НИЙГЭМ

"₮24 мянгаар дулаан, цахилгаан үйлдвэрлэж, хэрэглэгчдэд ₮7 мянгаар зардаг, алдагдал ₮17,000"

Цахилгаан болон дулааны үнийг нэмэхээр судалж буй асуудал иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Нэмэхээр болсонд олон шалтгаан байгаагийн нэг нь томоохон дулааны цахилгаан станцууд ачааллаа дийлэхгүйд хүрч, ашиггүй ажиллах болсонтой холбооотойг мэргэжилтнүүд хэллээ.

Тухаайлбал, “ДЦС-3” ТӨХК-ийн Төлөвлөлт Эдийн засгийн хэлтсийн дарга Л.Оюун-Эрдэнэ,

"Манай компани анх 2024 онд 21.8 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар болсон. Тиймээс 2024 оны долдугаар сараас ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй байдалд хүрч өнгөрсөн гурван сар банкнаас 200 орчим сая төгрөгийн зээл авч, ажилчдынхаа цалинг өгч ирсэн. Ер нь бид хамгийн түрүүнд ажилчдынхаа цалинг тавьдаг. Дараа нь бэлтгэн нийлүүлэгчдийнхээ өглөгийг өгч Багануурын нүүрсний уурхайд өгөх төлбөрөө төлдөг. Энэ онд алдагдал их гарснаас үүдэж бэлтгэн нийлүүлэгчид болон Багануурын нүүрсний уурхайд нэлээд өр төлбөрт орсон. Өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр Засгийн газраас 12 тэрбум төгрөгийн татаас өгсөн. Улмаар бид Багануурын уурхайн өглөг болон зарим бэлтгэнэ нийлүүлэгчдийн өрийг барагдуулсан. Ингэснээр энэ оны эцэст бид хүлээгдэж буй гүйцэтгэлээр 14.6 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байгаа.

Мөн өнгөрсөн ес болон аравдугаар сард Багануурын уурхайд өгөх нүүрсэд түр тариф тогтоож өгсөн. Ингэснээр бид бүхний Багануур компанид өгөх өглөг тэр хэмжээгээр нэмэгдсэн. Бидний төлөвлөснөөр 2.7 тэрбум төгрөг өгөхөөр болж, татаасаар шийдвэрлэж өгсөн. Харин цахилгааны өнөөдрийн тарифын нэмэгдэл бол зөвхөн өртөгт нь хүргэж нэмж байгаа явдал. Тэрнээс биш компани ашигтай ажиллах гээд байгаа юм байхгүй.

Бид өнөөдөр цахилгаан эрчим хүч болон дулааны эрчим хүчийг асар өндөр үнээр үйлдвэрлэж, маш бага үнээр борлуулж байгаа. Бид 24,683.20 мянган төгрөгийн өртгөөр дулаан, цахилгааныг үйлдвэрлэдэг ч хэрэглэгчдэд 7,215.50 мянган төгрөгөөр зардаг. 1 Гкал дулаанаас 17,467.70 төгрөгийн алдагдал хүлээж байгаа.

Тиймээс Эрчим хүчний зохицуулах хороо дулаан,цахилгаанаа өртөгт нь хүрэх тариф тогтоож ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс үнэ тарифыг индексжүүлээд явна. Индексжүүлнэ гэдэг нь цахилгаан, дулааны үнэ тогтмол биш болж, инфляц, валютын ханшны өөрчлөлттэй холбоотойгоор зарим үед дээш явна. Зарим үед байнга доош буух байдлаар тарифыг тогтооно. Мөн бид бүхэн өнөөдөр тарифыг өртөгт нь хүргэж нэмснээр хамгийн түрүүнд техник тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийнэ. Ер нь бид техник, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг бүрэн хийж чаддаггүй. Шинэчлэх ёстой төлөвлөсөн тоног төхөөрөмжийнхөө 50 хүрэхгүй хувийн их засвар, урсгал засварыг хийсэн. Харин дараагийн шатанд ажилчдынхаа цалин, нийгмийн асуудлыг шийдэхэд санхүүжүүлж явна.

Манай станцын ажилчдын цалин ТЭЦ-4 дүгээр цахилгаан станцаас бага Дарханы ДЦС, Эрдэнэтийн цахилгаан станц болон хоёр дугаар цахилгаан станцаас арай нэг дээгүүр байдаг юм. Манай станцын шинэ ажилчдын цалин 1,500,000-1,800,000 мянган төгрөгийн хооронд байгаа. Тэгэхээр шинэ ажилчид маань цалингаасаа татвар, даатгалаа төлөөд гар дээрээ 1,200,000 орчим мянган төгрөг авч байгаа. Зарим нь 1,000,000 сая төгрөг ч авч байна. Тэгэхээр ажиллах хүчин маань энэ цалинг голоод манай эрчим хүчний салбарт орж ирж ажиллахгүй байгаад байна" гэв.

Дэлгэрэнгүй сурвалжилгыг доорх линкээр уншина уу.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Асууя УИХ гишүүдээс
Асууя УИХ гишүүдээс

Энэ эрчим хүчнийхэн өвөл болохоор л 0 зогсолт болно гэж , намар хичээл эхлэх болохоор боловсролын с�##�барынхан ажил хаян гэж төсөв мөнгө нэхдэг хэвшмэл аргатай болж түүндээ улам амтшиж боллоо Эдгээр с�##�барт шилэг данс гэж бна уу түүнийг нь ш�##�гаад өгөх УИХ гишүүн бна уу Доржханд аа

Зочин
Зочин

Хуц авилгач хулгаачуудаасаа ав ждү нүүрс богд уул хуучин ногоон автобус овшооор гээл л�##�руудаа

Ганаа
Ганаа

ОДОО Л МЭДЭЖ БАЙГАА ЮМ УУ? ИЙМ БАЙДАЛД ХҮРГЭСЭН ӨМНӨХ САЙДУУДАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.

Иргэн
Иргэн

Яг үнэнийг хэлхэд бодит өртөг нь 14-18 мян төг л байгаа!!! Асар их хулгай, шахаа, данхайсан олон орон тоогоо болиод цэгцлээд бодит өртөгөө нийгэмд танилцуулчих тэгсэн хойноо үнийн асууд�##�аа ярив�##� шудрага!!! Гэхдээ дөрвөд Чойжилсүрэн чадахгүй шүү дээ!! Мэдлэгтэй жудагтай шун�##�гүй хүмүүжилтэй хүний хийх ажил!!!

Холбоотой мэдээ

Back to top button