Улс төрийн мэдээ

Тодруулга: Г.Батхүү агсны хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт явуулж эхлээгүй

УИХ-ын дарга, гишүүн асан Г.Батхүү 2019 оны тавдугаар сарын 17-ны өдөр Төрийн ордонд ажлаар явж байхдаа өндрөөс унаж, нас барсан байдалтай олдсон. Тэгвэл уг хэргийн талаар шинэ нөхцөл байдал тогтоогдлоо, дахин шалгуулъя, хэмээн түүний ар гэр болон нийгмийн зарим хэсгээс байр сууриа илэрхийлж байна.

Шинэ нөхцөл байдлыг тодруулбал, УИХ-ын гишүүн Ч.Ундрамын “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо “Би ямар ёс зүйн алдаа гаргасан юм бэ. Би Төрийн ордон дотор хүн алчихсан юм уу. Би ордон дотор архидаж байгаад хүн унагаад алчихсан юм уу” гэж ярьсан нь хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлэх бүрэн боломжтой үг үйлдэл хэмээн иргэд үзээд буй. УИХ-ын гишүүн Ч.Ундрамын хэлсэн энэхүү үг нь Г.Батхүү агсны үхлийн шалтгаан нь гаднын нөлөөтэй байж болзошгүй хэмээн түүний дүү П.Батчимэг үзсэн байв.

Харин эл үйл явдал болсноос хойш даруй 10 гаруй өдөр болж байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа эсэх талаар ЦЕГ, Прокуророос асууж тодрууллаа.

Прокурор: “Манайх мөрдөн шалгах ажиллагаа явуулдаггүй учраас энэ асуудлыг мэдэхгүй” гэсэн хариултыг өгөв.

ЦЕГ: “Манай дээр шалгаж байгаа тийм хэрэг байхгүй. Прокурорын байгууллагаас тодруулах хэрэгтэй” гэв. Албаны байгууллагууд ийм тайлбар өглөө.


Ямартай ч хүн амины хэрэг байж болзошгүй эл асуудалд нэмэлт мөрдөн байцаалт яваагүй байгаа гэдгийг харж болохоор байна.

С.Сувдансондор

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Шудрагаар үнэнээр нь ард түмэнд хэлээрэй ард түмэн хариуг шудрага гарна гэж хүлээж бгаа шүү! ! !

Зочин
Зочин

ЭМЭГНЭЛ ИЛЭРХИЙЛЬЕ. Зөв.Төрийн ордонд гишүүн хүн шидэгдэж үхнэ гэдэг бол монголын төр яаж ялзарсныг шууд харуулж байгаа юм. Зүгээр л хүн алсан гэмт хэргийг шууд л олоод байдаг биздээ. Тэхэд ийм тодорхой зүйлүүдийг хааж устгах,зориуд дарах юм.Эзнийг нь олж хариуцлага хүлээлгэх хэрэгтэй шүү.

Зочин
Зочин

Яалтгүй төрын аллаг эзэн холбогдогчыг нь олох хэрэгтэй

Зочин
Зочин

Угаасаа ойлгомжтой хэрэг хурдан үнэнийг нь олоосоыдоо

Зочин
Зочин

unenig olooch hojuu ch gsen yasn ch taivan ulsuud ym be bodhs l haramsaltai

Гүнбалай нь байна.
Гүнбалай нь байна.

За бурханы орондоо явсан хүнийг муулах нь ч хаашаа юм бэ. Гэхдээ Оросын мафиудын гарт буюу эзэмшилд байсан Братскийн хөнгөн цагааны үйлдвэрийн эзэн бас бус дээрэм луйвраар хэдэн үйлдвэртэй болсон хүнд гаруудаас олон сая доллар зээлчихээд би сайд болоод улсын мөнгө хулгайлаад төлнө гэсэн бодолтой явсан нь бүтэлгүй, мафОросын мафийнханд нухуулсан байх нь гарцаагүй. Тэр Братскийн эзэн нь хүн хөлсөлж хороолгохдоо нэгдүгээр ангилалд багидаг гэсэн шүү.. Тиймээс ордон доторх хүмүүст нэг их хамаарахгүй болов уу?. Хэдэн мянган хүн бужигнасан зах дээр хүн зодолдоход бараг бүгд мэддэг хирнээ бүх хүн нь хариуцлагатай,харуул хамгаалалттай төрийн ордонд хүн муудалцаж байхад мэдэхгүй өнгөрнө гэж байхгүй. Эсвэл гэрч болсон хүнээ устгахдаа мэргэжсэн Элбэгдорж хүүр алсан байх. Элбэгдоржийг шалгах хэрэгтэй.

Болд
Болд

Үхсэн хүний хойноос дэмий дээ. Баяраа өөрөө л ойчсон юм билээ шдээ гэж ямар кинон дээр билээ

Зочин
Зочин

ХӨӨШ ТЭР БАЛАЙ АРХИЧИН ЯНХАН АВГАЙГИЙН ҮГЭЭР БАЙЖ БОЛОХГҮЙ НӨХӨР ХҮҮХДЭЭ БАЙХАД ГАЛЫХАА ӨРӨӨНД БОСООГООРОО ХҮНД ЧААЛГААД ЗОГСОЖ БАЙНА ГЭДЭГ БОЛ АСАР ИХ ЁС СУРТАХУУНЫ ДОРОЙТОЛ ЮМ ШҮҮ.ЭНИЙГ ЗАЙЛУУЛААЧЭЭ ИЙМ БАЛИАР ЮМААР УДИРДУУЛНА ГЭДЭГ НЬ АЦ ШҮҮ. БАТХҮҮ ХЭН Ч БАЙЖ БОЛНО ОДОО ТЭР БАТСАЙХАН ГЭДЭГ НЬ ҮНЭНДЭЭ ГАЛЗУУРЧ БАЙНАА ЦАНГАСАН ҮХЭРТ ХУДГИЙН ЁРООЛД БАЙГАА УСЫГ БҮҮ ҮЗҮҮЛ ГЭЖ ӨВГӨД МИНЬ ХЭЛСЭН БИЛЭЭ.БАТХҮҮ АГСАН ИХ УЧИР БИТҮҮЛЭГ АМИА АЛДСАНЫГ МОНГОЛНУУД ОДОО МАРТЦӨӨН ҮХЭР ШИГЭЭ МААНАГ ТЭНЭГ УЛСДАА

Bujin
Bujin

Undram am aldsan bizdee,duudaj asuuj boldoggyu l yum bh daa,

Холбоотой мэдээ

Back to top button