ДЭЛХИЙНИЙГЭМ

Жон Миршеймер: Украины дайнд Барууныхан, НАТО хариуцлага хүлээх учиртай

Орос-Украины хоорондын зөрчилдөөнд чухам хэн буруутай, В.Путин яагаад Украин руу дайрч, “цэргийн тусгай ажиллагаа” /дайн/ явуулах болсон талаар Америкийн улс төр судлаач, шинжээч Жон Миршеймерийн бичсэн дүгнэлт нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна.

Жон Миршеймер: “Украины мөргөлдөөнд Барууныхан болон НАТО буруутай”.

Түүний дүгнэснээр, Барууныхан НАТО-г ямар ч бодлогогүйгээр өргөжүүлэн тэлэх хүсэлдээ автаж, одоогийн Орос-Украины зөрчилдөөнийг өдөөсөн хэмээн хоёрдмол утгагүй дүгнэлт хийв. Үүнтэй уялдаад, ОХУ анхнаасаа НАТО болон Барууныхныг эзлэн авахаар биш, харин ч эвслийн аюулаас урьдчилан сэргийлэхийг л хүссэн хэмээн “The Economist” мэдээллээ.

“Украин дахь тусгай ажиллагаа” бол 1962 оны Карибын тэнгисийн хямралаас хойшхи хамгийн аюултай олон улсын мөргөлдөөн. Бид орос-Украины зөрчлийг даамжрахаас сэргийлж, байдлыг намжаах арга замыг хайж олохын тулд зөрчлийн үндсэн шалтгааныг ойлгох нь чухал гэдгийг шинжээч онцолжээ.  

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украинд цэргийн ажиллагааг эхлүүлж, өөрөө удирдаж байгаа нь ямар ч эргэлзээгүй зүйл. Гэсэн ч, тэр чухам яагаад ийм зүйл хийсэн бэ гэдэг нь бас өөр нэг асуултыг төрүүлнэ.

Барууны улс орнууд В.Путинийг хуучин ЗХУ-ын дүр төрхөөр агуу Оросыг дахин бий болгохыг эрмэлздэг гэлцдэг. Үүнтэй уялдаад Украины хямралын хариуцлагыг В.Путин дангаараа хар толгойгоороо хариуцах ёстой гэж дүгнэж байгаа юм.  

Гэвч, энэ бол огт буруу. 2014 оны хоёрдугаар сард эхэлсэн хямралын гол хариуцлагыг Барууны орнууд, тэр тусмаа АНУ хүлээнэ. Одоогийн энэ хямрал цаашдаа ОХУ, НАТО-гийн хооронд цөмийн мөргөлдөөн болж хувирч ч магадгүй юм.

2008 оны дөрөвдүгээр сард Бухарест хотноо болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын үеэр Украины эргэн тойронд үүссэн асуудал чухамдаа АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Бушийн Засаг захиргаа Украин, Гүрж хоёрыг “түүний гишүүн болно” хэмээн ил цагаан зарлаж, эвслийг шахаанд оруулж эхэлснээс үүдэлтэй. Оросын удирдлага үүнийх нь хариуд нэн даруй дургүйцлээ илэрхийлж, хариу үйлдэл үзүүлсэн. Тиймээс, Жорж Бушийн эл шийдвэрийг ОХУ-ын эсрэг чиглэсэн, Орос орны оршин тогтнолд аюул заналхийлэл хэмээн тодорхойлж, түүнээс бүх талаар урьдчилан сэргийлэхээ амлаж байв.

Оросын нэгэн нэрт сэтгүүлчийн хэлснээр, “Путин зүгээр л “уурласан”. Хэрэв Украин НАТО-д элсчихвэл Крым болон зүүн бүс нутгуудгүй болно гэж “уурлаж” басхүү анхааруулсан. Оросын төлөвлөгөө зүгээр л нуран унах байсан. Гэвч, Америк Москвагийн энэхүү “улаан шугам”-ыг нь үл ойшоож, Украиныг Оростой хиллэдэг Барууны түшиг тулгуур болгохыг оролдсон. Эл стратеги нь Украиныг Европын Холбоонд “татан оруулж”, Америкийн талыг баримтлагч ардчилсан үзэлтэй болгох гэсэн хоёр элементийг багтаасан” гэгддэг.

Барууныхны эдгээр үйлдлүүд эцэстээ 2014 оны хоёрдугаар сард /Америкуудын  дэмжлэгтэйгээр/ төрийн эргэлт хийж, Украины Оросын талыг дэмжигч Ерөнхийлөгч Виктор Януковичийг эх орноосоо хүртэл дүрвэхэд хүргэж, үүний дараа АНУ тэргүүтэй Барууныхан мөргөлдөөнийг улам өдөөсөн юм.

Орос, Барууныхны хоорондох дараагийн томоохон сөргөлдөөн 2021 оны арванхоёрдугаар сард болж, өнөөгийн хямрал руу шууд түлхсэн. Үүний гол шалтгаан нь Украин де-факто НАТО-гийн гишүүн болсон явдал байв.

Энэ үйл явц нь 2017 оны арванхоёрдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампын Засаг захиргаа Киевт “хамгаалах зэвсэг” худалдах шийдвэр гаргаснаар эхэлсэн түүхтэй. Тэдгээр “хамгаалах зэвсэг” гэдгийг “хамгаалах” гэж тодотгож үзэж болох эсэхийг хэлэхэд хэцүү байсан ч, ямартай ч АНУ Украинд зэр зэвсэг нийлүүлж эхэлсэн нь Москва болон Донбасс дахь холбоотнуудынх нь хувьд доромжлол байсан нь дамжиггүй.

НАТО-гийн бусад гишүүн улс орнууд АНУ-ын эл давлагаанд нэгдэж, Украин руу зэвсэг техник илгээж, цэрэг армиа бэлтгэн сургаж, агаарын болон тэнгисийн цэргийн хамтарсан сургуулилтад оролцохыг зөвшөөрч байв.

2021 оны долдугаар сард Украин, АНУ хамтран 32 орны тэнгисийн цэргийн хүчний оролцоотойгоор Хар тэнгисийн бүс нутагт тэнгисийн цэргийн томоохон сургуулилт хийсэн удаатай.

Жо Байдены Засаг захиргааны үед Украин, Америкийн харилцаа улам бэхжсээр байна. АНУ-ын Төрийн Нарийн Бичгийн Дарга /ТНБД/ Энтони Блинкен, Украины Гадаад Хэргийн сайд Дмитрий Кулеба нар арваннэгдүгээр сард АНУ-Украины стратегийн түншлэлийн гэрээнд гарын үсэг зурж, гэрээнд талуудын амлалтыг тусгасан байдаг.

Гэрээг байгуулах болсон гол зорилго нь Европ болон Евро-Атлантын институцид бүрэн нэгдэхийн тулд шаардлагатай гүн гүнзгий, өргөн хүрээтэй шинэчлэл хийхээ амласан Украины амлалт байв. Эл баримт бичиг нь “Ерөнхийлөгч Жо Байден, В.Зеленський нарын зарласан АНУ, Украины стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх амлалт” дээр тулгуурлаж, “2008 оны Бухарестийн дээд хэмжээний уулзалтын тунхаглал”-ыг хоёр улс удирдан чиглүүлнэ гэдгээ онцолсон юм.  

Москва Америк, Украины тэрхүү “үерхэл”-ийг тэвчихийн аргагүйд тооцож, өнгөрсөн хавар Вашингтонд шийдэмгий байдлаа харуулахын тулд Оросын эрх баригчид цэрэг армиа Украины хил дээр дайчилж эхэлсэн нь гайхах зүйл биш юм. Гэвч, Жо Байдены Засаг захиргаа Украинтай ойртсоор л байсан тул Москвагийн арга барил бүтэлгүйтсэн. Ингээд эцэстээ арванхоёрдугаар сард Орос улс Вашингтонтой бүрэн хэмжээний дипломат сөргөлдөөнд ороход хүргэсэн.

ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров тухайн үед “Бидний сөргөлдөөн байж болох дээд цэгтээ хүрлээ” хэмээн хэлж байв. Украиныг хэзээ ч НАТО-гийн нэг хэсэг болгохгүй, 1997 оноос хойш Зүүн Европт байрлаж байсан цэргийн хүчээ тус холбооноос гаргах баталгааг бичгээр өгөхийг Украинаас Орос улс шаардсан.

Дараа дараачийн хэлэлцээрүүд ч амжилтгүй болж, АНУ-ын ТНБД Энтони Блинкен “Үүнд ямар ч өөрчлөлт байхгүй. Цаашид ч ямар ч өөрчлөлт гарахгүй” хэмээн мэдэгдэж байв. Яг үүнээс сарын дараа В.Путин НАТО-оос ирж буй аюул заналхийллийг арилгахын тулд Украинд цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм.

Үйл явдлыг ингэж тайлбарлах нь мэдээжийн хэрэг НАТО-гийн зүүн тийшээ өргөжин тэлэх гэсэн хүсэл нь одоогийн Украины хямралтай ямар ч холбоогүй гэх Барууныхны “дүрэмтэй” зөрчилддөг. Харин ч эсрэгээрээ энэ бүхэн В.Путиний тэлэх хүсэл тэмүүлэлтэй холбоотой гэж хамаг бурууг ганц В.Путин рүү чихэж байгаа юм.

Саяхан Оросын эрх баригчдад илгээсэн НАТО-гийн баримт бичигт “НАТО бол хамгаалалтын холбоо ба ОХУ-д аюул занал учруулахгүй” хэмээн тэмдэглэжээ. Гэвч, байгаа бүх нотлох баримтууд НАТО-гийн тэдгээр сүржин мэдэгдлүүдтэй зөрчилдөж байгаа юм. Юуны өмнө, Барууны удирдагчид өөрсдийн зорилт, зорилгынхоо талаар юу гэж ярьж байгааг ярих нь чухаг биш. Харин энэ бол  НАТО-гийн үйл ажиллагааг Москва хэрхэн хүлээж авч байгаа талаар ярих нь чухаг байх ёстой.

Зүүн Европт томоохон газар нутгийг эзлэн авч, эзэмшинэ гэдэг Оросоос асар их зардал гарна гэдгийг В.Путин мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Түүний нэгэнтээ хэлсэнчлэн: “Хуучны Зөвлөлтийн засгийг үгүйлэн санадаггүй хүн зүрх сэтгэлгүй нэгэн. Харин Зөвлөлт засгийг дахин бий болгохыг хүсдэг хүн тархигүй нэгэн” хэмээсэн. Орос, Украин хоорондоо ойр дотно харилцаатай гэдэгт итгүүлдэг ч гэлээ бүх Украиныг эргүүлэн авахыг оролдох нь яг л “гахайг бүхлээр нь залгих” гэж оролдсонтой адил болно.

Түүгээр ч үл барам, Оросын улстөрчид, тэр дундаа В.Путин хуучны ЗХУ-ыг сэргээж, агуу Орос орныг байгуулахын тулд шинэ газар нутгийг эзлэн авах талаар ам ангайдаггүй.

Гэвч үүнтэй зэрэгцээд 2008 онд Бухарестийн дээд хэмжээний уулзалтаас хойш Оросын удирдагчид Украиныг НАТО-д элсэх нь Оросын оршин тогтнолд бодит аюул заналхийлж байна хэмээн үзэж байгаагаа нэг бус удаа мэдэгдэж, үүнээс урьдчилан сэргийлэх ёстой гэсээр ирсэн. Сергей Лавров нэгдүгээр сард онцлохдоо, “бүх зүйлийн гол түлхүүр нь НАТО зүүн тийш тэлэхгүй байх баталгаа” гэсэн юм.  

2014 он хүртэл Барууны удирдагчид Оросыг Европт цэргийн аюул заналхийлж байна хэмээн ховорхон ярьж хэлдэг байсан нь чухал зүйл. Москвад суугаа АНУ-ын Элчин сайд асан Майкл Макфол хэлэхдээ, В.Путиний төлөвлөгөөнд Крымыг эзлэх бодол байгаагүй юм. Харин энэ нь Украины Оросын талын үзэл баримтлалтай төрийн тэргүүн Виктор Януковичийг түлхэн унагасан төрийн эргэлтэд өгсөн В.Путиний хариу үйлдэл байв.

Чухамдаа үүнээс өмнө НАТО-гийн өргөжин тэлэх хүсэл, төлөвлөгөө нь Европыг бүхэлд нь Орост аюул учруулахгүйгээр энх тайвны “аварга бүс” болгох зорилготой байв. Гэвч, 2014 оны хямрал гарч ирмэгц Америк, Европын улстөрчид өөрсдөө л өдөөн хатгалга руу түлхэж, Украиныг Баруунд нэгтгэхийг оролдсон гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй.

Харин ч үүнийхээ оронд “проблем”-ын жинхэнэ эх үндэс нь Оросын “реваншизм” буюу улс төрийн бодлогоор алдагдсан газар нутгаа буцаан авах, цаашлаад Украиныг эзлэн авахгүй юмаа гэхэд ноёрхлоо тогтоох хүсэл эрмэлзэлд оршиж байна гэсэн мэдэгдлүүд Барууныхны амнаас ар араасаа гарч байлаа.

“1990-ээд оны сүүлчээс НАТО өргөжин тэлж буй аюулын талаар Америкийн гадаад бодлогын олон нэр хүндтэй шинжээчид анхааруулсаар ирсэн учир  өнөөгийн мөргөлдөөний шалтгааны талаарх миний бичиж буй эл нийтлэл  маргаан үүсгэх учиргүй. АНУ-ын Батлан ​​Хамгаалахын сайд Роберт Гейтс Бухарестийн дээд хэмжээний уулзалтын үеэр Гүрж, Украиныг НАТО-гийн гишүүнээр элсүүлэх оролдлого бол хэт их улайрал гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Үнэхээр ч тэрхүү дээд хэмжээний уулзалтын үеэр Германы Канцлер Ангела Меркель, Францын Ерөнхийлөгч Николя Саркози нар Украиныг НАТО-д элсүүлэхийг эсэргүүцэж байсан. Учир нь, тэд Оросыг уурлуулна гэж эмээж байсан” хэмээн Жон Миршаймер хэлэв.

Түүний тайлбараас дүгнэхэд “Бид туйлын аюултай нөхцөл байдалд байна, Барууны бодлого эдгээр эрсдэлийг улам л даамжруулж байна. Одоо Украинд өрнөж буй үйл явдал бол Оросын удирдагчдын “эзэнт гүрний амбиц”-тай ямар ч холбоогүй зүйл. Энэ бол Оросын ирээдүйд шууд заналхийлж байна гэж үзэж байгаа зүйлтэй тэмцэх тухай юм. В.Путин Оросын цэргийн чадавхи, Украины эсэргүүцлийн үр нөлөө, Барууныхны хариу арга хэмжээний цар хүрээ, хурдыг буруу үнэлсэн байж болох ч гэлээ их гүрнүүд өөрсдийгөө туйлын хүнд байдалд орчихлоо гэж бодоход тэд ямар харгис хэрцгий байдгийг хэзээ ч дутуу үнэлж болохгүй” юм.

Гэвч, АНУ болон түүний холбоотнууд В.Путинийг гутамшигтай ялагдал руу түлхэж, бүр магадгүй түүнийг огцруулах хүртэл итгэл найдвар тээн, “бооцоо”-гоо хоёр дахин нэмэгдүүлж байна. Тэд Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлж, Оросыг томоор “шийтгэх” зорилгоор эдийн засгийн хориг арга хэмжээнүүд ээлж дараалан тогтоосоор байна. Эдгээр бүх алхам, шийдвэрийг В.Путин “дайн зарлахтай адил зүйл” хэмээн нэрлэсэн нь нүдээ олсон харьцуулалт юм.

АНУ болон түүний холбоотнууд Оросуудыг зогсоож чадлаа гэж бодоход Украин л хамгийн ихээр ноцтой хохирол амсах болно. Түүгээр ч барахгүй, Украинд ч тэр гадаадад ч тэр хурцадмал байдал үүсэх ноцтой аюул заналхийллээс гадна цөмийн дайны аюул дэгдэх эрсдэл байгаа юм. Барууныхан Москваг Украинд “цэргийн тусгай ажиллагаа” явуулахаас сэргийлэхийнхээ хажуугаар Оросын эдийн засагт ноцтой, урт хугацааны хохирол учруулснаар үнэн хэрэгтээ их гүрнийг ангалын ирмэг рүү түлхэж буй хэрэг. Ийм нөхцөлд В.Путин цөмийн зэвсэг хэрэглэх алхам руу шилжих магадлал өндөр байна.

Одоогоор Орос-Украины зөрчил ямар нөхцөлд шийдэгдэхийг төсөөлөхөд бэрх. Гэвч, зөрчлийн үндсэн шалтгааныг ойлгохгүй байх нь эргээд Украиныг бүрэн сүйрүүлж, эцэстээ НАТО Оростой дайтахад хүрнэ.

Эх сурвалж: The Economist

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 15, 2022 08:37

Барууныхан хариуцлага хүлээ

Зочин
Зочин
3 сар 15, 2022 11:38
Reply to  Зочин

АМЕРИКИЙН УЛС ТӨР СУДЛААЧ ЖОН МИРШЕЙМЕР БОДИТТОЙГООР ДҮГНЭЖЭЭ.МӨН ҮҮНИЙ ТҮРҮҮН ГЕРМАНЫ УЛС ТӨРЧ ЭМЭГТЭЙ ИЙМЭРХҮҮ УТГАТАЙ ҮГ ХЭЛСЭН БАЙДАГ. ЗА ДАА ТЭГЭЭД ХӨРШТЭЙГЭЭ ХӨРШ ШИГ БАЙХ НЬ ДЭЭР ДЭЭ.ГУРАВДАГЧ ОРОН ДАГААД ДАЛДАГНААД БАЙСАН ОРНУУД ДАЙНЫГ ЗОГСООХ ГЭХЭЭСЭЭ ӨМНӨ ЗЭВСЭГ ӨГӨӨД АРДААС НЬ ТУРХИРААД БАЙГАА БИЗ ДЭЭ.ЭЦЭСТ НЬ ТЭД ХОЖИЖ УКРАЙНЫ АРД ТҮМЭН ТУРХИЛТЫН ЗОЛИОС БОЛООД ДУУСАХ ХАРАМСАЛТАЙ ДҮР ЗУРАГ ХАРАГДАЖ БАЙНА .ДАЙН ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ.БАРУУНЫХАН АНУ д АШИГТАЙ БАЙХАА ДАА

ШУДАРГА ИРГЭН
ШУДАРГА ИРГЭН
3 сар 15, 2022 09:02

АМЕРИКЧУУД БҮГДЭЭРЭЭ БАЛАЙРЧААГҮЙ НЬ ЯАМАА ДАА. ГАНЦ Ч БОЛОВ УХААЛАГ СЭТГҮҮЛ ЗҮЙ БАЙГАА НЬ ЯАМАА ДАА.

Иргэн
Иргэн
3 сар 15, 2022 09:36

Я�##�т ч үгүй үнэнийг өгүүлж. Манайд суугаа барууныхны тавиул Баабар Эб мэтийн нөхөд олж ойлгож уншахсай

Л.Олзвойбаатар
Л.Олзвойбаатар
3 сар 15, 2022 09:48

Маш мундаг судлаач байнаа. Сан�##� нэг байна. Монголчууд ч бодох зүйл их байна шүү

тогтох
тогтох
3 сар 15, 2022 11:02

Барууныхнаас санхүүждэг ноход нэгийг бодох байгаа гэхдээ энэ үеэр хэн нь хэн бэ гэдгээ сайн харуулж байгаад тагнуулын байгууллага, ХЗЯ, гэх мэт байгууллага эрх биш анзаарч байгаа байлгүй дээ. Ер нь энэ дайн гарах үндсэн ш�##�тгаан нь барууныхан шүү дээ Дэлхийг ноёрхох гэсэн харгис бодлогоо хэдхэн ДАЛИЙ нохдоор дамжуулж улс орныг сүйрүүлж буйн амьд жишээ Элбэгдорж, Бат-Үүл, Сосорбарамтангууд бууны нохдоо тавьж байна даа.

Зочин
Зочин
3 сар 15, 2022 17:12

Эцсийн эцэст Украйн сүйрээд Орос, Европын холбоо хоёр маш их хохирол амсаад Америк хожих шинжтэй болоод явчихлаа шүү . Бас Хятад улс хоёр барсын зодооныг уулан дээрээс хараад жуум�##�заад сууж байгаа даа

Холбоотой мэдээ

Back to top button