Нийгэм мэдээ

Танилц: 3, 4, 5-р сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Цаг уурын байгууллагаас 3-5 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа.

Агаарын дундаж температур: III сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, IV дугаар сард нутгийн баруун хэсэгт олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. V сард нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хур тунадас: IV сард төв болон зүүн аймгуудын нутаг, Дундговь, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, III, IV сард баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад үеүдэд олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна.

III сарын агаарын дундаж температур: Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд, Увс, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна

IV сарын агаарын дундаж температур: Баян–Өлгий, Увс, Ховд, Говь–Алтайн нутаг, Завхан, Баянхонгорын ихэнх, Өвөрхангайн өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байна. Нийлбэр хур тунадас Баян-Өлгий, Ховдын нутаг, Говь-Алтайн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас бага, Хэнтий, Дорнодын нутаг, Сэлэнгийн ихэнх, Төвийн зүүн, Говьсүмбэр, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дундж ахиу, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.

V дугаар сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим, нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим орох төлөвтэй байна.

Эх сурвалж: ЦУОШГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Олон жилийн дундаж гэнэ би яаж мэдэх юм

Зочин
Зочин

зай бөглөх гэж бгам шиг ямар ч мэдээлэл гэмээргзй хогийн юм бичиж бхийн

Зочин
Зочин

Жоохон ойлгомжтой бичээч ээ. Олон жилийн дундажаар юу байх юм.

Зочин
Зочин

olon jiliin dundaj gd yugaa yriad bdag bnaa yu ch oilgosongvi

Жигээ
Жигээ

олон жилын дундаж гэж үгээ хаяаач бороо орчиж магдгүй орохгүй байж ч магдгүй орвол дээрээсээ орно гээд хэлчихсэн дээр дээ

Зочин
Зочин

Энэ цаг агаарыг өөрсдийнхөө мэрэгжлийн хэллэгээр биш, арай ойлгомжтой бичиж тайлбарлах хэрэгтэй бна даа ард түмэн та нар ойлгодог уу? би л лав ойлгохгүй юм хүнд ойлгогдохоор бичвэл зүгээр санагддаг энэ миний л бодол шүү.

Зочин
Зочин

Питиша

Холбоотой мэдээ

Back to top button