Нийгмийн

СХД-д “Зөв хүн электорат эвсэл”-ээс Б.Найдалаа нэр дэвшинэ

УИХ-ын 18, 28 дугаар тойрогт  явагдах УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдөр аравдугаар сарын 10-нд болно.

Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт “Зөв хүн электорат эвсэл”-ээс Б.Найдалааг нэр дэвшүүлэх болсныг мэдээллээ.

Түүний хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд Чингэлтэй дүүргийн 25-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж, 10246 хүний саналаар долоод бичигдсэн билээ.

Мөн Иргэний Зориг Ногоон Нам 28 дугаар тойрогт нэр дэвшигчээ тодруулсан бөгөөд энэ тухай маргааш /2021.08.31/ 12:00 цагт Хэвлэлийн хүрээлэнд мэдээлэл хийхээр болжээ. Бусад нам эвслээс нэр дэвшигчид тодорхойгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
8 сар 31, 2021 01:55

Songinii teneguud taniig songohgui bhdoo

Холбоотой мэдээ

Back to top button