УЛС ТӨР

Хууль батлагдлаа л бол авлигачдад хялбаршуулсан журам үйлчлэхгүй

Авлигчид хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлдэг болоод удаж байна.

Үүний хамгийн сонгодог жишээ бол "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Хаянхярваагийн хэрэг. Тэрбээр авлига өгснөө хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр хүсэлт гаргажээ. Улмаар 40.000.000 төгрөгөөр торгуулах, нийтийн албанд томилогдох эрхээ найман жилээр хасуулах, зорчих эрхээ таван сараар хязгаарлах ял сонссон.

Тиймээс одоо нүүрсний хулгайн асуудлыг шийдвэрлэхийн тулд таван хуулийг оноос өмнө яаралтай батлахаар хөдөлж эхлээд байна. Эл таван хууль дотор

  • Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл багтсан.

Өөрөөр хэлбэл, "Эрүүгийн хууль"-ийн 22-р бүлэгт заасан Авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой бүлгийг бүхэлд нь хөндөж буй юм.

Одоо мөрдөгдөж байгаагаар: “Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх зохицуулалт бий.

1.Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, Хахууль авах, өгөх, Улсын нөөцийг хууль бусаар зарцуулах, үрэгдүүлэх, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, Дураараа аашлах, Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэхчлэн гэмт хэргүүдэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч торгуулийн ял авах, нийтийн албан тушаалд тодорхой хугацаанд ажиллахгүй байх шийтгэлийг шүүхээс оногдуулдаг.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж заасан байдаг.

Батлагдсанаар: Дээрх гэмт хэргүүдэд оногдуулах ялын бодлогыг чангатгана. Тухайлбал, торгох ялын нэг нэгж нь хоёр мянган төгрөгтэй тэнцүү байхаар, хүндрүүлэх бүрэлдэхүүнээс торгох ялыг хасах, хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх, үүнтэй уялдуулан нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасах, авлигын гэмт хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байх өөрчлөлтийг тусгасан бөгөөд хорих ялын хэмжээг нэмж байгаатай холбогдуулан хөөн хэлэлцэх хугацаа нэмэгдэнэ.

Эл өөрчлөлт батлагдсан цагаасаа шууд хэрэгжиж эхэлнэ. Өөрөөр хэлбэл, шүүх дээр боогдоод бэлэн болчихсон хэргүүдэд шүүх шинэ хуулийн загвараа хэрэглэж эхэлнэ гэсэн үг. Ингэснээр авлигачдад хялбаршуулсан журам үйлчлэхгүй болно.

Одоо шүүх дээр боогдож яллахад бэлэн болсон авлигын хэргүүдэд хууль батлагдлаа л бол хялбаршуулсан журам үйлчлэхгүй нь байна. Тухайлбал,

Баянхонгор аймгийн удирдлагууд болох Засаг дарга Д.Мөнхсайхан, Цагдаагийн газрын дарга З.Баянжаргал, Татварын хэлтсийн дарга н.Ренчиндагва нар бичил уул уурхай эрхлэгчээс авлига авснаа хүлээн зөвшөөрч албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Тэд хэргээ хүлээн зөвшөөрсөн шалтгаан нь хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх горьдлого юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хуулиа мэддэг, шударга, хулгай хийдэггуй, хун чанартай хуулийн сайдтай болохоос нааш авилгалын тухай яриад нэмэргуй дээ

Зочин
Зочин

ЗЭЭЛЭЭ ЗОГСОО
ҮЙЛДВЭР БАЙГУУЛ

Зочин
Зочин

Залуусааа ажлын байраар хангаж гадагш нь алдахгүй болвсролыг нь эх орондоо зарцуулдаг болгоцгоое

Холбоотой мэдээ

Back to top button