НИЙГЭМ

“Сурагчдыг заавал ижил дүрэмт хувцас өмс гэх нь өрөөсгөл”

Өнөөдөр /2021.08.09/ БШУЯ-наас есдүгээр сарын 1-нд нэгдүгээр ангид элсэх сурагчдыг хэрхэн бүртгэх талаар мэдээлэл хийсэн. Энэ тухай мэдээг энд дарж уншина уу.

Тэгвэл энэ үеэр тус яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир танхимын хичээл эхэлж буйтай холбогдуулан сурагчдыг заавал нэг ижил дүрэмт хувцас авч өмсөхийг шаардахгүй гэж ярьжээ. Түүнчлэн дүрэмт хувцасны хангамж хүрэлцээгүй үед цагаан юм уу цэнхэр цамц, хар өмдөөр жигдрэх шийдэл байдаг хэмээн онцолсон байна.

Т.Ням-Очир “Энэ тал дээр сургууль дотроо нэгдсэн шийдэлд хүрэх боломжтой. Түүнээс бүрэн чөлөөт хувцаст шилжих нь хүүхдийн эрхийг зөрчих талтай. Зархим хүүхэд таван өдөр, таван өөр хувцас өмсөж ирснээр сурагчдын дунд ялгавартай байдал үүсдэг” гэжээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
irged
irged

Hogltei orond hoondood doremt xybastai baidag shoo dee doremt how has xerelool

Зочин
Зочин

Заавал ижил биш ч дүрэмт хувцасны нэг төрөл эсвэл төстэй зүйл өмсөхөөр зааж болох байх. Чанар нь их муу даа. Хүүхдийн биед таарахаар чанартай хувцас хийгэсэй. Дүрэмт хувцастай байсан нь амар. Гол нь сайн чанарынх угааж арчих боломжтой байх.

Зочин
Зочин

Одоо 2 салаа самнуулж капрон зүүхээ больмоор байна богино хальмаг үстэй хүүхдийг бас тэгж самна гэхийн

Холбоотой мэдээ

Back to top button