ОРОН НУТАГ
Согтуу жолооч цагдаагийн албаны машиныг мөргөжээ

Дуудлагад явж байсан цагдаагийн албаны машиныг, согтуу жолооч мөргөжээ. Тодруулбал, Ховд аймагт дуудлагын дагуу үүрэг гүйцэтгээд явж байсан жижүүрийн шуурхай албаны машиныг, араас нь мөргөсөн байна. Машин дотор жолооч, хэсгийн байцаагч хоёр согтууруулах ундаа хэрэглэсэн иргэнийг тээвэрлэж явжээ. Хүний амь эрстээгүй бөгөөд цагдаагийн машинд зорчиж явсан иргэнийг эмнэлэгт үзүүлэхээр аваад явсан байна.
2 согтуурсан иргэн гэнээ бас 3 согтуурсан байв#### яах уу