НӨХӨН СОНГУУЛЬ: 70-аас дээш насныхан хамгийн өндөр ирцтэй байна

Монгол Улсын их хурлын 18 болон 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн 10:00 цагийн ирцийн мэдээллийг танилцуулж байна.
28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 113,938 хүн бүртгэлтэй байгаагаас 7537 буюу 6.62 хувь нь саналаа өгчээ. “Түр хасав” тэмдэглэгээтэй 9036 хүн байна.

18 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 50,748 хүн бүртгэлтэй байгаагаас 2296 нь буюу 4.52 хувь нь саналаа өгчээ. “Түр хасав” тэмдэглэгээтэй 747 хүн байна.
Насаар нь ангилбал саналаа өгсөн иргэдийн ихэнх хувь нь 70-аас дээш насныхан байна. Тухайлбал, Хэнтий аймагт 70-аас дээш насны сонгогчдын 16.48 хувь нь, СХД-т 24.44 хувь нь саналаа өгчээ.
Хэнтий аймагт 18-19 насныхны 1.58 хувь нь буюу 39 хүн, 20-24 насныхны 1.49 хувь нь буюу 90 хүн одоогийн байдлаар саналаа өгөөд байна. СХД-т 18-19 насныхны 3.17 хувь буюу 126 хүн, 20-24 насныхны 303 буюу 2.85 хувь нь саналаа өгчээ.


Эх сурвалж: СЕХ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Болдогсон бол энэ хүмүүсийг бүгдийг нь сонгох юмсан.
Батшугар биздуг сонгосон гэж ойлголоо хаха.
Хөгшчүүл идэвх гаргаж очоод буруу сонголт хийчдэг
Sanalaa Otgonbaatart ugnuu. Gulgur tsarailsan yumnuudtai ene zaluu l uzeltsej chadna