УЛС ТӨР

Х.Нямбаатар: Хувь хүний биометрик мэдээллийг зөвхөн төрд хадгална

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Энэ үеэр Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг:

-Сүүлийн үед хувь хүнтэй холбоотой мэдээллүүд олон нийтийн сүлжээгээр явдаг боллоо. Энэ мэдээлэл нь төрийн байгууллагуудаас алдагддаг. Энэ чиглэлд арилжааны зориулалттай янз бүрийн аппликейшнүүд ч гарч байна. Тэдгээр нь хүний хувийн мэдээлэл, хурууны нээг авдаг.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Хүний биометрик мэдээлэл зөвхөн төрд байх ёстой гэж уг хуулиар үзэж байгаа. Батлагдвал томоохон сүлжээ дэлгүүрүүдийн хөнгөлөлтийн картан дахь үйлчлүүлэгчийн хувийн мэдээллүүдийг устгана. Иймэрхүү мэдээллүүд зөвхөн төрд хадгалагдана.

УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Монгол иргэн
Монгол иргэн

Төрд итгэх ч хэцүү л юм бна шүү

Холбоотой мэдээ

Back to top button