Нийгэм мэдээ

Дэлбэрэлтэд өртсөн хотхонуудын 127 иргэн ипотекийн зээлтэй

СЗХ-ны дарга Д.Баярсайхан Дүнжингарав худалдааны төвийн замын уулзварт болсон ослын улмаас хохирсон иргэдийн даатгалын талаарх мэдээллийг өглөө.

Тодруулбал, "Sunny town, Edu Campus хорооллуудад 127 иргэн орон сууцны зээлтэй гэх мэдээлэл ирсэн. Үүнээс 72 зээлдэгч нь ипотекийн болон амь нас, эд хөрөнгийн даатгалтай ба 10,1 тэрбум орчим төгрөгийн үнэлгээтэй байна.

Ослын газар дээр даатгалын компаниуд хохирлын үнэлгээг хийж эхлээгүй байна. Учир нь шалгалтын ажил хийгдэж байгаа тул үүний дараа үнэлгээ хийнэ. Одоогоор мэдээлэл цуглуулж байна. Харин ОБЕГ-ын Улаанбаатар хотын алба хаагчдын амь нас, эрүүл мэндийн даатгалд нийгмийн хариуцлагын хүрээнд 50 сая төгрөг олгосон байна" гэлээ.

Б.ХАШ-ИЛД

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
хэцүү ч юм даа
хэцүү ч юм даа

гэхдээ энэ үнээхэр хэцүү байсан яагаад манай улс ийм болчвоо. маш их стресстэй

Холбоотой мэдээ

Back to top button