Сурвалжилга: 105-р сургуулийн багш сурагчдаа ₮50 мянгын генетикийн тест 10 хурууны хээгээр өгөхийг шаарджээ

Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар сургууль "сурагчдаа 80 мянган төгрөгөөр генетикийн тест өг" хэмээн шаардсан гэх асуудлын мөрөөр энэхүү сурвалжилгыг бэлтгэлээ. Асуудлыг тодруулбал, арван хурууны хээгээр энэ тестийг өгсөн тохиолдолд тухайн хүүхэд ирээдүйд ямар мэргэжилтэй болбол амжилтад хүрэх, урлаг, спортын алийг нь сонговол сайн байх, эрүүл мэндийн талаас юуг анхаарвал зохистой зэрэг үндсэн зургаан чиглэл, 21 үзүүлэлтээр 50 хуудас дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгдөг аж. Эх сурвалжийн хэлснээр ангийн багш нь сурагчдаа уг тестийг өгөхийг шаардсан бөгөөд эцэг эхийн хурлаар танилцуулсан байна. Уг асуудлын хүрээнд эх сурвалж болоод сургуулийн нийгмийн ажилтан, менежер, компани дараах байр суурийг илэрхийллээ.

-Хүүхдүүдийг генетикийн тест өг гэдэг асуудал хэзээнээс яригдаж эхлэв?
-Энэ асуудал хоёр, гурав хоногийн өмнөөс 105 дугаар сургууль дээр яригдаж байгаа. Манай хүүхэд энэ сургуульд сурдаг. Одоогоор зарим ангиуд нь өгчихсөн гэсэн. Багш нь ийм генетикийн сорил өгнө шүү, өгөөрэй гэж хэлсэн байгаа юм. Бид нарт хүүхдэд чинь хэрэгтэй, бид нар ч гэсэн өгсөн байгаа, хариу 7-8 хоногт маш нарийн гардаг гэж хэлсэн.
-Үнэ нь хэдэн төгрөг вэ?
-Үнийн хувьд 80,000 төгрөг. Гэхдээ сургуулиараа өгөх учраас 50,000 төгрөг болгож хямдрууллаа гэсэн. Нэмээд хүүхэд бүрд бэлэгтэй гэдэг зүйл ярьсан байна лээ.
-Хурууны хээгээр авдаг гэсэн?
-Бүр 10 хурууны хээгээр авна. Ингэснээр ирээдүйд таны хүүхэд ямар мэргэжилтэй болбол амжилтад хүрэх, урлаг, спортын алийг нь сонговол сайн байх, ирээдүйд эрүүл мэндийн талаас юуг анхаарвал хэрэгтэй вэ гээд бүх мэдээллийг нарийн тодорхойлж өгдөг гэсэн. Энэ тухайгаа ангийнхаа групп чатад зар оруулж, хүүхдийн чинь ирээдүйд хэрэгтэй гэдэг байдлаар бичсэн.
-Таны хувьд бол хүүхдээ өгүүлэхгүй гэж хэлсэн юм байна?
-Би тэгж бичсэн л дээ. Тэгтэл “та эцэг эхийн хуралд ирээгүй учраас мэдээлэл сайн аваагүй байна аа. Хүүхдэд маш хэрэгтэй шүү, хямдарчихсан байгаа” гэж чат үлдээсэн байсан.
-Заавал өг гээд байгаа юм уу?
-Бүх ангиуд өгнө. Зарим ангиуд бүр өгчихсөн гээд байгаа юм. Ангиас манайх л бараг ганцаараа өгөөгүй байх. Бусад эцэг, эхчүүд өгнө, өгнө л гээд байсан. Багш нь өөрөө бас өгсөн. 50 гаруй хуудас дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгдөг юм байна, уншиж амжаагүй байгаа гэж байна лээ.
-Тэр компанийн тухай мэдээлэл өгсөн үү?
-Ямар газар, ямар шугамаар ийм үйл ажиллагаа зохион байгуулж байгааг тодорхой хэлээгүй. Зүгээр өгөөрэй, өгүүлээрэй л гээд байгаа. Хэдэн ээж сургуулийн гадаа “энэ чинь их хэрэгтэй юм байна. Хүүхдийнхээ ямар мэргэжилтэй болбол зүгээр гэдгийг мэдэж аваад, тэр чиглэлээр нь явуулбал зүгээр юм байна” гэж хоорондоо ярьж байхыг сонссон.
-Таны өгүүлэхгүй гэж байгаа шалтгаан мэдээж мөнгөтэй холбоотой биш байх?
-Санхүү мөнгөний асуудлаас болж өгөхгүй гэж хэлээгүй. Гэр бүлээрээ ярилцаад хувь хүний дата мэдээлэл алдагдахаас сэргийлж, өгөхгүй гэдэг дээр санал нийлсэн. Энэ мэдээллийг өөр зүйлд ашиглахгүй гэх баталгаа байхгүй, эрсдэлтэй гэж бодоод байгаа.

Энэ асуудлаар сургуулийн нийгмийн ажилтантай уулзаж тодруулахад,
"Сургуулийн бүх сурагч, багш нар энэ генетикийн тестийг өгч байна гэдэг ташаа мэдээлэл. Энэ асуудлыг бид олж тогтоохоор ажиллаж байна. Бүх анги өгсөн бол мэдэгдэнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл манай сургуультай албан ёсоор хамтарч ажиллаагүй гэсэн үг. Багш нартайгаа уулзлаа. Бага ангиас хүүхдүүд хамрагдсан тохиолдол байна. Яг тодорхой нарийн мэдээлэл одоогоор тодорхой болоогүй байна" гэсэн бол
Бага боловсролын менежер,
"Манай сургуулийг төгссөн охин энэ компанид ажилладаг юм байна лээ. Өнгөрсөн долоо хоногт ирж уулзаад ийм ажлаар явж байна гэдгээ хэлсэн юм. Албан ёсоор хамтарч, ийм үйл ажиллагаа явуулж болохгүй гэдгийг ойлгуулсан. Зүгээр эцэг эх, багш нартай уулзаад шахаж, шаардахгүйгээр асуугаад үзэхгүй юу гэж хэлсэн. Тухайн үед юм мэдэгдээгүй болохоор тэгээд өнгөрч дээ л гэж бодсон. Бага ангиас хэдэн хүүхэд өгсөн байна. Багш нартайгаа уулзлаа. Гэхдээ эцэг эхийн зөвшөөрөл, гарын үсэгтэйгээр юм байна" гэлээ.
Харин "Инфолайф" компанийн ажилтан,
"Бүх хүүхдийг 80 мянган төгрөгөөр хамруулсан гэдэг худлаа мэдээлэл. Бид очиж танилцуулаад, эцэг эхийн зөвшөөрөлтэйгөөр өгье гэсэн хүмүүст нь үйлчилгээ үзүүлсэн. Хэнийг ч шахаж шаардаагүй, хүчлээгүй. Хотын захад байрлалтай, сурч байсан сургууль минь учраас хямдралтай үнээр үйлчилгээ үзүүлсэн юм. Мөн бид хүүхдийн дата мэдээлэл авдаггүй, хадгалдаггүй. Томруулдаг шил шиг зүйлээр хардаг. Зөвшөөрлийн тухайд асуудалгүй. Манайх албан ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг. Шалгуулж болно" гэв.
Дээрх үйлчилгээг "Инфолайф" гэх компани үзүүлжээ. Нээлттэй мэдээллийн сангаас хайж үзвэл албан ёсны бүртгэлгүй байна. Өөрөөр хэлбэл, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй байж болзошгүй гэсэн үг. Үзүүлж буй үйлчилгээний тухайд “Инфолайф” нь тусгай программ бөгөөд 10 хурууны хээгээр сорил авч, үзүүлэлт нь 92 хувийн магадлалтай гардаг аж. Тус компани албан ёсны сайтдаа,
- Мэргэжлээ зөв сонгохыг хүссэн хүүхэд, залууст
- Хүүхдээ зөв хөгжүүлэхийг хүссэн эцэг эхчүүдэд
- Мэргэжлээ өөрчилж, өөр чиглэлд хөгжихийг хүссэн бүх насныханд
- Ажлын шаардлагад нийцэх боловсон хүчин олохыг хүссэн ажил олгогчид
- Хүний нөөцийн бодлогод ач холбогдол өгдөг удирдлагад
- Сурган хүмүүжүүлэх ажил явуулдаг багш, сургагч нарт үйлчилгээ үзүүлдэг гэж бичсэн байна.
Мөн хүний 10 хурууны хээг уншиж, хээний нийлэмж, давтамж дээр тулгуурлан тухайн хүний талаар 21 үзүүлэлтээр 50 гаруй хуудас дэлгэрэнгүй мэдээлэл гаргаж өгдөг.
Тусгай сканераар 10 хуруугаа уншуулахад программ өгөгдлийг төв серверт илгээж 5-30 минутын дотор хариу гарна гэжээ.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүний хувийн эмзэг мэдээлэл шаардлагагүй тохиолдолд ингэж хүчилж авах хуулиар хориотой. Багш болон компанийг шүүхэд өгвөл таарна.
Гадны зарим улс орнууд бүх хүүхдээ тестдээр хэмжээд түүнийх нь дагуу хөгжүүлдэг юм билээ шүү. Хэрэгтэй зүйл хийж байгаа хүмүүс санагдсан. Багш бол харин ч зөв алхам хийсэн байна. Манайх өөрсдөө болон хүүхдүүдээ тестлүүлсэн. Маш их таарамжтай, чиг баримжаатай юм билээ. Ерөнхийдөө ямар секц дугуйлангаар хичээллүүлэх ү ямар спортоор явуулах у мөн бикийн физик үзүүлэлт гээд их оновчтой байсан. Харин энэ дэлгэрэнгүй тест нь бол нэх таалагдаагүй.
Ийм үйл ажиллагаа давтан гаргуулахгүй тулд шүүхэд өгөх хэрэгтэй
Хуулиараа энэ мэдээллийг төв серверт илгээх, боловсруулах, хадгалах хориотой. Бүх юм нь Монголд байх шаардлагатай.
Iim yumaar ireeduig ni todorhoilno ch gej yu baina . Zugeer l shahaanii biznes
Багш нь харин зөв зүйл санаачилсан байна. Хар муйхраар секц дугуйланд явуулж, хаа хамаагүй спортоор хичээллүүлж байснаас ШУнд суурилсан зүйлээр багцаалдаж чиг баримжаа авсан нь хамаагүй дээр байлгүй яахав
Сургуулийн захиргаа багш нараа удирдаж хянаж хууль бус үйлдэл гаргахгүй байх. Мэдээллээ алдсан сурагчдаас уучлалт гуйлгуулах. Сургуулийн зөвшөөрөлгүй элдэв үйлдэл хийх хувийн коипанид үйлчлэхгүй байх, албан тушаалаа буруугаар ашиглан бусдад нөлөөлж хууль бусаар аливаа зүйлд албадахгүй байхыг сануулж хэдэн хүүхдийн мэдээлэл алдагдсаныг яс тогтоож тухайн компанид мэдээллийг устгахыг шаардах, хууль бусаар олж авсан мэдээллээ гадаап дотоодын аль ч компанид , бусдад дамжуулж эсвэл зарж хууль бус үйлдэл хийхгүй байхыг сануулах. Багш нараа хурлаар оруулж сануулга өгч цалинг нь хасч болох их дүнгээр үргэлжилж болох хуулийн хамгийн урт хугацаагаар хасах хэрэгтэй. Хэрэв уг компанитай шагнал урамшуулал авч хамтарч ажилласан нь баттай тогтоогдвол хуулийн бхйгууллагад өгөх хэрэгтэй.
Энэ хүн бүр алахнээ. Бараг цаазлах нь.
Миний хувьд хүүхдээ тестлүүлсэн. Гэхдээ энэ олон үзүүлэлттэйгээр нь биш арай цөөн байсан. Маш их хэрэгтэй зүйл байна лээ. Энэ сургуульд харин хямд хийсэн байна. Манайх бол нэлээн үнэтэй тестлүүлсэн. Олон зүйлийг мэдэж авсан. Манай хүүхэд ер нь л намайг бүр хуулсан хүүхэд байдаг. Тэгж л гарч байна лээ. Бид чинь хүүхдээ ерөнхий мэдэхээс нарийн мэддэггүй муйхар хүмүүс.
Маш чухал олон зүйлийн мэдээлэлтэй болсон. Бид тэрүүгээрээ чиг баримжаа аваад хүүхдээ хөгжүүлж байгаа. Одоо 4 жил болж байна.
Хурууны хээ гэж хүмүүс их бичсэн байна. Энэ хурууны хээ биш өндөгний л хээ бна лээ. 6 хээний давтамжаар гардаг тест байна. Жинхэнэ хурууны хээ бол нэг хурууг 4н талаас нь авахыг хэлдэг. Тэр нь давтагдахгүй байдаг. Харин энэ өндөгний хээ бол давтагдана. Энэ тийм чухал мэдээлэлд орохгүй. Харин эцэг эх нь зөвшөөрсөн нь л хийлгэж байгаа байлгүйдээ. Юм л бол муу багшруу битгий ингэж дайрцгааж байгаарай
Шахааны новшнуудыг газар дарах хэрэгтэй.
ХҮНИЙ ХУРУУНЫ ХЭЭГ ИРЭЭДҮЙД ЮУНД Ч АШИГЛАЖ БОЛНО ШҮҮ ЭЦЭГ ЭХЧҮҮДЭЭ. ТИЙМ ГООМОЙ ЮМ БИТГИЙ ХИЙЛГЭЭРЭЙ. НЭМЖ ДУРДАХАД ЖООХОН МУХАР СҮСЭГТ ИТГЭДЭГ ХҮМҮҮС ХАМРАГДААД БАЙХ ШИГ БАЙНА. ХҮҮХЭДТЭЙГЭЭ ЭЦЭГ ЭХЧҮҮД САЙН ЯРИЛЦАЖ БАЙ. ХҮҮХДИЙНХЭЭ САНАА ЗОРИЛГЫГ ЯРИЛЦАХГҮЙГЭЭР ИЙМЭРХҮҮ БАЛАЙ ЮМАНД НАЙДАЖ СУУХ ШААРДЛАГАГҮЙ. ГОЛ НЬ ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХЭД ХООРОНДЫН АМЬД ХАРЬЦАА ШҮҮ ДЭЭ. ХЭТ ЦАХИМЖААД ДЭМИЙ ДЭЭ.
Луйвар байна
Хурууны хээнээс бас генетикийн мэдээллийг аваад байгаарай? Наадах чинь зүгээр луйвар шүү. Хүн өөрөө ирээдүйд ямар байхаа шийдэх болохоос биш ийм юманд итгэж хүүхдийнхээ ирээдүйг баллаж бвал хохь нь л гэж хэлье. Youtube дээр зүгээр (онцлох луйвар: генетик тест ба онцлох хурууны хээн оношилгоо) гэж хайхад л та нарт маш сайхан тайлбарлаад өгсөн бичлэгнүүд байгаа.
Хурууны хээ томруулдаг шилээр хардаг гэсэн хэрнээ тусгай сервер рүү илгээж хадгалдаг л юм бна ш дээ. Би хүүхдээ өгүүлж бсан, математикийн авьяастай гээд бсан чинь эсрэгээрээ энэ хичээлдээ маш муу ккк. Өвөө нь харин хэлний чиглэлийн хүн болгоорой гэсэн нь энэ хурууны хээнээс илүү дөхөмтэй бгаа шүү.
Хэлний мэргэжил устсан тул сонгохгүй байх хэрэгтэй. Яах вэ багш болж болох байх бусдаар бол явцгүй. Өнөөдөр гудамжинд гараад сонсоход хүүхэд бүр Монголд төрж өссөн хэр нь хоорондоо гадаадаар яриад явж байна. Хэл бол хэрэглээ болохоос мэргэжил биш., Жинхэнэ ажиллаж болох мэргэжил сонгосон нь дээр. Бүх мэргэжил зөвлөдөг хүмүүс хэдэн жилийн өмнөөс хэлний мэргэжлийг устсанд тооцож сонгохгүй байхыг сануулдаг. Сүүлийн үед хиймэл оюун ухаан гээд өөр бусад зараим нэг мэргэжлийн нэмж сонгохгүй байхыг уриалдаг.
Энэ нь мэргэжлийн луйвар маргааш нь ямар байхаа мэдэхгүй байж
Хаха Сүр цаашаа
52-р сургууль шинээр очиж байгаа хүүхдүүдийг заавал өгөхийг шаарддаг
Сайн сургууль байна
Монголчууд та нар ийм тэнэг малнууд шдээ хурууны хээ байтугай таниас днх авий гэсэн ч өгөх ёсгүй юмыг миний хүүхдийн ирээдүйд хэрэгтэй гээд туйлширч байдаг . цаад учир начирын сайн судалж болдоггүй муу. Нөгөөх нь мөнгө олох шалтагтай, Бүүр цаад тал нь биднийг үгүй хийх хойч үеийг устгах ямар нэг зүйл хийж бвал яахуу
Цаг үе нь ямар билээ жаахан бодолтой бмаар юм
Энэ завхарсан ичих нүүргүй нөхдийг ажлаас нь хал. Шүүхэд өг. Энэ бол луйвар.
Арай дэнднээ. Сайн мэдэхгүй байж. Гадны олон л улс иймэрхүү тестэд хамрагдаж байгааш дээ
Сайн зүйл биш байх шүү хүний ирээдүйг битгий хорлоод бай
er ni huruunii heegee ogno gedeg ersdeltei muhar svseg nigoo 5k sahius 175k sahius gedeg shig l
Хятадуудад мэдээлэх үр хүүхдүүдийг чинь хужаагийн мэдээллийн санд оруулах гэж б.а
тэнэгүүдээ...
Болохгүй шүүү
Хүүхдүүдэд мөнгийг нь буцааж өг.
Ялын дээд хэмжээг өгөх хэрэгтэй. Genetic test хурууны хээ гэх мэт залилан хэрээс хэтэрлээ
Энэ тестүүд харин бүр өргөжөөд сайн сайн хувилбарууд гарч ирээсэй.
Нэг ёсны луйвар л даа. Ийм луйвар 4-5 жилийн өмнөөс гарч эхэлсэн санагдаж байна.
Би 250к-р хүүхдээ үзүүлж бсн. Ирээдүйн мэргэжлийг нь сонгоход эцэг, эх хүүхдүүдэд хэн хэнд маань эргэлзээ төрвөл ядаж л энэ тохирно гэсэн дээ гэж сонгож болох. Хэдийгээр хүний сонголт ч гэлээ надад бол хэрэгтэй санагдсан.
Танд нэг хариу үзүүлж болно л доо. Гэхдээ цаашаа танай хүүхдийн дахин давтагдашгүй хэн гэдэг нь шууд мэдэгдэх мэдээллийг үнэлээд гадаад дотоодын дурын компанид хүмүүст зарна. Одооны хүүхдүүд гэдэг ирээдүйн хэрэглэгчид. тэдний ийм мэдээллийг олж авах аль ч газар сайхан боломж. Хурууны хээг хувилж гаргаад энд тэнд гэмт хэргийн газар хиймэл ул мөр үлдээж болно. Юунд ч сөргөөр ашиглаж хүүхдийн чинь ирээдүйг баллаж болно. Олон төрлийн залиланд ч ашиглаж болно. Уг нь компаниуд ийм мэдээлэл буюу дата олж авахын тулд үнэгүй юм амлаж үнэгүй авдаг буюу хулгайлдаг байсан. Энэ тохиолдолд эмзэг мэдээлэл залилж хулгайлахдаа үнэгүй биш дээрээс нь өөрсдөөр нь мөнгө гаргуулж байгаад маш овжин авсан байна.
Энүүгээр дамжаад хувь хүний мэдээллийг ямар ч зорилгоор ашиглаж магадгүй ш тээ.
Сайн шинжилгээ санагдсан. Хүүхдүүдээ хувиараа ч болох нь ээ өгмөөр юм бнлэ. Ямар шинж чанартай, юун дээр онцлогтой, ямар мэргэжил тохиромжтой гэх мэт юм хэлж байсан.
Утгагүй юманд итгэж байхаар хүүхдээ ухаалаг ёс зүйтэй хүн болгож хүмүүжүүлбэл ирээдүйн зам нь шулуун дардан бна шүү дээ. Эцэг эхчүүд л хүүхэддээ анхаарах ёстой шүү
МУУСАЙН ҮМХИЙРСЭН АЛНУУДАА МАНАЙ БАЯНГОШУУНЫ БАНХАРУУДЫГ БҮҮ БАСААРАЙ ДАХИЖ ИНГЭВЭЛ ЖИНХЭНЭЭСЭЭ УУРЛАЖ МЭДНЭ ШҮҮ.
Baynhoshuunii ymar banhar n end hutsaad bnaa
Сэтгэцийн өвчин газар авч байна шүү
Хаха луйвар шүү дээ
Болохгүй асуудал цаад учир начирыг олох хэрэгтэй
Таны өгүүлэхгүй гэж байгаа шалтгаан мэдээж мөнгөтэй холбоотой биш байх? Gene uu setguulch yu asuugaad bn aa
Өгч болохгүй робот болно л гэсэн үг
Muhar muihar setgelgee yum
Zuvhun huruunii heegeer bugdiig medeh bolomjgui
Хувь хүн болрн үр хүүхдээ үзүүлж болох юм шиг санагдчихлаө өмнө сонсож байсийм бна
Гарчиг нь юу гээд бнаа ойлгосонгүй
Нэг хүүхэд үзүүлсэн чинь барилгачин болон гээд хурууны хээгээр нь гарсан гэнэ нөгөө хүүхэд сэтгэлээр унаад хичээлээ хийхээ больсон гэнэ Битгий та нар хүүхэдээр бизенэсс хийж луйвардаад бай ийм юм гэж байхгүй шүү луйварчидаа
Худлаа ярихгүй шүү
Шал худлаа бизнес шүү. 2 жилийн өмнө өгч байсан огт таараагүй
Ene herees heterlee hotiin suljeenuud oron nutagt irj alban tushaaltand ekdev beleg ugch ajilchdiig n hamruulj tarhi ugaad baraagaa zardag bolj dee
Авахгүй ээ л гээ. Битгий сонирх.
Хурууны хээ хүний бүх мэдээлэл байгаа.эна бол гэмт хэрэг
Хувийн мэдээлэлээ дэлгэрэнгүй өгч яавч болохгүй вакциний туршилттай яг адил.
Тагнуул гэж байгууллага ажлаа хийгээсэй...
Энэ сургууль цэцэрлэгүүд янз бүрийн юм шаардах юмаа.1 хавтас ав.гнэ.аваад 100д хуудсанд нүхтэй уут салгаж углаж хийж өг гх юм..аливаа юм жил ирэх тусам сайжраад амар хялбар шуурхай ойлгомжтой дөхөм.цаг хэмнэсэн хэлбэрдэхгүй амар болдог бмаар даа
Жил ирэх тусам дордоод дээр үеийнхээс ахихгүй юм..хиймэл оюун ухааны эрин зуунд ийм ч юм хийлгээд сууж бдаг цэцэрлэгүүдийг яаж зхион бгуулж удирдаж б.аа.гайхах юм.боловсролын газар СӨБ гж юу хийдэг газар вэээ.элдэв юм нэхэхээ хэзээ болих вээ.тглээ гд хуучин шгээл үзүүлэлт үзүүлж б.а
Хурууны хээгээр генетик ирээдүй тодорхойлно гэж байдаггүй.Тэр байтугай эр эмийг гь ч ялгах боломжгүй.Энэ луйварчдад хариуцлага тооцоочээ
Шаардаагүй байхаа санал болгосон байх. Тэр тест их зүгээр мэргэжлийн сонголтоо хийж чадахгүй байгаа хүүхдүүдэд их хэрэгтэй. Шинжлэх ухаан дээр үндэслэж бодож гаргаж өгдөг их гоё тест байна лээ! Би хоёр хүүгээ тэр тестэнд оруулж байсан! Сайн багш байна хүүхдүүддээ санаа тавьдаг! ????
Иймэрхүү аргачлал бас бдаг гэж уншиж бсант. Орост бхаа хүүхдүүдээ их хийлгэдэг бсан . түүнийг мөнгөөр бүтэн сургууль бүх хүүхэд хамааруулж хийж мөнгө олсон явдал бна даа . Эх эцэгээс зөвшөөрөлгүй хийх нь буруу даа . Цагдаа шалгах ёстой.
Iim medee beldej humuusiig tuurugduulj bdag. Ene uneheer heregtei zuil ym shde. Medku durgvi n hiilgehgv l bn bzde. Tuuniig bvr ingej asuudal bolgoj bdag
Ene arai heternee. Bagsh nar ium teneg ymyy esvel mobgo oloh yadsan arguu. Hunii huruunii heegeer ingej todorhoildog bolson bol noble ogchmoor ym.
4.1.12."хүний эмзэг мэдээлэл"-д биометрик мэдээлэл ордог гэжээ, 5.1.Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглахад дараах зарчмыг баримтална: гээд заасан байна, хууль зөрчсөн бололтой, хуулийн байгууллагад хандах хэрэгтэй байхаа
"Мөн бид хүүхдийн дата мэдээлэл авдаггүй, хадгалдаггүй. " гэсэн мөртлөө албайн ёсны сайт дээрээ "Тусгай сканераар 10 хуруугаа уншуулахад программ өгөгдлийг төв серверт илгээж .." төв сервер рүү илгээдэг гэсэн байна, хүүхдийн биометрик мэдээллийг дураараа аваад арай дэндэнээ
Ysn dabartsan garuud bee duraaraa
Ali bulegiin hen gedeg surguuliasaa dabtsan erh medeltei bagsh bee zarlaach iim ymiig dabaraaj bolohgui
Мөнгө олох л арга бншдэ. Хүүхдийнхээ өөрийнхөө
Хурууны хээг яасан ч өгч болохгүй. Шуналын сэдэл... !!! Цагдаагийн байгууллагад хандах нь зүйтэй байх