Нийгэм мэдээ

Оюутолгойд бэхэлгээний тоног төхөөрөмж нийлүүлдэг компанийн 172 ажилчин ажил хаялт зарлалаа

Оюутолгой ХХК-ийн уурхайн талбарт ил болон далд уурхайн техник, бэхэлгээний тоног төхөөрөмж нийлүүлдэг "Эпирок Монголиа" ХХК-ийн 172 ажилчин ажил хаялт зарлана. Тодруулбал, тус компани ажил олгогч хоёрын хооронд үүссэн хөдөлмөрийн эрхийн маргааны улмаас ажил үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх боломжгүйд хүрсэн байна. Ханган нийлүүлэгч компани илүү цаг тооцуулах, дундаж цалин хөлс тогтоох гэсэн хоёр зүйл заалтаар үүссэн маргаан 2022 оны зургаадугаар сараас эхэлжээ.

"Эпирок Монголиа" ХХК-ийн 172 ажилтан дөрвөн ээлжээр ажилладаг бөгөөд ажил хаялтыг одоо уурхайн талбар дээр ажиллаж буй хоёр ээлжийн 70 мэргэжилтэн, ажилчид хийх юм байна.

Түүнчлэн МҮЭ-ийн холбооны байранд өнөөдөр /2023.05.03/ Оюу толгойн төслийн талбайд гэрээгээр ажил гүйцэтгэгч "Эпирок Монголиа” компанийн ажилчид ажил хаяж байгаа талаар Геологи, эрчим хүя, уул уурхай ҮЭ-ийн хорооноос хэвлэлийн бага хурал хийнэ.

Б.БАЯРТ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

О.т ажилдаг гэрээт компаниуд нийлж нэгдээд бүгд цалин хөлсөө нэмэгдүүлэх шаардлага хүргүүл бүгд ажил хаях хэрэгтэй дэмжиж байгаа шүү

Зочин
Зочин

Эрхээ зөв эдэлж өндөр шаардлага тавьж сурах хэрэгтэй, маш зав

Иргэн
Иргэн

Менежментээ сайжруул.

бат
бат

сайн нэгдэж тэмцэх харэгтэй.

Зочин
Зочин

uluu tsag tootsoh.

Зочин
Зочин

Бөөндөө 12000 ажилтан бүгд ажил хаяаад асуудлаа шийдүүлэх хэрэгтэй байгаамдаа уг нь

Зочин
Зочин

Ажилгүй хүмүүс зөндөө л бна тэд нарыг сургаад аваач дээ.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Бүү тэнэг юм ярь !!наад захын эрхээ хамгаалж тэмцэх нь зөв.

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи сургах гээд үздээ
Шүлсээ үсчүүлхээс өөр чадахгүй байж бас сургана....ккк

Зочин
Зочин

Зөв

Долгор
Долгор

Гэрээгээ биелүүлэхгүй, монгол хүний эрх зөрчиж байгаа бол ажил хаях нь зөв тэмцэлээ үр дүнд хүртэл нь үргэлжлүүлэх хэрэгтэй.Манай оронд манаы баялгийг ашиглаж байж монгол хүнийг дорд үзэх ёсгүй, хөдөлмөрөө бүрэн дүүрэн хангалттай үнэлүүлэх ёстой шүү!!!

Зочин
Зочин

Хятадуудыг оруулаад ирээ. Эд нарын юм хийдэг гэж юу л байлаа!!!

Зочин
Зочин
Reply to  Зочин

Чи л юу ч хийж чадахгүй байх, хэнч биш хог

Back to top button