НИЙГЭМ
ШУУРХАЙ: Сүхбаатар дүүргийн эмнэлэгт хөл хорио тогтоолоо

Өнөөдөр /2020.01.09/ орой 17.00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ.
Иймд тухайн иргэнээс PCR шинжилгээний сорьц авч, лаборатори луу илгээсэн байна. Яг одоогоор шинжилгээний хариу гартал эмнэлэгт бүхэлд нь хөл хорио тогтоожээ.
Өөрөөр хэлбэл бүх хаалгаа барьж, эмч, сувилагч, өвчтөнүүдийг гаргахгүй байгаа аж. Үүнд гемодиализын аппаратад орсон өвчтөнүүд ч мөн багтаж, хөл хоригдоод байгаа юм байна.
PCR шинжилгээний хариу 4-6 цагийн дараа гарч буй.
Г.САНСАРМАА