Нийгэм мэдээ

Танилц: Элчин сайд нарыг эгүүлэн татаж, томилох саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ

Засгийн газар өнөөдөр /2023.04.26/ ээлжит хуралдаанаа хийж, хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрээ танилцуулсан.

Энэ үеэр зарим Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцсэн байна.

Хуулиараа: Холбогдох асуудлыг Засгийн газар хэлэлцээд Ерөнхийлөгчид өргөн мэдүүлдэг бол Ерөнхийлөгч УИХ-тай зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргадаг.

Тэгвэл,

  • Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайд Я.Ариунболд
  • Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайд Д.Батжаргал
  • Монгол Улсаас Куба улсад суух Элчин сайд Ш.Батцэцэг
  • Монгол Улсаас Иран улсад суух Элчин сайд О.Дамбийням нарын томилолтын хугацаа дуусаж буй учраас эгүүлэн татах саналыг,
  • С.Золжаргалыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар
  • Б.Баярсайханыг Монгол Улсаас Япон улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар
  • Б.Энхбатыг Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар
  • Э.Сарантогосыг Монгол Улсаас Канад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилох саналыг тус тус Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болсон байна.

Өмнө нь мэдээлсэнчлэн, Э.Сарантогосыг ажлын шаардлагын улмаас БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдаас эгүүлэн татаж, Канад улсад суух Элчин сайдаар томилох саналд хүрсэн.

Харин Засгийн газар хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод суух консулаар Сэлэнгэ аймгийн Засаг дарга асан Ш.Оргилыг томилсон юм.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сэлэнгэ аймгийн Засаг дарга ч Мөнх-Эрдэнээс ялгаатай болов уу?

Зочин
Зочин

Сэлэнгийн экс ч эрэвгэр дэрэвгэрээ харин амархан борлуулах нь дээ Ийм этгээдийг томилж л байдаг

Холбоотой мэдээ

Back to top button