Л.Оюун-Эрдэнийн таван жилийн шатахууны гэрээг О.Батнайрамдал үзэглэлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч есдүгээр сард Роснефть компанитай хэлэлцээ хийсэн.
Тухайн хэлэлцээрт: 1285 ам.долларт хүрээд байсан АИ-92 автобензиний хилийн үнийг 830 ам.доллар болгон бууруулж, 2022 он дуустал үнийг тогтвортой хадгалахаар болсон. Улмаар ОХУ-ын Дорнын эдийн засгийн VII чуулганд оролцох үеэрээ албаны хүмүүс дахин яриа хэлэлцээ хийж АИ-92 автобензинийг 2027 он хүртэл тогтвортой үнээр, дизель түлшийг 10 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдан авахаар тохирсон.
Тэгвэл өнөөдөр /2022.10.11/ УУХҮ-ийн Дэд сайд О.Батнайрамдал Ерөнхий сайдын дээрх хэлэлцээрийн гэрээг албан ёсоор үзэглэсэн байна.
Тэрбээр энэ тухайгаа "Газрын тосны дэлхийн зах зээл дээрх хэт савалгаатай өндөр үнэтэй энэ үед тогтвортой үнээр урт хугацаандаа шатахуун нийлүүлэх боломж үүгээр нээгдэж байна" хэмээсэн ажээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бензиний үнэ хэдэн жил тогтвортой байна гэдэг чинь маш сайн хэрэг. Энэ бол сайн ажил хийжээ.
Ygd said n' zurdaggyi bilee. Kkk