ДЭЛХИЙ

Энэтхэгээс буцаж ирсэн Австраличууд торгууль төлж, шоронгийн ял сонсоно

Австрали улсын засгийн газар Энэтхэгээс буцаж ирсэн иргэддээ торгууль тавьж эсвэл шоронгийн ял оноох шийдвэр гаргасан байна. Өнгөрсөн долоо хоногийн эхээр Австрали улс Энэтхэгээс ирэх бүх нислэгийг хориглосон ч пүрэв гарагт (2021.04.29) хоёр тамирчин Катар улсаар дамжин буцаж ирсэн аж. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш 20 мянга гаруй Австраличууд Энэтхэгээс буцаж ирсэн байна.

Харин баасан гарагт (2021.04.30) холбооны эрүүл мэндийн сайд Грег Хант хилийн зохицуулалтаа илүү чангатгаж тэрхүү дүрмийг зөрчсөн хүмүүст 66 мянган ам.доллар эсвэл тав хүртэлх жилийн хорих ял оноох болсон байна.

Хат хэлэхдээ “Засгийн газар иймэрхүү шийдвэрийг хөнгөн гаргадаггүй. Гэхдээ тусгаарлах төвүүд дэх “Ковид-19”-ийн тоо зохицуулах боломжтой хэмжээнд байх нь Австралийн нийгмийн эрүүл мэндийн  чухал нэг хэсэг” хэмээсэн байна.

Энэхүү дүрэм нь ирэх даваа гарагаас (2021.05.03) эхлэн хэрэгжих бөгөөд тавдугаар сарын 15-ны өдөр дахин шалгаж үзэх аж.

Эх сурвалж: The Guardian

Б.БУЯНДОРЖ  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
turhuu
turhuu
2021-05-01 12:32

Gadaadad iim l changa shiidver gargaj bn tehed manaid ter eneteg virusiig zuuj iruuleed gaduur duraar n yvj bn gesen bizdee? Irgedee bodoggui turiin gamshig ulsaa suiruulnee gej bus#aas surgamj avah heregtei bnaa!

Холбоотой мэдээ

Back to top button