НИЙГЭМ

ӨНӨӨДӨР: Улс хоорондын ачаа тээврийн жолооч нар мэдээлэл хийнэ

Өнөөдөр /2021.10.11/ болох үйл явдлыг танилцуулж байна.

8.00 цагт Төрийн ордны баруун хаалганы дэргэд “Босоо хөх Монгол” хөдөлгөөнөөс Хөрөнгө оруулалтын нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг эсэргүүцэж УИХ-ын гишүүдэд шаардлага хүргүүлнэ. Утас: 96660570

12.00 цагт Хэвлэлийн хүрээлэнд хуульч  Р.Булгамаа, “Эх үрсийн дуу хоолой” ТББ, “Нарны охид” төсөл, ТХ продакшн, "Хүүхэд эрдэнэ” сангаас Охидын эрхийг хамгаалах өдөрт зориулан “Охидоо хамгаалья” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ. Утас: 99049247, 99088383

Төрийн ордонд

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана.

8.30 цагт Нийт шүүгчийн анхдугаар чуулган болно.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11.00 цагт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сургууль, цэцэрлэг, соёлын төв, спорт заал, эмнэлгийн барилгын ажил гүйцэтгэж байгаа барилгын компаниудын нэгдлээс тэдэнд тулгамдаж буй асуудлын талаар мэдээлнэ.

11.30 цагт Засгийн газраас Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, нэгдэн орсон олон улсын гэрээг зөрчсөн хуулийн төсөл боловсруулан, хэлэлцэж байгаа талаар иргэний нийгмийн байгууллагын төлөөлөгч нар мэдээлнэ.

12.00 цагт Улс хоорондын ачаа тээврийн жолооч нар Замын-Үүд сумд үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button