Нийгэм мэдээ

"Парис 2024" олимпод Ц.Цогтбаатарын оронд Б.Эрдэнэбаяр оролцож магадгүй

Зуны спортын XXXIII наадам эхлэхэд 56 хоног дутуу байхад Монголын жүдо бөхийн холбооноос олимпын наадамд оролцох бүрэлдэхүүнээ урьдчилсан байдлаар зарлалаа.

Олон улсын олимпын хорооноос зарласан чансаагаар Монголын жүдочид эрэгтэй тав, эмэгтэй тав, нийт 10 жинд эрхээ авч чадсан юм.

Манай улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д дэлхийн аваргын мөнгөн медальт Э.Ариунболд олимпод оролцох бол 66 кг-д гавьяат тамирчин Ё.Басхүү, олон улсын хэмжээний мастер Б.Эрхэмбаяр нарын нэг оролцоно.

Энэ жил дэлхийн аварга, олимпын хүрэл медальт Ц.Цогтбаатар бэртлийн улмаас Парисын наадмыг өнжиж магадгүй аж. Одоогоор урьдчилсан байдлаар олон улсын хэмжээний мастер Б.Эрдэнэбаяр оролцох магадлалтай.

Жүдо бөхийн холбооноос Ц.Цогтбаатар гавьяатыг бэртлийн улмаас ДАШТ-д зодоглоогүй бөгөөд гэмтэл нь нэлээд зовуурьтай байгааг хэллээ. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй бөгөөд Монголын жүдо бөхийн холбооноос Парисыг зорих тамирчдын нэрийг албан ёсоор зарлахдаа 73 кг-д хэнийг оролцуулахаа эцэслэн зарлана гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 30, 2024 13:17

Уг нь Аззаяа нь дэлхийн аваргаас мед�##�ь авсан биз дээ

Зочин.
Зочин.
6 сар 5, 2024 20:35

Аззаяа нь яасан бэ?

Зочин.
Зочин.
6 сар 6, 2024 07:35

Эрдэнэбаяр нь дэмий.Аззаяа жаахан туршлага хуримтлуулаааад,бэлтгэлээ базаажихв�##� илүү дээр.

ЗЗочин
ЗЗочин
6 сар 6, 2024 21:10

Цогтбаатар одоо биеэ бодоо. Мэс зас�##�д орсон хүн дахин барилдаад хэрэггүй. Олон түмнийг баясгах гэж эрүүл мэндээрээ хохироод яахав. Одоо болно. Дахин холбосон шөрмөс тасарв�##� мөнхийн суумгай болно. Тэр үед нөгөа баяссан ард түмэн чамд ямар ч тус өгөхгүй. Одоо барилдахаа боль.

Холбоотой мэдээ

Back to top button