НИЙГЭМНийгэм мэдээ
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн талбайд хадаг уях, шашны зан үйл үйлдэхгүй байхыг анхааруулжээ

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гаднах талбай, ногоон байгууламжийн хашлага болон бусад нийтийн эзэмшлийн эд хөрөнгөд хадаг уях, шашны зан үйл үйлдэх, зориулалтын бусаар ашиглахгүй байхыг тус хүрээлэнгийн захиргаанаас анхаарууллаа.
"Төв цэнгэлдэх хүрээлэн нь нийслэлчүүдийн амарч, зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх нийтийн орон зай юм. Иймд нийтийн эзэмшлийн талбай, ногоон байгууламжийг цэвэр цэмцгэр, бүрэн бүтэн байлгаж, бусдын ая тухтай орчинд зорчих, амрах эрхийг хүндэтгэн, нийтийн өмчид зөв зохистой хандахыг хүсье" хэмээв.
Аравдугаар сарын 30-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгануудыг нээж, иргэд алхах, биеийн тамир, дасгал хөдөлгөөнөөр хичээллэх боломжтой болоод байгаа билээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.