100 метрийн зайд 1,185 автомашиныг холдуулж ажиллажээ. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button