У.Хүрэлсүх НДШ-ийг ЯЛГАВАРТАЙ БАЙДЛААР чөлөөлөхгүй байх санал гаргажээ
Коронавирүсийн тархалтаас үүдэж, эдийн засга саармагжиж буйтай холбогдуулан, Засгийн газраас ААН-үүд рүү чиглэсэн долоон төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан. Үүнд, ААН-үүдийг зургаан сарын хугацаанд 26 хувийн НДШ төлөхгүй байх зохицуулалт багтсан юм.
Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нэмэлт мэдээлэл өгөх үеэрээ,
Нэгт:Улсын төсвөөс цалин авдаг төрийн албан хаагчид орохгүй. Учир нь тэдний орлого буураагүй.
Хоёрт:Төрийн өмчит ААН-үүд мөн орон нутгийн өмчит ААН-үүд дээрх хөнгөлөлт хамаарахгүй.
Гуравдугаарт: тендер зарлагддаг, одоо ажлаа хийж байгаа компаниуд улсаас мөнгө авч ажлаа хийж байгаа учраас ажиллагсдыг нь НДШ-ээс чөлөөлөхгүй гэж мэдэгдсэн.
Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр /2020.04.06/ УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанд оролцох үеэрээ "Вирүсийн тархалтаас үүдэж, эдийн засаг саармагжиж буй үзэгдлийг дайны нөхцөл байдалтай адилтган үз. Одоо л ажил олгогчдоо дэмжихгүй бол улс даяараа улам хор уршгийг урт хугацаанд үүрнэ. Бид төрийн албан хаагчдаа ямар ч байсан цалингаар нь таслахгүй. Яг эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эмч, цагдаа нарынхаа цалинг нэмчихсэн. Тэднээс НДШ-ийг хасан тооцохыг нэг удаадаа зөвшөөрч болно.
Тэгэхээр НДШ-ийн хасалтыг тендер авдаг хэдий ч ажлын байрыг тогтмол хадгалдаг ААН-үүд болон Төрийн болон орон нутгийн өмчит ААН-үүд, тендер авсан компаниудыг ч НДШ чөлөөлтөд оруулсан нь зөв. ААН-үүд бол ажлын байрыг хадгалах гол цөм нь учраас ялгаж болохгүй" гэсэн байна.
Ерөнхий сайдын саналыг бүлгийн хурлаар хэлэлцэж, нэгдсэн шийдвэрт хүрэхээр ярилцлаж байгаа юм.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төрийн албан хаагчдын цалин орлого тасалдаагүй нь үнэн боловч гэр бүлийнхэн нөхөр гээд хувийн байгууллагт ажилладаг хүмүүс ажилгүй болчихоод цалингийн зээлээ төлөөд үлдсэн 300 мянган төгрөгөөрөө 6 ам бүл арай гэж л хоол хүнсээ залгуулж бна
Ядаж нэг нь орлоготой байгаадаа баярла. 2уулаа цалингүй болчихоод байж байгаа хүмүүс зөндөө л байна
ene hunees neg setgel hanhlaad baigaamdaa eh oronch hun gej ene hun bna ta nar poporlool gej bna gehdee ene hun shig zorimog hunee bodson shiidel hezee henees garsiin neg heleed ali
хэхэ ёстой сүр данзан байна шдээ
chi uuruu sur danzan g###g min
Eronhii saiddaa bayarlalaa
BAYRLALAA ESTOIL EH ORONCH HUNEES GARAH SANAL SHIIDVER BAINDAA. MUN UTAAG MEDEGDEHUITS HEMJEEND BAGASGSAN TANID DAHIN TALARHIAA
zuw shuu
Дэмжиж байна. Дэлхий нийтийг хамарсан их хямралын үед төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, шийдвэрүүд нийт ард түмнийхээ эрх ашгийг хамгаалсан байх нь зүйн хэрэг. Хувь болоод хувьсгалын ялгаа гаргаж болохгүй мэт санагдана.
Төр төсөвт ажилладаг гээд хөнгөлөлтөөс алинд нь ч багтахгүй хаячих гээдл бгаа шүү адилхан л амьдрах гээд зүтгээд дутагдаад бна банк нь бас цалинтай гээд зээл хойшлуулах гүй бгаа шүү
Egel ard eh ornoo gesen said l daa. Bayrlalaaa
е.с ийн яриад бгаа хѳнгѳлѳлт чѳлѳѳлѳлтѳнд хамрагдахад хэцүү .Дагаж гарч бгаа зохицуулалт журмууд нь бүгдийг үгүйсгэчих байх юм
Онц байдал ямар ч хувь хүн. Албан байгууллагыг ялгахгүй. Бүгд л үүний эсрэг сэтгэл санаа, төсөв мөнгөө боломжтой бүхнээр зориулж байгаа. ЕСайд зөв чиглүүлжээ
Sain duriin NDSh tulugchid yah ve, tedend bur hetsuu bgaash dee
Хувиараа төлдөг байж байгаад төлхөө байсан хүмүүс яахийн хамрагдах юм уу
Хоосон хийрхүү попрол өөр юу ч биш . Бүх иргэддээ нэмэртэй юм хийж чадахнуу
төсвийн байгуулагад ганцхан нөхөр н ажилдаг банkны мөнгө өгнө ар гэрэ зохицуулах хүнд шдээ адилхан чөлөөлөх хэрэгтэй
eh oronch hun shuu olon jil iim erunhii said garaagui sanaagaar boldog bol ahiad olon jil ene alband n hadchihsan daa
ish chaavaas enenii helsen ug bieldeg yumuu. neh l ih hudlaa zagnaj zandarsan hun. heregjij bgaa yum bdiimuu s#a
demjij bna
Buruu
Deer bichsen 3 undeslel zov.
tegmeerdee
Jijig huwin kompaniudad nadax chin uilchlehgui bn shde tsoohon huntei ged
tegmeer dee demjij bna
za zasgiin terguunii sanal demjigdeesei turiin alban haagchdaa yalgaad baihgui baih gej naidiidaa
Ард түмнээ ажилтай ажилгүйгээр нь ялгаад бнаа
Харин тийм ээ.Тэтгэврийн зээл дээр бас ялгасан.Бид МУ-н иргэд шүү
Tetgevriin zeel teglesnees xoish l 1 cholooluulax, tuluulux gesen xumuus bolchixoj. Sankhuugiin saxilga bat gej, ersdel uu tootsox gej um alga bolson. 1 l bank, Ulsiin tusuv ruu dairsan xumuus. 7 xul zuvluguu xund gai boloxgui zureech
Сайн дурын даатгуулагчид орж байгаа юмуу.
Хувиараа. Төлдөг иргэд орлогогүй бна шдээ. Яаж төлөх юм бэ
Toriin alban haagch geheer amidralgui yum uu mon adilhan l ar geree olon hun gants tsalnigaar tejeeh gej yawch bgaa mon l bankind ihenh tsalingaa ogood l bj bn yadaj tatwariin cholooj bolno shuu dee
Yalgaad bailgvi bvhgdiin choloolson deer shvv adilhan bvgd zeel ntr tolool yawj bn uul uurhain hvmvvs ch ard tvmnii tolool ajilaj bga shvv tog tsahilgaan haluun hviten us geed nvvrseer l bi bolj bga bh shvv yalgaad bailgvi bvgduin cholool
Yarij helj bhiin orond heregjvvleed yawuul art tvmen chine chamaig geh bh shvv
ЕС СС-н хэн нь үнэн яриад байгааг ойлгохгүй байна уг нь улсын ЕС нь хэлж байна гээд дажгүй попорсон чинь СС гарч ирээд үгүй ээ гэхийн
emch tsagdaagin tsalin nemsen geh ym yagaad hamag muu ymni urduur ontsgoihon ywdag shuu dee ted narin tsalin adilhan nemj boldoggui ymuu udur shunugui gerte oroh zawgui ywdag humuus shuu dee hamgin uruwdultei gazar ontsgoi shuu dee shuu de
үнэн шдээ хэдий ажлаа хийж цалин орлого нь тогтмол бгаа ч зээлэндэ явчаад бгаа тиймээс ялгахгүйгээр бүх хүмүүсийг хамруулах хэрэгтэй
sain guriin daatgald hamragddag humuusee oruulaach dee
НДШийг төлсөн шантаажинд гол залгуулах төдий мөнгө өгдөг Шимтгэл төлсөн гээд дэвтэр дээр нь бичээд тамгалсан байдаг ч архивт байхгүйгээс ажилласан жил хасагдаж байгаа энэ тохиолдол хувийн хэвшилд түгээмэл үзэгдэл бөгөөд үнэнд хэр ойртох бо
neg shiidwer gargan ter ni heregjihgyi yalgawarlan gaduurhdag um tynige boliwol zyger l bn
Зээлээ зогсоож өгөхгүй бол ард түмнйй амьдрал маш хэцүү байна
ярилцаад шийдчихээд хэлж болдоггүй юмуу???
ЖДҮ-чдийн хаан. Попын хаан. Цаасан сэлэмт Ард түмнээ тарвага шиг л хошигоруулж байна. Худал хуцахаас цаашгүй.
Sain duriin daatgal tuldug irgedig yaahbyym bol doo