УЛС ТӨР

МАН-ЫН ТӨЛӨВЛӨГӨӨ: “Хөдөөнийхөн тэнэг” тул бүтэхгүй хүмүүсээ тийш нь явуулна

НИЙСЛЭЛИЙН ИРГЭД “ХӨВӨГЧ МАСС” ТҮВШНЭЭС ДЭЭШ АХИСАН УЧИР ЭРХ БАРИГЧИД АЙВ

Парламентад олонх болсон улс төрийн нам өөрсдийнхөө ашигтай гэж үзсэн хувилбараар Сонгуулийн хуулиа өөрчлөн найруулдаг бичигдээгүй дүрэм манайд үйлчилдэг. Тухайлахад, АН-ын дарга асан З.Энхболд УИХ-ын даргаар ажиллаж байхдаа жижиг 76 тойрог болгож, Нийслэлд 28 мандат хуваарилж байв. Э.Бат-Үүл баатраар ахлуулсан баг “алаад өгсөн” гэж тооцсон тул АН

нийслэлд ялалт байгуулна гэж үзэж, мандатын тоог нэмэгдүүлсэн юм.

Гэвч АН өөрсдийн зохиосон төлөвлөгөөндөө унаж, 2016 онд Нийслэлээс ердөө ГАНЦ  суудал авсан. Үндсэндээ тэд  27 суудлаа МАН-д найр тавьж өгсөн гэж болно. Тэдний мөрөөдөл ингэж талаар болж, Нийслэлийн мандатыг сонгуулийн түүхэнд хамгийн олноор тавьсан үе түүх болон хоцорч байна. Учир нь, МАН энэ удаа эрх баригчийн давуу байдлаа ашиглаж, мэдээлэлд ойр, хэрсүүжсэн Нийслэлчүүдийн мандатыг дөрвөөр багасгав.

Ингэснээр Монгол Улсын хүн амын 50 хувь нь оршин суудаг Нийслэлээс ердөө 24 төлөөлөл парламентад суухаар хуульчлагдав. Яг  хүн амынхаа тоонд суурилуулж тооцвол Нийслэлд 35 мандат ногдохоор буй. Уг тооцооллыг газар нутгийн байршлын онцлогт хамааруулан, даруй 11-ээр цөөн тоогоор батлав. Өнгөн дээрээ  МАН “Алслагдсан аймгуудын газар нутгийг харгалзан үзэж, мандатын тоог нэмж байна” гэж тайлбарлаж байгаа хэдий ч ачир дээрээ шал өөр шалтгаантай.

Учир шалтгаан нь, Нийслэлийн сонгогчид мэдээлэлд ойр, сошиал орчны их урсгалаас үүдэж, харьцангуй сайн хэрсүүжсэн. Өөрөөр хэлбэл, Нийслэлийн иргэд “хөвөгч масс” түвшнээс дээш ахиж, ухаантай сонгогчдын түвшинд хүрч, өнгөрсөн жилүүдэд боловсорсон билээ. Тиймээс ч парламентад 65-уулаа суусан мөртлөө хоёр гишүүн нь Эрүүгийн хэрэгт холбогдон түдгэлзэж, 10 гаруй гишүүд яллагдагчаар татагдсан, Жидүү, концесс нэрээр  төрөөс хулгай хийгчид нь илчлэгдсэн энэ удаагийн парламентыг Нийслэлчүүд дэмжихгүй байх өндөр эрсдэлтэй.

ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛИЙН ӨМНӨХ АРД ТҮМЭН АЛЬ ЭРТ “ТӨРӨЛ АРИЛЖСАН”

Ийм эрсдэл яг бодит байдлаар үүссэн тул орон нутгийн мандатыг МАН дөрвөөр ихэсгэж, асуудалтай, болж бүтэхгүй түүхтэй хүмүүсээ хөдөө нэр дэвшүүлэхээр тооцов. Энэ парламентын үед хамгийн их эрх мэдлийг гартаа атгаж, давхар дээл өмсөж яваа лидерүүд нь  хүртэл  Нийслэлээс айж, хөдөөгийн тойргууд усалж явна. Тухайлахад,шударга үнэний дуу хоолой болсон МАН-ын дарга У.Хүрэлсүх, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Хэнтийн тойргийг,  улсын төсөв мөнгөний эрх мэдлийг атгаж буй Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар Увсдаа л нэр дэвшихээр “улайрч” явна.  

Тэдний хэн нь ч Нийслэлийн мандат амлаж, эрсдэлд орохыг хүсэхгүй. Тэр ч байтугай Нийслэлээс сонгогдсон Ц.Гарамжав, Ж.Энхбаяр, Ц.Нямдорж нар орон нутгийн мандат руу шилжих асуудал хөшигний ард яригдсаар байна.  Энэ мэтээр аль хүчтэй, чадалтай, лидерүүд нь сумын клуб засах, малчны худаг сэргээж өгөх гал тогооны ажилтай зууралдаж, “Нийслэлээс л хол байвал бусад нь дүүрч” гэж залбирч яваа нь нууц биш.

Эрх баригчдын  энэ тооцоолол нь “Хөдөөнийхөн тэнэг учир бидний “но”-г бага мэднэ. Сонгогдох боломж тэнд л байгаа” гэж дүгнэснийх. Гэтэл малчид хотноосоо сошиал сүлжээнд байнга холбогдож, аль мэдээлэлтэй  нөхдийг олон нийтийн цахим сүлжээнд тасралтгүй дагаж, тэр хэрээрээ  76-ын бүтэхгүй түүхийг хангалттай сонсож буй.

Өнгөрсөн дөрвөн жилийн өмнөх ард түмэн аль эрт төрөл арилжсан. “Ард түмэн гэдэг чинь цагаан цаас” гэж далд орилдог МАН-ын дүгнэлт аль эртээ өрөөсгөл ойлголт болон хувирсан билээ. Яахав,  өөрсдийнхөө мэхэнд унаж, сонгуульд ялагддаг өмнөх жишгүүд энэ удаа МАН-ыг дайрах үед хөдөөнийхнийг “тэнэг” гэж дүгнэсэн нь алдаа байсныг ухаарах биз ээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАНАН хэрэгүй гэдгийг хот хөдөөгүй мэдэж байгаа. Энэ хоёр гайхалаас нэг ч этгээд төрд шургуулж болохгүй гэдгийн хүн бүхэн мэдэж байгаа.

шударга ёс
шударга ёс

Энэ 4 жилд ЯАЖ МӨНГӨӨР гарж ирсэн Монгол Улс даяар тархсан жигшүүртэй ДУУЛИААНТ 60 тэрбумийн схем,ард иргэдийнхээ боломж ЭРХИЙГ үгүй хийж буюу ЖДҮчидийн ДЭЭРЭМ ,эн60лдын БУУНЫ нохой Өмнөговиоос гарсан бохи үлээгч амарзая, Хэнтийн АЛДАРТ БАНДААШ хочтон ХҮЧИНДЭГЧ одоо ялаа эдэлж буй гантулга, Дорнодоос "гарч" ирсэн ТАНХАЙ хулиган 1-2 жилийн өмнө хөдөө хээрийн замдээр мотоциколтой хүнийг ДАЙРЖ АЛЖ өдгөө ХҮН АМИНЫ хэрэгт холбогдоод халдашгүй эрхий нь ТҮТГЭЛЗҮҮЛЖ намаасаа ХӨӨГДСӨН НОтойбаяр... ЦААШ НЬ ургэлжлүүлэх үү???
гэх мэт наад захын жишээ шившгээ тарьж буй МАНГАРУУД ийм л бн. Бүтэн 3 жил ширээ сандал булаалцалдаж ,ТАЛЦАЖ, ҮНДСЭН ажлаа хийх чадварГҮЙ хомc дутмаг "ухаантай" эдгээр гишүүдийг БҮҮ хотрүү зүглүүл!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Наадуул чинь та нарын эргэн тойрон орчныг чинь сайжруулах гэж ИХ ГҮЙНЭ: ХИЙЛГЭ - худаг ухуулхаас наад захын ХИЙХ ёстой АЖЛЫГ НЬ НӨХӨН хийлгээд БҮҮ сонгоорой, манайхан!!!!!!! Наадуул чинь ӨӨРСДӨӨ ТЭНЭГЭЭС тэнэг:та нарыг ХҮН Ч гэж үздэггүй,боддогчгүй... гарч л ирэх юм бол МОНГОЛ УЛС маань СААРАЛ жагсаалтаасаа ХАР жагсаалтруу ШУУД орно!!!!!! Хэдхэн сарын дараа болох сонгууль БИДЭНД болон дараа жилд болох гэж байгаа Ардын Хувьсгалын 100 жилийн ОЙГ тэмдэглэх ТҮҮХЭН сонгууль болох учраас гагцхүү БИД л ЯАЖ цаашид амьдрах, хэнээр удирдуулах , Агуу Ардын Хувьсгалын 100 жилийн ТҮҮХЭН ОЙН өмнө яаж СААРАЛ жагсаалтаас Монгол Улсаа гаргах вэ гэж бидний няхуур бодцгоох цаг хаалга үүд тогшоод бн, ахан дүүс Монголчуудаа!!!!!

Иргэн Галбадрах
Иргэн Галбадрах

Х

иргэн ганболд
иргэн ганболд

хөдөө гэхийн жинхэнэ сэтгэл зүрхтэй хүмүүс байдгын бүгдийг таньсан хэнд өгхөө мэднээ арай л даварцан гарууд яаж ч болно гэж бодоо юу

Малчин
Малчин

Яг үнэн! Хөдөөгийн ард түмэн бол хотын, зөв бурууг нь тунгаахын чадалгүй ойворгон мангар залуучууд шиг биш, холын ухаантай жинхэнэ ард түмэн байдаг юм.

ГҮЙЦЭЭ
ГҮЙЦЭЭ

РОТ ХӨДӨӨГҮЙ ЭРГҮҮТСЭН АМЬТАД ШҮҮ ДЭЭ. ЛУЙВАРЧИД, ХУЛГАЙЧИД ДАХИАД ГАРНА

Ulaan
Ulaan

Ene man 4 jil ymarch ajil hiisengui shuu dahij songoj tenegtnee arduud hulihduulj hanahgui ym daa nogoo duulene amarhan hulihdah ymaa neeree ariachdee chaavaas.

Сонгогч
Сонгогч

Ардын нам өөрсдөө идэж намчирхахаас өөр юм хийгээгүй дээ

Өвгөн
Өвгөн

Ахмадаа алаг үздэг намд санал өгөхгүй

g
g

Urd n devshsen toirogtoo l need devshdeg bmaar yum.

Эх оронч
Эх оронч

Хөдөө орон нутгийнхан мөнгөнд хууртагдана гэдгийг тэд ойлгоод байгаа.Гэнэн ард түмэн бага сага мөнгө хайрласан хэнийг ч гэсэн сонгоод байдаг зуршилтай.Ард иргэд мөнгө төгрөг гэхээр...
Аргагүй ядуу л байна. Овжим ашиглах нь дээ

Зочин
Зочин

Малчид одоо баян болсоон! Барагтай мөнгийг ч тоохгүй жинхэнэ хамаг баялаг нь хоолондоо бэлэн байдаг улс.
Ярьсан ч явсан ч ажлыг жинхэнэ ёсоор нь хийдэг ухаалаг хүмүүс байдаг юм.

Зочин
Зочин

Хүний тоо хамаагүй ээ!
УБ-н гишүүд хүн бүрт хүрч ажиллах шаардлага ч байхгүй!
Хөдөөгийн аймгуудын газар нутаг уудам, сурталчилгааны хэд хоногт бүх сумаар нь орох цаг хугацаа хүрэлцдэггүй учир хувааж жижиглэх хэрэгтэй байгаа юм.
Ийм наад захын юм ойлгодоггүй хүмүүс, өөр нарийн юмыг яаж ч ойлгох юм билээ дээ! Хотын хэдэн тойргийг тойрох ер юухан байх вэ дээ!

Холбоотой мэдээ

Back to top button