Нийгэм мэдээ

Олон улсын KPMG аудитын байгууллага Хөгжлийн банкийг 2022 онд зөрчил гаргаагүй гэж дүгнэжээ

KPMG аудитын байгууллага Хөгжлийн банкны 2022 оны тайлан, балансад ажиллаж, зөрчилгүй хэмээн дүгнэжээ. Уг явдал нь Монголын бусад ААН гадаадын заах зээлд өрийн зохицуулалтаа амжилттай хийх суурь нөхцөлийг тавьсан хэрэг хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээллээ.

Өнгөрөгч 2022 онд Хөгжлийн банк чанаргүй болон үндсэн зээлийн үлдэгдлээс нийт 1 их наяд 56 тэрбум төлүүлсэн байна. Энэ нь зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээхэд том хувь нэмрээ оруулжээ.

Мөн ирэх есдүгээр сард Хөгжлийн банк "Евро" бондын 500 сая ам.долларын төлбөрийг төлөх ёстой. Төлж чадахгүй бол Засгийн газар төлөхөөр баталгаа гаргасан байгаа. Сангийн сайд Б.Жавхлангийн хувьд "Есдүгээр сар хүртэл Хөгжлийн банкны үлдсэн чанаргүй зээлүүдийг нөхөн төлүүлж, "Евро" бондын төлөлтөд хадгална. Аль болох Хөгжлийн банкнаар төлүүлэхийг хичээнэ. Боломжгүйдвэл Засгийн газар төлөхдөө бэлдсэн байгаа" гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button