Нийгэм мэдээ

Арматур төмрийг тонн тутам 78,5 кг хүртэл дутуу худалдаалж байжээ

Арматур худалддаг 16 аж ахуйн нэгж, байгууллагын импортын болон дотоодын арматурт лаборатори, газар дээрх жин тоннын шалгалтыг хийжээ.

Ингэхэд импортын арматурын арматур мөр хоорондын зай, стандарт хангаагүй тохиолдол түгээмэл илэрсэн төдийгүй стандартад заасан тн жингийн хүлцэх алдааг хангаж байгаа ч 1 багцаас 100 хүртэл кг, 1 тн тутмаас 40 орчим кг дутуу байгааг анхаарч ажиллах талаар импортлогч ААНБ-уудад мэдэгдэл хүргүүлсэн байна.

Харин монгол арматурын хувьд нэр бүхий компанийн D14, D18, D20 голчтой SD390 ангийн нийт 238,7 тн арматур стандартын шаардлага хангаагүйг нь “Барилгын хөгжлийн төв”-ийн сорилт шинжилгээний лаборатори, ШУТИС-ийн металлын сорилт шинжилгээний лабораторийн дүгнэлтээр нотолжээ.

Түүнчлэн арматурын дотоод, гадаад хөндлөн огтлол, чихний өргөн, чихний өндөр, 1м урттай ган туйвангийн онолын жиндээ хүрэхгүй байх зөрчлүүд илэрчээ.

Иймээс зөрчил илэрсэн компаниудын үйл ажиллагааг түр зогсоож, холбогдох арга хэмжээ авч, зарим тохиолдолд зөрчлийн хэрэг үүсгэн шалгуулж байна.

Б.БАЯРТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Эрдэнэ
Эрдэнэ
5 сар 8, 2023 09:29

Дээрээ хулгайч засагтай болохоор доороо хулгайч компани байх нь зөв байхаа ккк

Холбоотой мэдээ

Back to top button