УЛС ТӨР

М.Чингисхаан долоон нэр дэвшигчээс гуравт жагслаа

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт явагдаж дууссан. Сонгогчдын ирц хүрээгүй тул дахин санал хураалт явуулж магадгүй нөхцөл үүсээд байна.

Тэгвэл Хэнтий аймаг буюу 18-р тойрогт бие даан нэр дэвшсэн М.Чингисхаан саналаараа гуравдугаарт жагссан нь анхаарал татаж байна. Харин МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат 3,259 саналаар нэгдүгээрт бичигджээ. Тэгвэл АН-аас нэр дэвшигч Ц.Гарамгайбаатар 867 саналаар хоёрт орсон байна.

Олны анхаарлыг татсан, содон нэр дэвшигч М.Чингисхааны хувьд 163 саналтай. Түүний араас гурван ч нэр дэвшигч жагсаж байгаа юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button