НИЙГЭМНийгэм мэдээ

Палеонтологийн ховор олдворыг худалдаалахыг завджээ

Палеонтологийн ховор олдворыг худалдаалахаар бэлтгэж байсан гэмт хэргийг илрүүлжээ. Тодруулбал, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багт оршин суух М нь үлэг гүрвэлийн чулуужсан өндөг, яснууд, олон тооны амьтдын чихмэл, эд эрхтнүүдийг бусдад худалдахаар бэлтгэж байсан аж.

Улмаар эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ. Палентлогийн шинжилгээгээр тэдгээр нь:

  • 15-30 мянган жилийн өмнө амьдарч байсан хөхтөн амьтан Савагт хирсийн чулуужсан яс
  • Цэрдийн галавын үе 71-65 сая жилээс илэрдэг өвсөн тэжээлт нугас хошуут болон нугаламт гэх зэрэг хоёр төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс
  • Зэрлэг амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/-д орсон матрын чихмэл, толгой, гавлын яс, тэнгисийн яст мэлхийн чихмэл болох нь тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйл, Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийх 1 дэх заалт Хууль бусаар археологи, палеонтологийн хайгуул, малтлага хийсэн бол 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Эдгээр олдворууд нь соёын биет өвд хамаарагддаг. Энэ төрлийн гэмт хэргийн хувьд ял шийтгэл нь 25.5 дугаар зүйл, Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах зүйлийн 1 дэх заалт Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

А.ДАВАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button