Нийгэм мэдээ
15,16 настай хүүхдүүд 60 настай эрэгтэйг зодож, хөнөөжээ
Цагдаагийн байгууллагад 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 07 цаг 26 минутад Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Тус дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад 60 орчим насны эрэгтэй гадны нөлөөтэй байж болзошгүй амь насаа алдсан байжээ.
Цагдаагийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулж 60 настай, эрэгтэй “А”-ийн амь насыг 15-16 насны хүүхдүүд болох “О” болон “С” нар шөнийн 02 цагийн үед зодож амь насыг хохироосон байж болзошгүй үйлдлийг “Ногоон бүс” хяналтын камер, аж ахуйн нэгжүүдийн камераар шуурхай тогтоож, сэжигтэй этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эх сурвалж: ЦЕГ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн алдаг тоглоом тоголсоор байгаад тархи нь хатингаршин зэрлэгшсэн
Үзсэн киногоо турших гэж оролдсон байх. Үүнээс аймшигтай олон киног амьдрал дээр турших байхдаа манай хүүхэд залуучууд. Кино бодит амьдрал хоёрыг ялгах ухаан байхгүйшдээ.
Z generation
Тэр ногоон бүсийн камер чинь гэмт хэрэгтнийг илрүүлэх зорилгоор тавигдсан болж байна уу? Уг нь бол зодож байхад нь камераараа хараад очиж хүний амь аврах ёстой юм биш үү.
Учираа мдхгүй банди нар одоо шээс алдаж байгаа биз