Нийгэм мэдээ

БНХАУ-ын "The Brain" нэвтрүүлэгт ой тогтоолтын их мастер Ө.Сэнгэсамдан оролцоно

БНХАУ-ын "Jiangsu" телевизийн хамгийн их үзэгчтэй "The Brain" шоунаас манай улсын ой тогтоолтын шигшээ багийн дасгалжуулагч Ө.Сэнгэсамданд урилга иржээ. Тус нэвтрүүлгээр БНХАУ-ын ой тогтоолтын мастеруудтай өрсөлдөх юм.

Ө.Сэнгэсамдан нь 2014 оны ДАШТ-ий гуравдугаар байр, 2015 оны Ази тивийн аварга олон улсын ой тогтоолтын их мастер юм. Тэрбээр долоон жилийн дараа ой тогтоолтын тэмцээний тайзнаа гарах гэж байна.

Ташрамд дурдахад, "The Brain" нэвтрүүлэгт 2016 онд ОУИМ Э.Энхмөнх, 2023 онд Ой тогтоолын Дэлхийн аварга, ОУИМ Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар оролцож ялалт байгуулж байсан билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button