Нийгэм мэдээ
Нохойндоо дулаан үүр барьж өгөөрэй, уяж битгий дааруулаарай

Дөрвөн ес эхэлсэн. Гадаа -32 хэмийн хүйтэн зааж байна. Харин шөнөдөө -36, -40 хэмийн хүйтэн хонож байгаа. Өөрөөр хэлбэл энэ өвлийн хамгийн хүйтэн өдрүүд тохиож байна.
Үүнтэй зэрэгцэж амьтанд хайртай хүмүүсийн харахаас ч эмзэглэж, халширч явдаг зүйл нь хашааны нохой, эзэнгүй амьтад болж таардаг. Өвлийн тэсгэм хүйтэнд гинжтэй, орох үүргүй цагариглаж хэвтэх тэднийг харах хэнд ч хэцүү санагдах нь ойлгомжтой.
Гэр хороололд амьдардаг ихэнх айл хашаандаа нохой тэжээдэг. Харин тэдний хэд нь нохойндоо үүр барьж өгсөн бол гэдэг бодох, анзаарах асуудал. Ядаж л эдгээр өдрүүдэд уяаг нь суллаж, нөмөр газар бараадуулаарай. Тэжээнэ, тэтгэнэ гэж авсан нохойгоо хоол ундтай байлгаж, дулаан үүр барьж өгөөрэй.
Д.УЛСАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нохойндоо пин бариад гоё доторлоод гадна талаас нь дулаан эсгийгээр хучиж,дотор нь цулхайгаар дулаал.Доор нь сайхан хонины нэхий дэвсээд нэхийнийхээ дээр дахин давхарлаад,хаалганд нь унжуурга хийхэд дулаан байна.Тэгээд адууны тарган мах сайхан машаандаад шар будаатай буцалгаад өгөөд бай.Адууны ясыг сайхан буцалгаж шөл гаргаад хивэг овьёос шар будаа багсраад өгөөд бай.Шөнө бүүр их хүйтэрвэл гэртээ оруулаад хонуулаад өглөө хооллоод гаргаарай.Би бол нохой асрах арга ухаанаар фрофисор доктор хамгаалсан би тэжээсэн нохойнууддаа / хөзка/ Элбэгдорж Багаяа Багабанди Эррик Энхбаяр Божик С.Баяр,Дака Оюунэрдэнэ Сөвкө Занданшатар,Жэк Ж.Энхбаяр Хукана Хүрэлсүх,гэх мэт нэрүүд өгсөн.Эдгээр нохойнуудаас хөзка эвгүй
Ийм хүйтэнд төмөр гинжтэй байлгаж болохгүй дээ.
Нохойндоо дулаан байр (үүр) барьж өгөх хэрэгтэй: 4 ханыг хөөсөнцөрөөр дулаалж, шал, таазыг мөн хөөсөнцөрөөр давхарлаад дотор нь өвс дэвсээд өгөхөд банхар, овчарка мэтийн үслэг нохой даарахгүй!! Харин лабрадор мэтийн нүцгэн нохойг ийм хүйтэнд гадаа хонуулж огт болохгүй, шууд л хөлдүүс болно!!!