Нийгмийн

АТҮТ-ийн тасгийн дарга Б.Хүдэрболдыг 10 хоног цагдан хорилоо

АТГ-ын шалгалт эрчимжсээр байна. Өнгөрсөн хоногуудад ХӨСҮТ, ТЭЦ-4 гэх мэт төрийн өмчит аж ахуй нэгжүүдээс хэд хэдэн баривчилгаа хийв.

Тэгвэл Авто тээврийн үндэсний төвийн Дорноговь аймаг дахь салбарын даргаар ажиллаж байгаад нийслэлд ирж тасгийн дарга болоод байсан Б.Хүдэрболдыг шалгаж эхэлсэн бөгөөд 48 цагийн хугацаатай цагдан хорьсон юм.

Тэгвэл түүнийг цагдан хорих 48 цагийн хугацаа өнөөдөр дууссан бөгөөд түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих прокурорын саналыг шүүхээр хэлэлцэж, улмаар 10 хоног цагадн хорих шийдвэр гаргажээ.

Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж шалгаж буй юм.

Түүний дүү нь “Чандмань Цагаан хад” компанидаа нүүрс тээврийн С зөвшөөрөл гаргуулж хахуулийн мөнгөөр хүнд оврын тээврийн хэрэгсэл худалдан авч улмаар нүүрс тээврийн бизнес эрхэлсэн байж болзошгүй юм байна.

Б.Хүдэрболд 2017 онд даргаар томилогдсон бөгөөд тухайн үед 14 саяын орлоготой гэж мэдүүлж байжээ. Харин 2020 онд орлого нь 32 сая болж өсчээ. Мөн гэр бүлийн орлого нь 27 сая байна. 75 саяын үнэтэй нэг орон сууцтай. 42 саяын үнэтэй хоёр машинтай. 82 саяар үнэлэгдэх малтай. 15 саяын үнэт эдлэлтэй. 45 саяын зээлтэй гэж мэдүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button