Гадаад мэдээДЭЛХИЙ

The Diplomat: Монгол дахь агаарын бохирдлын "Хүчирхийлэл"

Манай улсын агаарын бохирдлын талаар "The Diplomat" сайтад орсон нийтлэлийг орчуулан хүргэе.

Өвлийн хүйтэн агаар Ази тивийг дайрах үед Монголын нийслэл Улаанбаатар хотод аюул заналхийлж байдаг. Тус хотод Монгол Улсын тал хүн буюу 1.5 сая хүн амьдардаг юм. Харьцангуй цөөн хүн амтай ч энэ хот дэлхийн хамгийн агаарын бохирдолтой хотуудын тоонд байнга ордог. Энэ жил ч үл хамаарах зүйл биш.

Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар Улаанбаатар хотын агаарын чанарын индекс 169 болж, тоосонцор 2.5 агууламжтай, бохирдлын хэмжээ ДЭМБ-аас зөвлөсөн хэмжээнээс 18 дахин их буюу эрүүл бус үзүүлэлттэй гарчээ. Дээрх үзүүлэлт арванхоёрдугаар сарын 7 хүртэл энэхүү түвшинд байсан юм.

Улаанбаатар бол дэлхийн хамгийн хүйтэн нийслэл. Температур нь тогтмол 20 хэмийн хүйтэн ба түүнээс доош буусан байдаг. Улмаар орон нутгаас шилжин ирэгсдийн дийлэнх нь үндэсний өргөөдөө амьдардаг бөгөөд төвлөрсөн цахигаан эрчим хүчний сүлжээнд холбогдоогүйн улмаас түүхий нүүрс түлж, дулаанаа авдаг ажээ. Энэ нь Улаанбаатар хотын агаарын бохирдлын шол шалтгаан болж байна.

Уг хот нь Богд уулын нарийхан хөндий, Туул голын эрэгт оршдог. Энэ газарзүйн байршил нь хотын дэгүүр дулааны урвуу давхарга үүсгэдэг бөгөөд энэ нь хорт агаарыг хадгалдаг.

Улаанбаатар хотд байнга давтагддаг энэхүү үзэгдлийг "удаан хүчирхийлэл" хэмээн ойлгож болно. Энэ нэр томьёог утга зохиолын нэрт эрдэмтэн Роб Никсон 2011 онд гадуурхагдсан нийгэмлэгүүд, байгаль орчны доройтол, антропоген уур амьсгалын өөрчлөлтөөс болж заналхийлж буй гайхалтай бус заримдаа үл үзэгдэх арга замуудыг тайлбарлах зорилгоор гаргажээ.

Агаарын бохирдлын үл үзэгдэх байдал, аажмаар хуримтлагдах нь түүнийг "удаан хүчирхийлэгч" болгож буй. Агаарын бохирдлыг ихэвчлэн агаар мандалд байгаа амьсгалах боломжтой тоосонцор, ялангуяа PM2.5 болон PM10-ын агууламжаар хэмждэг. Хордлогын шинжлэх ухааны эдгээр тодорхойлолтууд нь хиймэл дагуулын технологи эсвэл зайнаас тандан судлах замаар хийсэн хэмжилтээс гаралтай.

Улаанбаатарын өвлийн агаарын хоруу чанар нь хүн ам, тэр дундаа хүүхдийн эрүүл мэндэд маш ноцтой нөлөө үзүүлж байна. Уушгины хатгалгаа нь тав хүртэлх насны хүүхдийн нас баралтын хоёрдугаарт ордог бөгөөд Улаанбаатар хотын хүүхдүүдийн уушигны үйл ажиллагаа хөдөө орон нутгийн хүүхдүүдээс 40 хувиар бага байна.

Агаарын бохирдол нь өвлийн улиралд төрөх нярайн жирэмслэх хувь буурсантай хүчтэй хамааралтай бөгөөд энэ нь нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгааг харуулж байгаа ажээ. Эрүүл мэндийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тууштай хүчин чармайлт гаргаж ирсэн ч үр дагавар нь асуудалтай.

Засгийн газар 2019 оны тавдугаар сард түүхэндээ анх удаа түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон шийдвэр гаргасан. Харин Засгийн газраас удаан хугацаанд шатдаг, утаа гаргадаггүй шахмал түлш хэмээх боловсруулсан нүүрсний бүтээгдэхүүн гаргаж өгсөн.

Энэхүү бодлого нь Монгол Улсын агаарын бохирдлыг шийдвэрлэх болно гэж эхэндээ найдаж байсан ч энэ бодлогын урт хугацааны үр өгөөжийн талаар олон нийт маргалдаж байна.

Цар тахлын дэгдэлт болон эдийн засаг зогсонги байдалд орсноор орлого багатай айл өрхүүд янз бүрийн хямд бохир түлш шатаах болсон нь Улаанбаатарын 2020 оны аймшигт агаарын чанарт ихээхэн нөлөөлсөн

Нэг, хоёрдугаар сард цаг агаарын хүйтний эрч чангарах төлөвтэй байгаа тул Монголын нийслэлд PM2.5-ын агууламж ДЭМБ-ын стандартаас 40 дахин их байх магадлалтай.

Нийслэлийн түүхий нүүрсний хэрэглээг бууруулах нь Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах зайлшгүй алхам гэдэгт эргэлзэхгүй байна. Гэсэн хэдий ч удаан хүчирхийллийн дүн шинжилгээ нь хорт хор хөнөөл нь тэгш бус байдлын тогтолцооноос үүдэлтэй. Харамсалтай нь хүн амын илүү эрсдэлтэй бүлгийн гишүүдэд пропорциональ бус нөлөө үзүүлдэг болохыг харуулж байна.

Хотын ядуурлын түвшинг бууруулж, гадуурхагдсан гэр хорооллын айлуудыг хотын төвийн эрчим хүчний дэд бүтцэд нэгтгэх нь Улаанбаатар хотын агаарын чанарыг эрүүл түвшинд хүргэх бодит алхам болно.

Н.АННА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Агаарын бохирдол газар аваад хэрээс хэтэрлээ

Зочин
Зочин

Ямар арга хэмжэээ авч байгаа юм болдоо

Зочин
Зочин

Бид ч хортой утаагаар утуулаад үхэж дуусах юм байна даа германы хорих лагерь санаанд орж байна шүү маш яаралтай гэр хорооллыг орон сууцжуулах хэрэгтэй байнаа

Зочин
Зочин

ийм аймаар харагддаг гэдгээ мартаад л дасан зохицоод л амьдраад л байдаг гэтэл үүний төлөө тэмцэнэ юм хийнэ гээд ард түмнээс төлөөс гарсан нөхөд юу хийж суугаа юм болдооо

Зочин
Зочин

Шахмал түлш хэрэглээд 50 хувь буурсан гээд байгаа ч хэдэн жилийн өмнөхтэй яг л адилхан униартсаар л. Утаа буурсан гээд байгаа тэр нөхрийг гэр хорооололд нэг өглөө сэрээгээд үзэх юмсан

Холбоотой мэдээ

Back to top button