НИЙГЭМНийгэм мэдээ

Суурь тэтгэврийн 50 хувийг гэр бүлийн хүндээ өвлүүлэх боломжтой

Суурь тэтгэвэр авч байсан гэр бүлийн хоёрын нэг нь нас барсан тохиолдолд тэтгэврийнх нь 50 хувийг үлдсэн гэр бүлийн гишүүнд өвлүүлэх боломжтой.

Энэ сарын 1-нээс эхлэн 413 мянга гаруй ахмад настанд 100-300 мянган төгрөгийн суурь тэтгэвэр олгож эхэлсэн. Суурь тэтгэвэрт 2026 онд улсын төсвөөс 196.3 тэрбум төгрөг, 2027 онд 1,216.4 тэрбум төгрөг зарцуулахаар байна. Мөн ирэх 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс тэтгэврийн хэмжээг 10 хувиар нэмэгдүүлэхэд 654.4 тэрбум төгрөг зарцуулах аж.

Онцгой нөхцөлөөр эрт тэтгэвэр тогтоолгосон хүмүүс болон цэргийн алба хаагчид 55-60 нас хүрээд суурь тэтгэвэр авах боломжтой. Өнөөдрийн байдлаар хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 652 мянган төгрөг, бүрэн тэтгэврийн доод хэмжээ 769 мянган төгрөг байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button