Д.Сарангэрэлийг ҮХЦ-д өгсөн иргэн: Би нам бус хүн, жишиг тогтооё л гэж бодсон
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж, иргэн Э.Түвшинбаяр Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл өгсөн. Тэрбээр Д.Сарангэрэл гишүүнийг саяхан ХНХ-ын сайдын албанаас буухынхаа өмнө "Улны айл" гэдэг тодотголыг хэрэглэсэн явдал нь Үндсэн хууль зөрчсөн, улмаар УИХ-ын гишүүний тангаргаасаа няцсан үйлдэл гэж үзээд байгаа юм.
Тэгвэл энэ үйл явц хэрхэн өрнөж буйг хэд хэдэн талаас тодрууллаа.
МЭДЭЭЛЛИЙГ ЦЭЦИЙН ГИШҮҮНД ХУВААРИЛЖЭЭ
Үндсэн хуулийн цэцээс тодруулахад, иргэн Э.Түвшинбаярын мэдээлэл цэцийн нэг гишүүнд хуваарилагджээ. Тухайн гишүүн мэдээллийг хянаж үзээд, маргаан болгох эсэхийг шийднэ. Хэрэв маргаан болгох нь зүйтэй гэж үзвэл Дунд суудлын хуралдааныг товлон зарлах юм.
Мэдээллийг өгснөөс хойш 14 хоногийн дотор маргаан болгох эсэхийг шийдвэрлэдэг бөгөөд энэ тухайд аравдугаар сарын 28-наар хугацаа дуусгавар болохоор байна.
Э.ТҮВШИНБАЯР: БИ НАМ БУС, УЛС ТӨРИЙН АШИГ СОНИРХОЛГҮЙ
Харин иргэн Э.Түвшинбаяртай холбогдож, зарим зүйлийг асуулаа.
-Та ямар ажил эрхэлдэг вэ. Улс төрийн ашиг сонирхлоор Д.Сарангэрэлийн асуудлаар ҮХЦ-д хандсан байж болох тул үүнийг тодруулж байгаа юм шүү?
-Би хуульч мэргэжилтэй. Ямар ч намын болон иргэний хөдөлгөөний гишүүн биш. Шалгаад үзсэн ч болно. Би Хан-Уул дүүргийн иргэн. Сонгуулиар Д.Сарангэрэлд уг нь саналаа өгсөн. Гэтэл санал өгсөн хүн маань "Улны айл" гэх мэт үг хэлж, дараа нь үүнийгээ өмгөөлөн хамгаалсаар байгаа нь таалагдаагүй. Тэгээд жишиг тогтооё, иргэд дуугардаг болъё гээд ҮХЦ-д хандахаар шийдсэн.
-ҮХЦ маргаан болгохгүйгээр шийдвэл асуудал ингээд зогсоно, та маргаан үүсэх үндэслэлтэй гэж харж байгаа юу?
-Ямартай ч 14 хоногийн дотор маргаан болгох эсэхийг хэлэлцэн шийднэ. Байн байн асууж сонирхоод байвал хэт ашиг сонирхолтой, нөлөөлөх гэсэн оролдлоготой мэт ойлгогдох болов уу. Би үүнийг ҮХЦ-ийн хянан хэлэлцэх асуудлын нэгт тооцогдоно гэж бодож байгаа. Иймд өөрсдийн бүрэн эрхээр шийдэг. Цаашлаад Д.Сарангэрэлийг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах эсэхийг УИХ хуралдаж шийднэ. УИХ ч бүрэн эрхээр шийдэг. Зүгээр л иргэний өгсөн мэдээллээр ҮХЦ ажилладаг, зөв дүгнэлт, шийдвэр гаргадаг жишиг тогтоосой гэж бодсон.
Иргэн Э.Түвшинбаяр өөрөө хандсаны дагуу "Монгол элч консалтинг" ХХН өмгөөллийн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэхээр болсон билээ.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сарангэрэл гэдэг хүн ТӨРИЙН ожила тэнцэхгүй болж байгаагаа олон даа нотлож байна даа....
Шөнийн шөнийн лхин минь ухаараач дэээ
Дэндүү ухаан хомс эмэгтэй хүн гэхэд арай л аймшигтай
Shar hadnii medreliin tasagt hewtuul taarna ard tumner doromjilj huursan iim ymnuudiig
Яана даа Сарангэрэл минь хатан ухаантай эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон таны ухаан мэдлэг дэндүү нимгэн юм
Сарангэрэл гэж энэ Авгай УИХ-ын Гишүүнийхээ өргөсөн Тангарагаа удаа дараалан зарчиж Сонгогчид оо,, Ард иргэд ээ удаа дараалан Хэл амаар доромжилж Төрийн өндөр Албөн тушаалтны байж боломгүй авир гаргаж байхад УИХ-ын Гишүүнээс эргүүлэн татах хэрэгтэй,
Бүр 1 хор шар нь хөдлөөд үхэх гээд бгаа нь илт харагдаад бгаам. Бүр сүүлдээ ҮХЭР гэж хэлж Таашаал авч бгаа МАНЯАК авгай даа. Дээшээгээ хэлж чадахгүй ядарсан иргэд рүүгээ уурлаад үхлээ. УИХ битгий хэл Монголд байлгамааргүй балай авгай. Даанч Хүрэлсүг нь аваад үлдэх байх.
Ул гэдэг хэллэг ХНХС хүний амнаас гарах ёсгүй. Сайд хийх бэлтгэлгүй, боловсролгүй, чадамжгүй гэдэг нь нотлогдсоор байхад дахин сайдаар томилогдож чаддагт иргэд бухимдаж байгаа юм. Ул маягийн хэллэгээр хэлвэл муу толгойг сайн бөгс чирдэг гэдэг үгийг санагдуулдаг ийм хүн УИХ-ын гишүүн ч баймааргүй байна
АН-ын хулгарууд л байж таарна. Бусдыг хазгай гишгэх, хальтрахыг анаад хорлох ажиллагаагаа явуулдаг нь үндсэн ажлын нь нэг байдаг. Юун сүртэй юм, өөрсдөө газар доор ортол нь доромжилдог, бүр хүн алчихаад УИХ-ын гишүүн сайд болчихдог биздээ.