Б.Шүүдэрцэцэг: Би массын зохиолч биш. Хэнд ч хэрэггүй “юм” бичдэг ч хүн биш

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнуулсан зохиолч Б.Шүүдэрцэцэгтэй ярилцлаа.
-ААВЫНХАА БАРИЛЦСАН ӨРГӨТГӨЛ ДОТОР ЗОГСООД НЭРИЙГ НЬ ДУУДУУЛАХ МЭДРЭМЖ Л ЧУХАЛ БАЙЛАА-
-Юуны өмнө “Соёлын гавьяат зүтгэлтэн” цол тэмдгээр шагнуулсанд тань баяр хүргэе.
-Баярлалаа.
-Таныг энэхүү шагналыг хүртсэний дараа “Юу хийж бүтээсэн гэж “Соёлын гавьяат” гэх тодотголтой шагналыг авдаг юм” гэх шүүмжлэл ялангуяа танай салбарынхан дунд гарсан нь ажиглагдлаа. Үгүйсгэсэн хандлагыг юу гэж бодож сууна?
-Би бусдын бодлыг сонирхоод байдаггүй. Хүн бүр өөрийн гэсэн бодолтой байх хэрэгтэй л дээ. Өөрийн бодсоноор өмнөх зүйлээ хийдэг. Хоёр түүхэн кино хийгээд олон улсад гаргах гэж байгаа нь Монголдоо анхдагч. Би шагнал горьдож хийдэггүй. Өмнөхөө хийгээд явж байтал шагнасан. Монголын түүх, өв соёлыг дэлхийд сурталчлан таниулж байгааг минь үнэлсэн үнэлэмж. Мөн хүүхэд, эмэгтэйчүүдийн дуу хоолой болж явдгийг минь Ерөнхийлөгч зарлигтаа тусгасан байна лээ. “Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, тэдний эрхийн тухай бичсэн нийтлэлүүдээрээ нийгмийг гэгээрүүлж байна” гэж. Зөвхөн ном бичсэн хүрээнд биш шүү дээ.
Соёл гэдэг чинь асар том салбар. Зохиолч хүн өөрийн гэсэн үзэл санаатай байх ёстой. Би феминист үзэл санаатай. Үүнийгээ зохиолдоо тусгадаг. Эмэгтэйчүүдийг дорд үздэг байдлыг үгүй хийхийн төлөөх үзэл санаатай. Өөрөө авъя гэж авсан биш. Төр засгаас өгсөн. Бусдын бодол надад ерөөс сонин биш. Бусдыг шүүх сонирхол ч надад байдаггүй. Арай өндөрлөгт байгаа хүн бусдыг шүүдэггүй гэж боддог юм. Учир нь хүн ямар нэгэн төвшинд хүрэхийн тулд дардан зам туулдаггүй. Хийж бүтээж, зүтгэж байгаа хүн чухам юу туулдгийг мэддэг болохоор өөрөөсөө бусдыг хэзээ ч шүүдэггүй. Өөрийгөө л шүүдэг. Хийсэн бүтээснээ дандаа эх орноосоо гадагшаа гаргах юмсан гэж зорьдог. “Хотулун гүнж” кино минь олон улсын худалдаанд гарахад бэлэн болсон. Энэ л надад сонин байна. Ажигласан бол намайг ямар олон хүн дэмжсэнийг ч анзаарч харсан байлгүй дээ.
-Тэгсэн?
-Төрийн шагналт зохиолчид, урлаг соёлын гавьяат зүтгэлтнүүдээс эхлээд. “Хүлээж байсан” гээд баяр хүргэсэн, урам хайрласан. Бусдад 100 хувь бүрэн дүүрэн таалагдана гэж хэзээ ч байдаггүй.
-Мэдрэмжийн тухайд?
-Төрийн дуулал эгшиглэхэд алдаатай, оноотой ч Монгол Улс минь оршин тогтнож байгаа нь хэчнээн сайхан бэ гэх мэдрэмж төрсөн. Төрийн дууллыг эх дагинын хамгийн хайртай өргөмөл хүү нь зохиосон байдаг. Эх дагинын туужийг би долоон жил судалж байж зохиолоо бичсэн. Эх дагина “Зуун лангийн жороо луус” гэх Монголын анхны төрийн дууллыг бичилцсэн гэдэг түүх байдаг. Төрийн дууллынх нь дор шагнал аваад зогсож байхад “Төрийн дуулалтай, Ерөнхийлөгчтэй, тусгаар тогтносон улстай байхын сайхныг мэдэрч зогссон. Миний аав Монгол Улсын зөвлөх инженер хүн байлаа. Төрийн ордны бөмбөгөр оройтой өргөтгөлийг аав маань барилцсан. Аавынхаа барилцсан өргөтгөл дотор нэрээ дуудуулаад шагнал авсан нь үнэхээр бахархалтай санагдсан.
Түүнээс биш хүний талаар элдэв шалдав юм боддог хүмүүсийн талаар бодох зай миний сэтгэлд байгаагүй. Хадам аавыгаа, ээжийгээ амьд сэрүүн ахуйд аавынхаа нэрийг гурав дуудуулах сайхан байлаа. Энэ л надад чухал. Шагналтай, шагналгүй “Хотулун гүнж”-ийг хийж, Каннд дахиад оролцож чадна. Шагнал авах гэж кино хийсэн юм биш. Өгсөнгүй гээд уйлах ч хүн биш. Ид хийж буй үед нь шагнах нь маш том урам зориг өгдөг юм байна. Жиргээчид маш их баяр хүргэж, эерэг хандсан. 150 мянган төгрөг дагалддаг гээд яриад байна лээ. Тийм мөнгө өгөөгүй. Тэтгэвэрт гарахаар өгдөг юм билээ. Тухайн үед авахгүй татгалзчихаж болдог.

-УРАН САЙХНЫ ШҮҮМЖ ГЭСЭН ХЭРНЭЭ ЭД ЭРХТЭН, ЦАРАЙ ЗҮС, ХҮЙСЭЭР НЬ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ДОРОМЖИЛЖ БАЙХ ЖИШЭЭТЭЙ-
-Ажиглаад байхад эрэгтэй зохиолчид эмэгтэй зохиолчдоо хүлээн зөвшөөрдөггүй, ойшоодоггүй. Хэсэг бүлэг эмэгтэй зохиолчдын нэрийг бөөгнүүлж байгаад муугаар нь цоллоод байх шиг.
-Яг тийм учраас л би феминст үзэлтэй байдаг. Ямар ч салбарт эрэгтэй хүмүүсийн ноёрхол байх ёстой гэж ойлгодог. Өнөөдөр дэлхий ертөнц асар их өөрчлөгдчхөөд байхад хүлээж авч чаддаггүй. Ирарх буюу эрх мэдлээ алдахгүй гэхдээ эцсийн амьсгалаа хурааж буй араатны тийчигнээн шиг л санагддаг. /инээв.сурв/ Тэдний ноёрхол одоо дууссан. Монголын уран зохиолын сүүлийн арван жилд эмэгтэйчүүд хүчтэй байгаа.
Уран зохиолын өмнөх түүхийг харахад Удвал гуайгаас өөр роман бичдэг эмэгтэй байгаагүй. Удвал гуай амьдралынхаа турш ганцхан роман бичсэн. Гэтэл шинэ зуунд эмэгтэй зохиолчид гараад ирэхэд дасахгүй байгаа юм байлгүй. Би бүгдийг нь хайрлаж хүндэлдэг. Эмэгтэй хүн уран зохиолын том төрөл болох роман бичнэ гэдэг амаргүй. Үүнийг би хэлсэн юм биш. Английн уран зохиолын том төлөөлөгч Виржиниа Вульф хэлсэн байдаг. Энэ хүн феминист үзэлт зохиолч байсан. 200 жилийн өмнөх Европт эмэгтэй хүн үзэг барьж суухыг байж болшгүй зүйл байсан гээд биччихсэн байдаг.
“Хэн ч саад хийхээргүй өөрийн гэсэн тусгаар өрөө, ч санаа зовохгүй мөнгөн эх үүсвэртэй байж эмэгтэй хүн зохиол бичих юм” гэдгийг. Манайд бол мөнгө юуг ч шийдэж ч чадахгүй, мөнгөний араас хөөцөлдөж болохгүй гэцгээдэг. Гэтэл бид материаллаг ертөнцөд амьдарч байна. Оюун санааны ертөнцөд гарч ирэхэд санхүүгийн дэмжлэг хүртэл ямар их хэрэгтэй байдаг билээ дээ. Швед, Данид зохиолчидоо хааны ивээлд байлгаж, санхүүгийн асуудалд санаа зовоохгүй гэдэг юм билээ. Санхүүгийн дэмжлэгтэй байж оюун санааны салбар хөгждөг.
Миний хувьд бор зүрхээрээ явж байна. Арван жилийн өмнө бичиж туурвиж байсан Луужир Жиймий гэх зохиолч “Шүүдэрцэцэг зохиолч шиг өөрийн гэсэн жолоочтой, туслахтай болно” гэж байсан удаатай. Энэ нь наад зах нь хүнд номнуудаа зөөхөд туслах хүн хэрэгтэй байгаатай холбоотой. Өөрөөр надад дэмжлэг байдаггүй. Мөн дэлхийн 46 орон номын худалдааг НӨАТ-аас чөлөөлчихсөн байдаг. Ингэж л оюуны салбараа дэмждэг. Гэтэл бид бусадтай адилхан НӨАТ-аа төлөөд л явж байна.
-“Сайн зохиолыг, сайн зохиолчыг цаг хугацаа аяндаа харуулна” гэдэг философи маягийн зүйл бий шүү дээ. Гэтэл судлаач шүүмжлэгчид гэхээсээ илүү яг одоо цагийн зохиолчид нэгнээ үнэлж дүгнэж, цэгнэж цензурдах нь хэр оновчтой юм бэ?
-Ашиг сонирхлын зөрчил гэдэг зүйл бүх салбарт бий. Өөрөө бичиж туурвидаг хүн бусдыгаа шүүх нь ёс суртахуунгүй зүйл. Санхүүд хүртэл хөндлөнгийн аудит, шалгалт орж байж шударга үнэн дүгнэлт гардаг нь жам. Миний хувьд утга, уран зохиолын өндөр боловсролтой. Лаборатори нэгдүгээр сургууль, тавдугаар сургууль, Эрхүүд сэтгүүлч-хэл шинжлэлч зэргээр суралцаж төгссөн.
Эртний Грекийн уран зохиолоос авахуулаад заалгасан. Эртний уран зохиолыг нэг багш дундад зууны уран зохиолыг мөн л ганцхан багш бүх насаараа заадаг байх жишээтэй. Ийм л газарт уран зохиолын боловсрол эзэмшсэн хүн. Манайд хэзээ ч сайн шүүмжлэгч байгаагүй. Өмнөх үеийнхэн үзэл суртлын талаас нь шүүмжилдэг байв. Ямар сайндаа л С.Эрдэнэ гуайн уянгын өгүүллэгүүдийг “намын ямар ч бодлого тусгаагүй” гэж шүүмжилж байх вэ дээ. Дараачийн үе нь найз нөхдөө магтаж, өөрт нь архи авч ирж өгдөггүй нэгнийг хувь хүнийх нь хувьд гутаан доромжлох маягаар бичдэг байхав.
Онолын задлан шинжилгээ хийгээгүй зүйлээ уран сайхны шүүмж гээд хаяглачихсан. Эд эрхтэн, царай зүс, хүйсээр нь доромжилж байх жишээтэй. “Эмэгтэйчүүдийн уран зохиол бол авгайчуулын хов” гэж бичсэнийг нь шагшицгаадаг. Шүүмж судлал ер хөгжихгүй байна.

-МИНИЙ НОМУУДЫГ 30-ААС ДЭЭШ НАСНЫ БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС УНШДАГ-
-Одоо бол мэргэжлийн түвшинд суралцацгааж байгаа байх?
-Гурван жилийн өмнө Горькийн их сургуулийн багш нар ирээд шүүмжлэгчийн ангидаа оюутан элсүүлсэн. Түүнд Эрдэнэбатын Энхсаруул гэх охин шалгараад явсан. Энхсаруул шалгарч явахаасаа өмнө “таны уншигч” гээд надтай ирээд уулзаад зургаа даруулж байсан. Түүний үеэс эхлээд мэргэжлийн шүүмж судлал хөгжих байх, гэрэл асах байх гэсэн найдлага бий. Одоо бол Англи болон АНУ-д харьцуулсан уран зохиолоор суралцаж төгссөн Шагдарын Туяа гэх судлаач бүсгүй бий. Түүн шиг боловсролтой судлаачид ёс зүйгүй зүйл хийдэггүй. Тэгэхээр арай ёс зүйтэй нь эмэгтэйчүүд болж таарах гээд байна. /инээв.сурв/
-Өөрөөс тань гадна хэд хэдэн эмэгтэй зохиолчдыг “массын зохиолч” гэдэг тодорхойлолтод оруулчихдаг. Та үүнд эмзэглэдэг үү?
-Би юунд ч эмзэглэдэггүй. Хүн бүрд өөрийн гэсэн бодол байх хэрэгтэй. “Массын зохиолч” гэдэг нь ямар учиртай вэ гэдгийг Ш.Туяа нэг удаа бичиж байсан удаатай. Ромын засаглалд шашны номыг зөвхөн латинаар уншдаг, түүнийг нь хэдхэн хүн ойлгодог байв. Улмаар Лютерийн Герман хэл рүү орчуулснаар олон нийт ойлгож уншдаг болсныг массынх гэж үзсэн.
Өнөөдөр бүх хүн бичиг үсэгтэй болчихсон байна. Ийм байхад тодорхой хэсэг нь уншаад нөгөө хэсэг нь уншдаггүй гэж ангилах нь өөрөө харгис. Миний номуудыг массаараа уншаад байгаа юм алга. “Эх дагинын өчил” буюу “Хүйлэн огторгуйн заадас” ном бусдаасаа бага зарагддаг.
Миний ажигласнаар хүний хөгжлийн номуудыг масс сонирхож уншиж байна. Хэрэв массынх гэж ярих гээд байгаа бол хүний хөгжлийн номууд л массынх. Хэрхэн яаж баяжих вэ, эрчүүдийн яаж уургалах вэ гэдэг номнуудын арав нь зарагдаж байхад уран зохиолын ганцхан ном зарагдаж байна. Тэгэхээр масс хүний хөгжлөө л уншиж байна. Би ерөөсөө массын зохиолч биш. Миний номуудыг 30 дээш насны боловсролтой хүмүүс уншдаг. Тэтгэвэрт гарсан сэхээтэн багш нар уншиж байх жишээтэй.
Одоогоос долоо, найман жилийн өмнө “Интернейшнл скүүл Улаанбаатар” олон улсын сургуулийн багш намайг урьж ангийнхантайгаа уулзуулсан. Яваад очтол арваннэгдүгээр ангийн охин “Домогт Ану хатан романд гарч буй үсний ёслол” сэдвээр курсийн ажил хийсэн байсныгаа харуулж билээ. Үстэй холбоотой арван төрлийн ёс гарч байгааг ажиглаад уран зохиолын ажил биччихсэн байсан. Угсаатны зүйг судалж бичихдээ үсний тийм олон ёс байдгийг би өөрөө ч анзаараагүй. Хүүхдийн сэвлэг үргээх, сэвгэр /охин хүүхэд/ сондгой тоогоор сүлжих, ургийн газарт мордохдоо олон салаа гэзгээ хоёр хувааж сүлжих, эр нөхрөө алдагсад сахил хүртэж үсээ хусах, уй гашуу тохиолдоход үсээ задгай тавих зэрэг маш олон ёсон бий. Тухайн хүүхдэд ямар их мэдлэг, мэдээлэл өгч вэ.
Тэгэхээр энэ массынх, тэр агуу зохиол гэх нь чухам хэний дүгнэлт юм бэ. Ийм нөхцөлд Монголчуудад ёс заншил, оюун санааны мэдлэг өгч байгаа нь адлаад байхаар зүйл мөн үү. Зүгээр л энэ талыг нь олж харахыг хүсэхгүй байна шүү дээ. Цөөхөн хүн амтай, жижигхэн салбарт нэгнээ адлаад байгаа нь эмгэнэлтэй.
-Борлуулалт өндөртэй, байнга шахуу бестселлер болж буйтай холбоотой юу?
-Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам”, Л.Сарантуяа зохиолчийн “Тавилан” роман яг л талх шиг зарагдсан. Миний номууд гүйцэхгүй. Тэглээ гээд би тэдгээр номуудыг элдвээр хэлж, муулж байсан удаагүй. Учир нь тэдгээр номнуудыг хүмүүс сонирхож уншиж байна шүү дээ. Миний номууд огт зарагддаггүй ч биш. Оюун санааныхаа хүчээр сайхан амьдарч байна. Ажилтнуудаа цалинжуулж, НӨАТ-аа шударгаар төлдөг. Ийм л байна. Хоёр алхмын урд яваа болохоор илүү хэлэгддэг байж магадгүй.

-19 ЖИЛ БОЛСОН Ч, ЗАХ ЗЭЭЛ ДЭХ УНШИГЧИД НАДААС УЙДАХГҮЙ БАЙНА-
-Бичиж туурвих ажилд хичнээн жилийг зарцуулав. Хэдэн ном туурвиад байгаа вэ?
-Анх 2003 онд “Хулан” туужаараа уран зохиолд орж ирсэн. Дурандаа бичээгүй. Сонинд цувралаар нийтлүүлж байгаад хүмүүсийн захиалгаар ном болгон хэвлүүлж байлаа. Бөөн айдас дунд номоо хэвлүүлж байсан юм. Одоогийн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг хэвлэлийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал байх үед 800 мянган төгрөгийн зээлээр хэвлүүлж байв. “Хүмүүс авъя гээд байгаа бол мянган хувийг хэвлүүлчих” гэдэг зоригийг өгсөн. Ингээд хэвлэлтээс гарсан өдөртөө 132 нь зарагдаж 800 мянгынхаа талыг олж байсан түүхтэй. “Надад таашаал өгдөг тул ном хэвлүүлдэг” гэх уянгалсан ярианд дургүй. Харин ном минь зарагдаж надад таашаал өгсөн. Тэр цагаас хойш би 19 жил ном бичсэн байна. Нэг зах зээл дээрх уншигчид надаас уйдахгүй байна гэдэг “би муу юм бичээгүй” л гэсэн үг.
Надтай зэрэгцээд л нууц нэрээр гарч ирсэн хүмүүсийн ном нь зарагдахгүй болохоор алга болчихдог. Гэтэл би 19 жил оршин тогтнолоо. Миний зохиол бүрд өөр өөр үзэл санаа гардаг. Тэгэхээр би хэнд ч хэрэггүй юм бичээд байдаг хүн биш, уг нь. Өөрөө маш их уншиж боловсордог. Зохиолоос зохиолын хооронд ахиж дэвшихийг хичээдэг. Өөртөө маш шүүмжлэлтэй ханддаг. Би бусдыг биш өөрөө өөрийгөө л шүүмжлэх ёстой. “Хотол цагаан гүнж”-ээс эхлээд шидэт реализм руу орсон.
-Өөрөө өөртөө шүүмжлэлтэй ханддаг гэснээс зохиол бичээд удаагүй байхдаа та өөрийгөө “би муу зохиолч” гэж хэлж байсан юм билээ. Харин одоогоос хоёр, гурван жилийн өмнө өгсөн нэгэн ярилцлагадаа “би сайн зохиолч” гэж дүгнэсэн байсан. Дахин асуухад та хэр сайн зохиолч вэ?
-Хүн уншихын аргагүй, эсвэл уншаад дууссаны дараа ямар ч хэрэггүй зүйл бичдэггүй. Хог бичвэл миний цаг хугацаа хайран. Эхний кино маань олон улсын зах зээлд гарч борлогдсон. Тэгэхээр би кино зохиолоороо дэлхийд гарч чадсан. Хоёр дахь нь одоо гарах гээд гэрээ нь зурагдчихсан байна. Монголынхоо хилийг давж чадаж байгаа, тийм л зохиолч.
-Эрчүүдийн барьж авч чадаагүй, гаргаж чадаагүй хатдын дүрийг таниулахад хувь нэмэр оруулсан эмэгтэй зохиолчдын нэг гэж Л.Түдэв гуай бичсэн удаатай.
-Жирийн зохиолч хүн тэрбумын кино төслийг хоёр удаа хийсэн гэдгээрээ Монголдоо анхдагч. Өнөөдөр улс төрчид, бизнесменүүд нийлээд улсаа тонож байна шүү дээ. Хөгжлийн банк гээд хэдэн их наядын асуудал яригдаж байна. Гэтэл би 74 сая төгрөгийн жүжгээ улсад бэлэглэсэн. Монголд ийм зохиолч надаас өөр байхгүй. Дандаа бусдын төсөв дээр очиж зохиож л өгдөг байх. Өөр ярих юм алга даа.
-“Домогт Ану хатан” кино гарсны дараа “муу кино болсон” гэж нэлээдгүй шүүмжлүүлсэн удаатай. “Хотулун гүнж” киноны тухайд шүүмжлэл хэр сонсож байна вэ?
-Кино гэдэг чинь нийлмэл урлаг. Бүхлээрээ муу байна гэж хэзээ ч байдаггүй. Хөгжмийн найруулга, найруулга, зураг авалт, хувцас зураг гэхчлэн олон зүйлийн нийлмэл. Хувь хүн тийм том төсөл хийнэ гэдэг өөрөө сайн. Улс хүртэл хийж чаддаггүй. Ойрадын түүх, манжийн эрхшээлд орсон дүр зургийг манайх л үзүүлж харуулсан. Сайн кино. Олон улсад гарчхаад байхад Монголд муулаад суугаад байдаг юм. Муу байгаа нь ганцхан надаас шалтгаалахгүй. Кино урлаг бол багийн ажил. Ганцхан зүйлээр нь дүгнэдэг бол Оскар яагаад тийм олон номинацтай байдаг юм бэ. Харин “Хотулун гүнж”-ийг адал явдалт төрлөөр бүтээсэн. Гурван улирлыг харуулж чадсан. Хоёр том кино төсөл хийсэн зохиолч Монголд байхгүй. Үүнийг хаана ч хэлнэ. Хэн ч зүрхэлж барьж авч чадахгүй байгаа.

-КИНОНУУД МИНЬ ОЛОН УЛСЫН СУВГУУДАД ОРЧИХСОН БАЙХ НЬ Л НАДАД ХАМГИЙН ТОМ ШАГНАЛ-
-Сүүлийн хэдэн жил зохиолынхоо санааг дандаа түүхээс шүүрч байх шиг. Түүхээ асар ихээр уншиж байгаагийнх уу?
-Бүгд түүхэн ном биш ээ. Маш сонин найруулагч төрөхийг хүлээж байлаа. Итгэж байсан найруулагч гадаадад төгсөөд ирчихсэн. Өөрийн сайн мэдэх социализмын тухай өгүүлэх “Хагацашгүй” киногоо 2023 онд эхлүүлэхээр төлөвлөөд байна. Зохиолоо аль талаас нь бичих вэ гэдгээ бодож л явна.
Энэ тухай задлах арай болоогүй. Хүн өнгөрснөө маш их санагалзаж ярьдаг юм байна. Социализмыг бараг үлгэрийн юм шигээр л ярих. Гэтэл би тэр нийгэмд амьдарч, нэлээдгүй сэхээтэн айлд өссөн. Гэхдээ л амьдрал хэцүү байлаа. Эд бараа ховороос гадна санаснаа ярьж, гадаад руу зорчиж болдоггүй. Тийм л нийгэм байсан. Бид эргээд тэр нийгэм рүү очно гэвэл надад аймшгийн зүүд шиг санагддаг.
-Эмэгтэй хүн том кино төсөл барьж авна, хэрэгжүүлнэ гэдэг амаргүй. Тулгарч буй гол бэрхшээл юу байв?
-Хамгийн хэцүү нь санхүүгийн бэрхшээл. Энд тэндээс мөнгө босгож чаддаг хүн биш. “Хотулун гүнж” киноны зардлаа нөхчихвөл надад дахиад хөрөнгө оруулагчид олдох байх гэж найдаж байна. Түүнээс биш янз бүрийн заль мэхээр киноны мөнгө босгохыг хамгийн зарчимгүй явдал гэж үздэг. Тэгж чаддаг ч үгүй. Бор зүрхээрээ явсаар таван жил болсон.
Миний зохиолыг ийм, тийм гэхээс илүү намайг ямар зам туулж вэ гэдгийг сонсвол илүү ойлгоно. Шагнал ч чухал биш. Ийм их зүйл амжуулсан гэдэг л чухал байна. Миний туйлын хүсэл шагнал биш. Тэгж бодоод байгаа хүмүүс одоо тайвшир. Кинонууд минь олон улсын сувгуудад орчихсон байх нь л надад хамгийн том шагнал юм даа. Хийсэн бүтээл нь эзнийхээ өмнөөс ярьж байх нь чухал. Википедиад миний намтар зургаан хэл дээр бий. Шанхайн консулд ажилладаг Америкийн дипломатч хүн хөтөлдөг. Намайг маш их дэмждэг. Ийм гоё дэмжигчид надад байдаг.
-Жирийн иргэд ч олон байх?
-Кино бүтээхэд асар их эд материал ордог. 2020 оны зун хиймэл агуй хийх 4 тонн цемент, тайзаа барих болон жүжигчдийн хувцасны торго, асар майхан хийх даавуу шаардлагатай болоод “туслах хүн байна уу” гэж цахим орчинд бичсэн юм. Гэтэл Нарантуул захын 105 дугаар лангуунд торго зардаг нэг эмэгтэй надтай холбогдоод маш их торгоор тусалж байсан. “Зохиолч оо, би хөдөө явж байгаад та кино эхэлчихсэн байна шүү дээ. Та хэрэгтэй бүх торгоо ирж аваарай” гэсэн.
Тулгарч байсан бэрхшээлүүд ч олон. Заримдаа надад аймаар байсан. Байсгээд л хатуу хөл хорио тогтоож байсан үе.
Өвлийн зураг авалтад орох гээд цас хүлээгээд байж байтал жолооч Д-гээс илэрсэн гэх асуудал. Мөн кино багийн 18 хүн дельта вирус тусч, эдгээд хүнд үеийг хамтдаа туулцгаасан. Заримдаа уйлмаар, хүмүүс намайг хараагүй бол “яана аа” гээд орилмоор санагдах үе олон гарч байлаа. 60 хүний 120 нүд намайг харж байхад “Зүгээр ээ бүгдээрээ натураа зогсоогоод хотод очиж хүмүүсээ эдгээчихээд буцаад гаръя” гэж л хэлсэн. Гэвч дотроо шатаж байсан шүү. “Шүүдэр ээ эгч ээ, та өөрөө Хотулун шиг хүчирхэг юм аа” гэдэг үгийг сонссон.
-Шантрах үедээ юунаас эрч хүч авч, хурцлагдаж байв?
-Ялагсад гэх номонд минь орсон агуу эмэгтэйчүүдийн намтрыг уншиж эрч хүч авч, хурцлагддаг. Ихэнх агуу эмэгтэйчүүд Францаас гаралтай. Франц дэлхийн оюун санааны төв. Сорбаны их сургуулийн химийн салбарт ганцаараа элсэж байсан Мари Кюри гэх эмэгтэй халаалтгүй байранд ухаан алдаж унаж байсан. Насаараа цацраг идэвхит бодисийн нууцыг тайлж, 60 насандаа цацраг идэвхит болисын хордлогоор нас барсан. Энэ хүний хажууд би өөрийгөө нялцгай гэж дүгнэдэг. "Шүүдэрцэцэг ээ чи өнөөдөр юу юм бэ" гэж өөртөө хэлдэг. Намайг хүн муулахад би баярладаг. Зүгээр нэг дорой амьтныг хүн тоож муулахгүй шүү дээ. Ядуу, тэнэг хоёр дайсан байдаггүй гэдэг үг бий. Тиймээс би амжилтад хүрсэн хүмүүсээр бахархаж, үлгэрлэж амьдардаг. Намайг муулсан хүмүүсийг гэгээрээсэй, амирлаасай гэж боддог, бурхны шашинтай хүн.

-ЗОХИОЛ БИЧИХДЭЭ УЛААНБААТАРААС АЛЬ БОЛОХ ЗУГТДАГ-
-Том кино төсөл дээр ажиллаад бичих ажлаасаа хэр хөндийрөв. Бичих хэрэгцээндээ цаг зав гаргаж байв уу?
-Продюсерын ажил хамгийн хүнд. Зохиолч гэдгээ зүгээр л мартчихдаг. Нээлтээ хэзээ хийх үү, жүжигчдийнхээ сэтгэл санааг яаж сайхан байлгах вэ, хөгжмийн зохиолчоор хэнийг сонгох вэ, дараачийн төлбөрүүдээ хэрхэн төлөх вэ гээд л зохицуулах ажил асар ихээр гарч ирдэг. Мөнгөөр дэмжихийг манайхан продюссерлох гэж ойлгодог юм билээ. Тийм биш. Сэдвээ олохоос эхлээд бүх үйл ажиллагааг удирдаж, худалдаанд гаргаж, эцсийн цэгийг хатгах хүртэлх бүх үйл явцыг хариуцдаг хүнийг хэлдэг. Яг тэр үед би зохиолч биш болчихдог. Бичихээ умартаад продюссерлоод суух кайфтай. Жаргалтай бөгөөд зовлонтой ажил. /инээв.сурв/
-Зохиолч хүнээс асуухгүй өнгөрч болохгүй байх. Зохиолоо бичихдээ орчиндоо ач холбогдол өгдөг үү. Ямар орчин бүрдүүлж суудаг вэ?
-Ач холбогдол өгдөг. Намайг энд юм бичээд сууж байвал манай ажилчид хэнийг ч оруулдаггүй. Хаалгаа түгжээд суучихна. Цонх маань хар хөшигтэй байгаа биз дээ. Гэрийн номын өрөөгөө ч бас адил. Бичихдээ Улаанбаатараас аль болох зугтдаг. “Эрдэнэт медипас” эмнэлэгт хоёр номоо бичсэн шүү. "Хүйлэн огторгуйн заадас" номоо тэнд бичиж байхад н.Батцэцэг эмч "Зохиол бичнэ гэдэг ямар хүнд ажил юм бэ" гэж гайхаж байсан. Тэгэхэд би нэг чемодан ном унших гээд чирээд оччихсон байсан юм. Харин “Хотол цагаан гүнж”-ийн эхний хэсгийг Шаргалжуутад бичиж байлаа. “Үүлэн хээтэй орчлон”-гийн эхний хэсгийн Бээжинд зочид буудлын өрөөнд бичсэн. Буудалд хэн ч саад болдоггүй, чимээгүй орчинтой. Орчин голно шүү. Амралтын газар юм уу, эмнэлгийн вип өрөөнд орход хэн ч саад болдоггүй, амар байдаг.
-Цаг зав гарган ярилцсанд маш их баярлалаа. Сүүлчийн асуултыг танд үлдээе.
-"Байлдагчийн халаасанд генералын мөрдэс" гэдэг үг бий. Анх тууж бичиж байхдаа роман бичих юмсан гэж мөрөөддөг байлаа. Дараа нь зохиолоо кино болгочих юмсан гээд л. Одоо "Хагацашгүй" киногоороо А зэрэглэлийн фестивалд оролцох мөрөөдөл тавьж байна. Залуучуудтай уулзахаар намайг "Та одоо дандаа хийх гэж байгаа ажлаа ярьж явах юм, залуу хүн шиг" гэдэг. Би чинь заоуу шүү дээ. Хүн мөрөөдөхөө болиход хөгширдөг. Дурсамж нь мөрөөдлөөсөө их байвал хөгширсөн, мөрөөдөл нь дурсамжаасаа их байвал залуу байна л гэсэн үг. Өөрийнхөө гишгэсэн гишгүүрээс дандаа давж тэмүүлж байдаг. Урагшаа харж амьдарвал амьдрал илүү амттай. Тиймээс ч эд зүйл гэхээсээ илүү дурсамж бүтээж амьдрахыг илүү хүсч байна.
-За баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өөрөө мөнгө босгоод, хариүцлагаа үүрээд явж байгаа хүн я�##�аа гэж бү�####�ас ичих ёстой юм бэ?! Ямар төсөв, сан, банкнаас хэдэн Тэр бүмаар авсан биш дээ...ккк
Ахмад зохиолчдоос ичээсэй, МАН-ыг долоож авсан шагн�##� амттай л байх даа. Новш
Тэнэгт
ингэж атаархаж байхаар явж самар олж ид хоое
Za aaaa da.
yostoi hudulmurch hun bayar hurgey
Шагн�##� хүртсэнд баяр хүргэж цаашдын уран бүтээлд амжилт хүсье. Би эмэгтэй зохиолчдын бүтээлийг худ�##�дан авч уншдаг жирийн нэгэн эмгэн. Ялангуяа түүхэн зохиол. Энд Удв�##�, Сарантуяа, Шүүдэрцэцэг, Энхтуяа .. гээд. Харин нэгэн зүйлд сэтгэл эмзэглэсэн. Тэр нь МЗЭ-ийн дарга ч гэлээ үү нэг нөхрийн ярилцлагыг уншиж бсан санагдана. Тэр хүн эмэгтэй зохиолчдыг үнэлдэггүй нь харагдсан. Өөрөө юу хийж бүтээсэн болоод эмэгтэй зохиолч руу үсчээд байгаа юм бол? Тэр дарганцар лав л хэдхэн найздаа танигдсан байж болно харин нийгэмд танигдаагүй хүн. Иймэрхүү харгис гэмээр хүн чинь бусдыг хүлээн зөвшөөрч чаддаггүй бололтой. Хүүхнүүд минь шантр�##�гүй урагшаа зүтгээрэй гэе.
Өөрийгөө их магтсан дөвийлгэсэн авгай юу. Надаас өөр хэн ч байхгүй бусад хүмүүс бол тэнэг мангар учир намайг ойлгохгүй гэх утгатай юм ярьжээ. Гадаадын улсыг тахин шүтсэн авгай байна. Өөрийг чинь хэн нэр �##�дартаы болгож байгаа гэдгээ бодож үзээрэй
Чад�##�тай, хийж бүтээсэн зүйлтэй хүн өөрийгөө магтсан ч яадгийн. Ийм юм хийсэн гэж ярихаар өөрийгөө магтсан болж байна уу? Хөдөлмөрч, бүтээлч зөв хүнээ төр нүдээ олж шагнасанд баяртай байна. Цаашид улам ихийг тууриваарай. Амжилт хүсье.
bayr hurgy zohiolch busguid.94ond Gavyat temdg 6.0 togrogtei irj bsn./ bs l ineedmiin mongo/...odoo 150.0! arai l uneguiduulj bnaa
Олон юм битгий хуцоо та нар шагн�##� авах хэмжээний хийсэн юмтай хүн бна хөөе та нарийн ахмад зохиолчид дэлхийд монголын нэрийг гаргасан хүн хэд бна хэлээдэх дээ битгий атаархаж үхэх гээд байцгаа
Амжилт хүсье, хагацашгүй киногоор з�##�ууст өнөөдрийн ирээдүйн амьдр�##�ын амт шимийг сайтар таниулаарай, хуучныг үзээгүй боловч хуучинсаг з�##�уус их болсон шүү. Ард түмнээ гэгээрүүлж яваарай.
МАССТ БИШ МААНАГУУДАД ЗОРИУЛЖ БИЧДЭГ ЭРХЭМ ТОГТОХБАЯРТ БАЯР ХҮРГЭЕ. ГЭХДЭЭ АРАЙ Л ЗОХИОЛ БИЧДЭГ ШҮҮ АНХААРЧ ХАНДААРАЙ. ГЭХДЭЭ Л ШИНЭ ЦАГЫН ЗОИОЛЧ БИШ РОМАНЧИНГУУДААСАА ТҮРҮҮЛЖ АВЛАА СГЗ .
yostoi nudee olson shagnal bolson iluuu ihiig hiij buteegerei
Ооооо оооо ооонх хүүкэд л таа�##�агддаг ажааамаа юм биздээ ккк
Гавьяагүй төмөрт
Зүгээр явж байхад нь шагначихсан гэнээ Тодорхойлолт энэ тэр юмгүйгээр Хүрэлсүх шагнасан болж байна
Ерөнхийлөгчөө ийм байж болох уу
zavtain bee, uur yria hiih hun oldooguin muu
Unshaad baharhaj bn shuu. Ulam ih amjilt husyee
Хуулан бичлэг сайн хийдэг гээд л хэлчих хэхэ
ЭНЭ БОЛ ДООД ТҮВШНИЙ БИЧЭЭЧ.
Хэ хэ.
Түүхэн кино биш , бантан хийгээд...
Ном биш Солонгос кино нэрийн солиод хуулчихаад...
100 үг зөв бичиж чадахгүй байж.
ymar naaldatsgui huuhen bee kk
ӨӨӨӨ ХӨӨРХИЙ ҮГ ХӨӨГӨӨД ТАЛИЙЧИХВАА ИЙМ ТЭНЭГ ГЭЖ БОДСОНГҮЙ АРГАГҮЙ Л ЗОХИОГЧ БОЛОЛТОЙ ККККК
Өөрийгөө битгий магтаад бай. Онцгүй зан шүү
Амжилт хүсье.Цаашид улам олон чанартай зохиол бичээрэй гэж ерөөе.
.
зохиолуудыг чинь унших дуртай , ажлын амжилт хүсий
"Anu Hatan" muu bichsen zohoil shuu. Gaviyatin goyol hund.
Хөдөлмөрч, бас сайн менежер, гэхдээ уран зохиолд авъяасгүй. Эмхэтгэсэн намтруудын номыг нь уншаад хүртэл аймаар дур гутсан. Төлсөн мөнгөндөө харамссан. Өрнөлгүй уран зохиол бичдэг. Өөр ч юу хэлэхэв дээ. Эхлэн уншигчид л их сонирхдог байх даа.
Энэ хүүхний насаараа бичсэн бүх романууд агуу Увд�##� ахайн бичсэн ганц романд хүрэх бол уу?
Haha suga piz daa chin asia d ch suraggui a l bj
өөрийгөө рекламдсаар байгаад шагн�##� авдаг арай шүү.соёлын гавьяат авахаасаа ичдэггүйн байхдаа.
Баяр хүргэе. Ямар чбайсан бу�####�ас илүү хөдөлмөрч бүсгүй шүү.
Зүгээр �######� өөөө ???????????????? шүүдрээ
Tneg shaaal ????????????????
Maanag avgai chi uuriinxuu jinxen neree bicheech!!!
Chaaal daaa suraggui gishii
Iim yumnuud .yaandaa .omnois n hoshnogo ulaagaad bhiimaa
Массын зохиолч байтугай массын уншигчдынхаа сэтгэлгээг ч гүйцэхгүй аар шаар юманд ач холбогдол өгдөг нэг т�##�даа олонд танигдсан хэрүүлч хүн дээ
За даа ядмаг бичэлттэй дээ. Төр ингэж үнэлж байна гэхээр �######�уул төрийн эрх баригчид ямар шүү юмнууд байх? Өмнөөс нь ичих багадана. Аль ч с�##�барын ажил явахгүй байгаа юм байна даа.
Ичдэггүй б�##�ай авгай.. Гавьяат гэхэд арай л шүү.Киноны ертөнц бол юуг ч үзүүлж болно. тэгээд тунаж үлдсэн нь л шидээвэр болдог ш дээ.
Энэ авгай өөрийгөө ёооё аймаар мунлаг гээд бодчижээээ ахмад яруу найрагч зохиолчдоос иёээсэй олигтой юм бичдэг ч юм шиг юун их зантай авгай вэ
Зохиолчдын холбоо нь яагаад зохиолч гэж тоож бүртгэдэггүй юм бол? Мундаг зохиолчид энийг зохиолч биш зохиолч бичлэг хийдэг пр ихтэй поп хүүхэн л гэдэг. Яаж яваад Гавьяат авав нам нам кккк