В.Зеленський хэдий хэмжээний хөрөнгөтэй вэ

Твиттерт Trumps Nephew хаягтай нэгэн “Ерөнхийлөгч Зеленский Флоридад 35 сая долларын байшинтай, 1.2 тэрбум долларын банкны данстай, 15 байшинтай, 3 хувийн онгоцтой, сар бүр 11 сая долларын орлоготой. Яагаад тусламж хаашаа алга болоод байгааг асуудаггүй юм бэ?” хэмээн жиргэжээ. Хэдий энэ жиргээний дор хүмүүс “Ор үндэсгүй худал мэдээлэл байна. “Оросын талыг барьжээ”, “Ийм худал мэдээлэл оруулсан хаягнаас цэнхэр тэмдэглэгээг нь хураадаг болмоор юм” гэхчлэн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тэгэхээр энэ мэдээллийг шууд үнэн гэж үзэх боломжгүй.
Гэхдээ үүнээс өмнө ч “1.4 тэрбум ам.долларын хөрөнгөтэй байгаа нь Уилл Смит, Крис Рокийнхоос ч илүү байна. Түүн шиг хүн энэ хэмжээний хөрөнгөтэй болохын тулд авлига авахаас өөр замгүй” гэх мэтчилэн мэдээлэл гарч байсан тул сонирхуулах үүднээс В.Зеленськийн хөрөнгө орлогын талаар мэдээлэл цуглууллаа.
Дэлхийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг гаргадаг “Форбс” сэтгүүлийн үнэлгээгээр бол, Украины Ерөнхийлөгч В.Зеленский ямартай ч тэрбумтан биш.
Тэрбумтнуудын жагсаалтаыг 36 жил дараалан гаргаж буй тус сэтгүүл эдүгээ долоон улсад салбартай бөгөөд бүгдийнх нь жагсаалтад В.Зеленськийн нэр байхгүй аж. Гэхдээ саятны жагсаалтад бол байна.
“Forbes Украина”-гийн тооцоогоор, В.Зеленський 20 сая ам.долларын хөрөнгөтэй. “Forbes US” нэмэлт байдлаар үнэлээд 30 сая гэсэн тоо гаргаж иржээ.
Гол бүрдүүлбэр нь Ерөнхийлөгч болохоосоо өмнө эрхэлдэг байсан, “Квартал 95” хэмээх урлагийн нэгдлийн хувьцаа. Комеди арт, тайз, дэлгэцийн уран бүтээлээр дагнадаг уг нэгдэл нь В.Зеленськийг улс төрд амжилт гаргах гол хөшүүрэг болсон “Слуга народа” буюу “Ард түмний зарц” хэмээх инээдмийн цувралыг бүтээсэн байдаг.

Тэрбээр энэ нэгдплийн 25 хувийг эзэмшдэг бөгөөд Ерөнхийлөгч болсныхоо дараа хамтрагчдадаа тарааж өгсөн байдаг. Гэхдээ улс төрөөс холдсоныхоо дараа буцааж авах магадлалтай бөгөөд энэ 25 хувийн хувьцааг нь “Форбс Украин” 11 сая ам.доллараар үнэлжээ.
В.Зеленский мөн Киевийн хамгийн тансаг хороололд олон өрөө байшинтай ч энэ нь барууны хэмжүүрээр бол дарууханд тооцогдох юм байна. “Форбс” В.Зеленськийн бүх үл хөдлөх хөрөнгийг багцаар нь дөрвөн сая ам.доллараар үнэлжээ. Үүнд Киевийн тансаг хорооллынхоос нь гадна өөр хоёр орон сууц, нэг худалдааны барилга, автомашины таван зогсоол зэрэг багтаж буй аж.
Түүний холдинг компани нь 2019 оны арванхоёрдугаар сард Италийн Форте де Марми хотод 4.6 сая ам.долларын үнэлгээтэй хувийн орон сууц эзэмшиж байсан. Ттэрбээр үүнийгээ 2020 онд зарсан аж. Хөрөнгө оруулгынхаа мэдүүлэгт 2019 онд мэдээлсэн ч 2020 онд мэдүүлээгүй нь үүнийг харуулж байгаа гэнэ.
Гүржид багахан газар, зочид буудалд таван өрөө /Гүржийн зочид буудалд хөрөнгө оруулах нь Украины чинээлэг дунджийнхны дунд түгээмэл бизнес гэнэ/ эзэмшиж байснаа ч 2020 онд заржээ. Энэ мөнгө нь дээр дурдагдсан “Форбс”-ын үнэлгээнд багтсан. Гэхдээ энэ мэдээллийг тавьсан forbes.com цахим хуудас хүртэл түүнийг өөр нэмэлт орлоготой, түүнийгээ хаа нэгтээ нууж байхыг үгүйсгээгүй байгаа нь /энд дарж үзнэ үү/ гайхалтай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЭЭ МОНГОЛЧУУДАА ЖҮЖИГЧИН ГАРУУДЫГ ГАВЬЯАТААС ДЭЭШ БҮҮ ГАРГААРАЙ ҮҮНИЙГ ӨГЛӨӨ БОЛГОН ИРГЭДДЭЭ САНУУЛААРАЙ ЭНЭ САЛБАДАЙ ҮНЭХЭЭР УЛС ОРНОО САМАРЧ ДУУСЛАА БАРУУНЫ ОРНУУД НЭГ Л ӨДӨР ЭНЭ МУДАКИЙГ ЗӨНД НЬ ХАЯНА ЯАНА ДАА ЭНЭ ДУРАК