“Хөөгдсөн” гэж хэлүүлэхээс айсан Л.Бямбасүрэн эрүүл мэндийн шалтгаанаар өргөдлөө өгчээ

Засгийн газрын ээлжит хуралдаан /2021.08.11/ өчигдөр Төрийн ордонд болсон. Хуралдаанаар ИНЕГ-ын Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.
Албан тушаалаасаа тун ч ховхордоггүй тэрбээр олон сар, жилийн эцэст хүчээр шахам ийн бууж байна. Гэхдээ тэрбээр энэ албанаас хөөгдөх шахуу явсан гэж хэлүүлэхийг хүсээгүй, нэр цэвэр салахыг хүссэн бололтой. Эрүүл мэндийн шалтгаанаар өөрөө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүнийг нь Засгийн газрын хуралдаанаар ёсоор болгосон гэх.
ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн тэргүүтэй удирдлагуудын хууль зөрчсөн байж болзошгүй, албан тушаалын байдлаа ашиглаж хувийн эрх ашгаа гүйцэлдүүлсэн шинжтэй хэд хэдэн кэйсүүдийг хэвлэлүүд баримтаар мэдээлсэн. Мөнхүү шүүхийн шатанд Л.Бямбасүрэн нарт хамаарах 4-6 хэрэг хянагдаж, зарим хэргүүдэд тэднийг яллагдагчаар татсан талаар бид өмнө нь мэдээлж байсан.
Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн яамнаас сүүлийн үед зарим ТББ-ын гомдол болон олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гарсан ИНЕГ-ын удирдлагуудтай холбоотой мэдээллийг шалган тодруулах, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг гаргасан гэх мэдээлэл бий.Тиймээс байнгын хэл аманд өртөж байдаг Л.Бямбасүрэнг “Шаардлагатай бол ажлаас нь чөлөөлөөд явуул” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард нийтийн тээврийн ажилтай танилцах үеэрээ ширүүхэн хэлсэн. Зам тээврийн сайд Л.Халтар ч толгой дохиод үлдсэн. Гэтэл түүнээс хойш хэдэн сар өнгөрсөн. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнг явуулж чадахгүй өдийг хүрээд байв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хуурай дүү гэгддэг түүнд хэн ч халдаж чадахгүй, өнөөх нь эрхтэн дархтнуудын халхавчинд даварч суусаар өдийг хүрээд байсан юм.
Б.ЦЭЛМЭГ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнэн мэдээлэл байна
Viagra Fast No Prescription Required
Teilen Levitra 20mg
cialis free sample
Order Tamoxifen
Cialis Nebenwirkungen Durchfall
PuРіС– Comprare Farmacia Kamagra
Cephalexin Description
Levitra 5 Mg Usato
Propecia Funcion
cialis y el alcohol
para que sirve la cialis