Гэр бүлийн 6 гишүүн угаартаж нас барсан хэргийн дүгнэлтийг “нууцалж” байна

Өнгөрсөн өвөл, нэгдүгээр сарын 24-нд Баянгол дүүргийн 22-р хороонд, ханын пийшинтэй айлд зургаан хүн угаартаж нас барсан харамсалтай үйл явдал болсон. Энэ хэрэг явдлыг тус айлын цэргийн алба хааж байсан хүү О.Одбаяр нийтэд мэдээлж, шүгэл үлээсэн байдаг. Ингэж асуудал олны анхаарлын төвд орсон ч удалгүй намжсан юм. Үүнээс хойш 7 сарын хугацаа өнгөрөөд буй.
Харин өмнөх долоо хоногт О.Одбаяртай уулзахад, “Надад хоёр өрөө байр өгсөн. Цахилгааны ажил хийхийн хажуугаар таксинд бас явж байгаа. Ганцаараа үлдсэн ч гэсэн сайхан амьдрах хэрэгтэй. Удахгүй цэрэгт явахынхаа өмнө ажиллаж байсан уурхай руугаа явах гэж байна” хэмээн ярьсан.
Бид нэгэнт уг асуудлыг эргэн сануулсан учир өмгөөлөгчтэй нь холбогдож, хэрэг явдлын дүгнэлт хэрхэн гарсныг тодруулсан боловч тодорхой хариу хэлэхгүй, “нууцалсаар” байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.