О.Амгаланбаатар өөрийгөө тусгаар улсын ерөнхийлөгч гэж санав

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин дайчилгааны тогтоолд гарын үсэг зурсны дараа иргэд нь бусад улс руу дүрвэх болсон. Монголд ч өдөрт дунджаар 900 орчим ОХУ-ын иргэд ирж байна. Тэдний дунд монгол цуст буриад, халимаг, тува зэрэг үндэстнүүд ч багтана. Энэ үүднээс 30 хоногийн виз нь дууссаны дараа хэрхэх вэ, тэдэнд арай өөр боломж олгох уу зэрэг асуудал анхаарал татсаар байгаа.
Гэвч энэ асуудалд өдгөө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар тодорхой байр суурь илэрхийлээгүй явна. Ерөнхийдөө ямар бодлого баримтлах нь төдийлөн тодорхой биш, нөхцөл байдлыг харзнасан шинжтэй байгаа.
Тэгвэл Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар ОХУ-аас ирсэн иргэдийг аймагтаа урьжээ. "Энд амьдрал, ажлын байр байна, бид хүлээж авна" гэсэн утгатай энэ мэдэгдэлдээ орос хадмал орчуулга ч тавьсан байх юм. Улс нь байр сууриа илэрхийлээгүй байхад О.Амгаланбаатар Говь-Алтайг тусгаар улс гэж санасан янзтай үйлдэл гаргав.
Монгол Улсын нутаг дэвсгэрт хамаарч буй л бол Говь-Алтай аймагт визний хугацаа дууссан ОХУ-ын иргэд амьдарч болохгүй. Улаанбаатарт ч, Говь-Алтайд ч нөхцөл байдал ижил гэсэн үг. Мөн улсын гадаад бодлого нэгдмэл байх ёстой, үүнийг төрийн эрх бүхий субъектүүд нь л төлөөлөн илэрхийлдгийг санасангүй бололтой.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дүрвэгсэд ихсэхэд хүнс хомсдож үнэ нэмэгдэнэ, гэмт хэрэг зөрчил нэмэгдэнэ. Амар тайван байсан улс нэлээд юм үзнэ. Дүрвэгсдийн мөнгө дуусна цаашид яахав гэдэг асуудал гарч ирнэ. Эртхэн зхицуулалтын асуудлыг шийдэж журам дүрэм боловсруул, ямар ч бэлтгэлгүй байж сэтгэлийн хөөрлөөр дүрвэгсэд авна гэж бүү сагсуурцгаа
Ийм богинохон бодолтой засаг ноёдууд хөдөөгөөр дүүрэн
ядарсан цагт нутагтаа байлгаж ажлын байраар хангах нь зөв шүү
Дарханы азжаргал шиг ПОПдох гэж ядарч байгаан зайлуул
Nutgiikhaa ard irgediig ajlaar khangachikhaad daraa n' boloosoi. Iim l uvchtei khudalch popuud deer garch ireed samraad duusakh n' ee.
Дандаа тэнэг юм хийж явдаг энэ нөхөрийг солиочээ Ерөнхий сайдаа
хөдөө аж ахуйн дээд сургуулийн хулигаан
Тэнэг пиздуг зайлуул
!
m#l ve yaadag,
Дутуу амгаа хочтой.Яг л зөв оноосон нэрбайгаа биз.Алтайнхан үздэггүй юм билээ.Жонхуу баттулгын долоогч болохоор аргагүй.Огцорчих гээд байгаа гэсэн зайлаасай тэнэг өөх мах.
МУУЛАХ ГЭЖ ЯДАХ ЮМ ӨӨ.