Нийгэм мэдээ

Утсаар ярьж, тамхи татаж, автобусаа угаадаггүй жолооч нарт арга хэмжээ авч байна

Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын үйлчилдэг нийтийн тээврийн 32 чиглэлд ажиллаж буй тус байгууллагын 227 тээврийн хэрэгсэл бүхий 400 гаруй жолооч нар иргэд, зорчигчдод ая тухтай, аюул, осолгүй, батлагдсан цагийн хуваарь, чиглэлийн дагуу соёлтой үйлчилгээг хэрхэн үзүүлж байгаад 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн үзлэг шалгалтыг хийж эхлээд байна.

Үзлэгээр нийтийн зорчигч тээврийн хэрэгслийн бүрэн, бүтэн байдал, угаалга, цэвэрлэгээ, жолоочийн дүрэмт хувцас өмссөн эсэх, гарын оролцоотой утсаар ярих, тамхи татах, зорчигчтой зүй бусаар харьцах зэрэг зөрчил, дутагдал гаргасан жолооч нарт байгууллагын дотоод дүрэм, журамд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.  

Зорчигч тээврийн үйлчилгээнд ажиллаж буй нийт жолооч нартаа иргэд, зорчигчдод цагийн хуваарийн дагуу аюул осолгүй, ая тухтай үйлчлэхийг уриалж байна гэж Зорчигч тээврийн нэгтгэлээс мэдээллээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ёстой зөв шүү. Уйддаг юмуу яадгийн, утсаар яриад л явахын

Гаа
Гаа

Тамхи нь үмхий үнэртэй!!!

Зочин
Зочин

Яг зөв

Зочин
Зочин

ҮҮНИЙГ САНААЧИЛСАН ХҮНД АЛТАН ГАДАС ӨГЧИХӨӨ ЗӨВӨӨ ЗӨВ АВТОБУСНЫ ЖОЛООЧ УТСААРАА БАЙНГА ЯРИАСТАЙ ТАМХИА БААГИУЛААСТАЙ ИХ ЯДАРГААТАЙ УЛСУУД ҮХСЭН АЦАА ЯРЬДЫН МАЛНУУД ЗУН ХӨЛНӨӨС ШИВЭР АМНААС НЬ ҮМХИЙ ТАМХИ ХОНОСОН АРХИ СЭНГЭНЭНЭ.ЗААР ТОЧИКОО Ч УГААХГҮЙ АВТОБУСАНД НЬ ОРОХООР ЗАВААН ҮНЭРТЭЙ ТЭГЭЭД АЙМААР ИХ ЗАНТАЙ ЮМ АСУУХААР ХАГАС ЯРВАЙГААД Л СУРАГГҮЙ УТСААРАА ЯРЬЦАН ХЭН БЭ? ХЭДЭН ОН БЭ? ИЧИЖ АМЬДАР ӨНӨӨДРӨӨС ЭХЛЭН ХИЧЭЭЦГЭЭ ҮМХИЙ АМАА УГАА ҮЙЛЧИЛГЭЭНД ГАРАХЫН ӨМНӨ УСАНД ОР ЦЭВЭРХЭН ХУВЦАСЛА ХҮНТЭЙ ЗӨВ ХАРЬЦ НААД ЗОРЧИГЧ НАР ЧИНЬ ТЭНЭГҮҮДЭЭ ТА НАРЫГ ХООЛТОЙ БАЙЛГААД БАЙГААМШТ ТЭНЭГҮҮДЭЭ ТЭНҮҮН ОГНОО СӨНӨЧИХЛӨӨ ОДОО ТА НАР ХИЧЭЭМОЙ

Холбоотой мэдээ

Back to top button