НИЙГЭМНийгэм мэдээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, санаатайгаар мөргөн амь насыг нь хохироожээ

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, санаатайгаар дайрч амь насыг нь хохироосон хэрэг гарчээ.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 18-нд 03.46 цагийн үед нийслэлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Өлзийт хороололд "Санаатайгаар хүн дайраад зугатсан байна" гэх дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллага бүртгэсэн байна.

Дуудлагын дагуу шалгахад 30 настай эрэгтэй Г гэгч нь согтуурсан үедээ 29 настай эрэгтэй З гэгчийг "Hyundai" маркийн тээврийн хэрэгслээр санаатайгаар дайрсан ажээ. Улмаар амь насыг нь хохироож зугтсан байна.

Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, хэрэгтнийг барьжээ. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button