Нийгэм мэдээ

Баяр наадмын өдрүүдэд 24 хүн усны ослоор амиа алдлаа

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Нийслэлийн хэмжээнд усны ослын 19 тохиолдол бүртгэгдэж, 24 хүн өртсөн байна. Улмаар 22 том хүн, хоёр хүүхэд амь насаа алджээ.

Харин хоёр хүнийг аварч, хоёр хүнийг эрэн хайж байгаа тухай ОБЕГ-аас мэдээлсэн байна.

Улсын хэмжээнд баяр наадмын өдрүүдэд Онцгой байдлын байгууллага албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж, гол мөрөн, нуур, цөөрмийн орчимд завьт болон хөдөлгөөнт, морьт эргүүлээр иргэдийн аюулгүй байдлыг ханган давхардсан тоогоор нийт 5,620 алба хаагч, 746 нэгж техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэжээ.

Түүнчлэн алба хаагчид гол, нуур, цөөрмийн дагуу амарч буй 63,159 иргэнд үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны материал, брошюр тарааж, зөвлөмж, мэдээ мэдээлэл өгчээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button