УЛС ТӨР

Х.Баттулга: Өрийг өрөөр дарчхаад хөөрцөглөж байхаар орлого олоход ухаанаа уралдуулаач

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы нээлтэд оролцож, үг хэллээ.

Тэрээр, “Коронавирусийн халдварыг тойрч гарсан улс одоогоор байхгүй ч Монгол Улсын хувьд есөн сарын хугацаанд дотооддоо алдалгүй байгаад хамаг хүчээ дайчиллаа. Энэ үйлсэд ажиллаж буй цагдаа, онцгой, эрүүл мэндийн салбарын хамт олон талархал илэрхийлье. Цар тахлын улмаас бидний алдаж буй гол асуудал бол экспорт. Цаашид цар тахлын хоёрдугаар давлагаа хэр хүрээг хамарч, хүчтэй тархах нь тодорхойгүй төлөвт байна. Бид бэлэн байдлаа хадгалж, сонор сэрэмжээ алдахгүй байх, эдийн засгаа сэргээх, экспортын орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр оновчтой бодлого, шийдвэр гаргах ажиллах нь чухал байна. Шинэ УИХ-ын анхны чуулган эдийн засгийн хүндрэлийг даван туулах, ирэх жилийн төсвийг алдагдалгүй батлах ёстой гэдгийг сануулж байна. Намрын чуулганы өмнө миний бие орон нутгуудаар явж 7000 гаруй иргэний үзэл бодлыг  сонслоо. Орон нутгуудын нөхцөл байдал үнэхээр хүнд байна. Олон сумдад ган болж өвөлжилт хүндрэх, малын гаралтай түүхий эд үнэгүйдэх, хөгжлийн ялгаатай байгаа нь тэгш хандлага, тэнцвэртэй бодлого чухал байна.

Сүүлийн жилүүдэд бид ганц аж үйлдвэрийн цогцолборыг жинхэнэ утгаар нь битгий хэл жижиг хэлбэрээр ч хийж хэрэгжүүлж чадсангүй. Үр дүнд нь импортыг шүтсэн, зээл горьдож, тусламж хүссэн улс боллоо. Төсвийн сахилга бат алдагдаж, орон нутгийн удирдлага замбараагүй үргүй зардал их гаргаж байна. 80 сая дөхөж байгаа мал, түүний гаралтай бүтээгдэхүүнийг мөнгө болгож чадахгүй, үнэгүйдүүлж байгаад харамсаж байна.

Улс оронд шийдэх ёстой маш олон асуудал байгаа учраас хамгийн чухлаас эхлэн эрэмбэлж, эн тэргүүнд хэлэлцээд, шийдээд өгөөч гэж хүсч, шаардаж байна. Өрийг өрөөр дарчхаад дайсан дарсан мэт хөөрцөглөж байхаар орлого олох талаар ухаанаа уралдуулаач гэж хүсч байна.

Одоо жижиг сажиг сүржигнэл хийрхлээ болиод орлого олох, иргэдээ орлогожуулахад төвлөрөөч гэж ахин дахин хүсч байна. Ширүүн өвөл, эдийн засгийн доройтол айсуй ирлээ. Олон улсын байгууллагууд Монголын эдийн засгийг үлэмж агшина гэдгийг анхаарууллаа. Ажлын байраа яаж хадгалах, иргэдийнхээ орлогыг хэрхэн хамгаалах, үйлдвэрлэлийг яаж дэмжих зэрэг илүү чухал зүйлсэд ухаанаа та бүхэн уралдуулаач ээ. Юун яасан архины савлагаа, дээлийн хээ, кембриджийн хөтөлбөр яриад байна вэ. Улс оронд шийдэх ёстой маш олон асуудлууд байна. Бүгдийг зэрэг шийдэх ямар ч боломжгүй. Хамгийн чухал хамгийн суур асуудлаа эхэнд нь эрэмбэлж байж асуудлууд ар араасаа шийдэгддэг нь зүй тогтол юм гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-10-01 10:10

Их л ухаантай үг хэлчлээ гэж бодож байгаа даа. Энэ үед өндөр хүүтэй бондыг бага хүүтэйгээр сольсон нь зөв. Мөн ковидын үед үүнээс илүү яаж ажиллах вэ дээ.

зочинбизнесчин
зочинбизнесчин
2020-10-01 10:15

төрийг өс хонзонгоор удирдаж болохгүйл дээ. учираа олж бодолгоо нэгтгэх т�##�аар "ухаанаа ур�##�дуулах" нь зөв шүү

тогтох
тогтох
2020-10-01 10:48

Хэнч ингэж хэлж чад�##�гүй яахав харин яаж ухаанаа ур�##�дуулах гарц гарг�##�гааг тэргүүн хүн шиг зангаргадв�##� яасын хаг�##�ан бутаргаж байхаар. Төрийн тэргүүн чинь эв нэгдлийг сахигч биздээ намуудаар тоголж байна даа, шүүхээр ч арайч дээ Ерөнхийлөгчөө !!!

Холбоотой мэдээ

Back to top button