Б.Чойжилсүрэнг ЭЗХ-ийн сайдаар, Ж.Энхбаярыг Батлан хамгаалах руу явуулах хувилбар
Н.Учралын Засгийн газар байгуулагдаад долоон сар гаруйн нүүрийг үзэж байна. Танхим бүрдэж эхэлсэн цагаасаа Ардчилсан намын акцад орж, огцруулах агуулгаарх бланк дээр 41 гишүүн гарын үсгээ зурчихсан. Эл Засгийн газрын ганц гавьяа нь 17 жилийн турш яригдсан "Оюу толгой"-н ногдол ашгийг авч ирэх хэлэлцээр хийж чадсан нь. Иймд сөрөг хүчин давшиж чадахгүй яваа.
Өнгөрсөн хугацаанд Н.Учрал нэг сайдаа огцруулж, нөгөөг томилсон. Дараачийнх нь хэн бэ гэх асуулт ч хөвөрсөн. Тэгвэл Б.Чойжилсүрэнг ЭЗХ-ийн сайдаар, Ж.Энхбаярыг Батлан хамгаалах руу явуулж, Д.Батлутыг сайдын суудлаас нь буулгах хувилбар хөшигний ард яригдаж байна.
Ж.Энхбаяр бол 2002 оноос хойш төрийн албанд тасралтгүй дарга, сайд хийсэн хүн. Батлан хамгаалахын сайд, ХХААХҮ-ийн сайд, өдгөө Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж буй.
ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байхдаа салбараа хэсэг манаргасан. Дархан руу яамаа нүүлгэж, Ерөнхийлөгчийн санаачилсан төсөл хөтөлбөрүүдийг хэсэг урагш нь түрж гүйсэн. Сүүлд хөдөө аж ахуйн сонсголоор 6 их наядын асуудал дэгдэхэд ч түүний нэр хэдэнтээ цоллогдсон байдаг.
Яг жилийн өмнө ХХААХҮ-ийн сайдаас нь Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайдад Г.Занданшатар дэвшүүлэн томилсон. Улмаар Н.Учралын Засгийн газар улиран томилогдсон юм. Бүтэн жил яг энэ суудалдаа суугаа ч салбар нь ер урагшлаагүй. Иймд долоон сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд санаатай яваа тэр өмнөх албан тушаалдаа буюу Батлан хамгаалахын сайд болох сонирхолтой байгаа аж. Энэ албан тушаалаас Ерөнхийлөгчид дэвшвэл дөхөм гэж үзэж байж болох.
Б.Чойжилсүрэнгийн хувьд сүүлийн 20 гаруй жил өөрийн бизнес, төр дахь карьераа зэрэг өсгөсөн хүн. Сангийн сайд, Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа "ажил нугалдаг хүн" гэх тодотголыг танхим дахь сайд нар нь хэлдэг. Сүүлд Г.Занданшатарын Засгийн газарт эрчим хүчний сайдаар ажиллаж байхад нь огцруулах талаар хурцаар яригдахад одоогийн Ерөнхий сайд Н.Учрал түүнийг ийн өмөөрч байсан билээ. Гэхдээ өөрийн танхимдаа сайдын суудал өгөөгүй.
Б.Чойжилсүрэн өнгөрсөн есдүгээр сард "Засгийн газар огцорч л байдаг. Ардчилсан нийгэмд шаардлагатай бол Засгийн газар огцрох нь гамшиг биш" гэж, өнгөрсөн долоон хоногт "Хийе гэвэл хийчхэж болдгийг би сайд байхдаа харуулсан шүү дээ. Хүсвэл ДЦС-VI-г барих гарц байгаа10 аймгийн дулааны станцын төслийг авлигажсан гэж яриад байгаа хүмүүс шалгуулчих хэрэгтэй" гэж дуугарч эхэлсэн. Эндээс түүний сайд болох амбицтай буйг харж болно. Мөн Н.Учралд ажил нугалдаг, хэрэгтэй үед нь тулах хүн хэрэг болжээ.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүнд үзүүлэх хүчин төгөлдөр хавтасгүй, гаалийн хээл хахуулиар жаахан хөрөн гөжсөн, толгой хов хоосон, чадвар 00, ийм нэг хувхай цагаан толгойтой амьтан сайд нэр зүүгээд л явахаар Монголын улс төр тун ч ядмагхан бгаа хэрэг шүү !
Чойжилсүрэн одоо болно оо.сайд байтугай уих д ч хэрэггүй өөр чадалтай мэдлэгтэй хүн алга уу
Энэ Чойжилсүрэн МАН-д хандив өгсөн үү Хүрэлсүхэд хандив өгсөн үү...50 тэрбумыг өгч 2028 он хүртэл сайд хийх тохиргоотой гэсэн. 4 жил Эрчим хүчний сайд хийж үндсэндээ энэ салбарыг жинхэнэ шороотой хутгасан. ТЭЦ-3 ыг Оросуудын хавханд хийсэн. Чойр Сайншандын ЦДАШ ын ажил дахин тендер зарлахаас өөр гарцгүй болгосон. Одоо ацных нь ЭЗХ-ийн сайд вэ...МАН үнэндээ утгаараа дампуурсан. Хүрэлсүх зайлаачээ
Дамдиннямаа солих