УЛС ТӨР

“Өлсгөлөнг зогсоох” ажлын хэсэг байгуулагдан, хуралдаж байна

Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэж, АН-ын бүлгийн гишүүд төв талбай дээр гурав дахь өдрөө өлсгөлөн зарлаж буй. Өнөөдөр тэдэнтэй УИХ-ын дарга Г.Занданшатар биечлэн уулзаж, санал бодлоо солилцсон.

Үүгээр АН-ын хуваагдал, тамга тэмдэг, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигийн асуудлыг баримт нотолгоотой авч хэлэлцэх, нэгдсэн шийдвэр гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж ажиллая гэсэн Н.Алтанхуяг гишүүний санал дэмжигдсэн.

Тэгвэл ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд Н.Алтанхуяг, А.Адъяасүрэн нарын гишүүд багтжээ. Тэд дөнгөж сая тус ажлын хэсгийн хуралдаанд оролцохоор Төрийн ордонд орлоо.

АН-ын гишүүдийн хувьд тавдугаар сарын 8 буюу маргаашийг хүртэл өлсгөлөнгөө үргэлжлүүлнэ, энэ хүртэл Сонгуулийн ерөнхий хороо Н.Алтанхуягийн материалыг хүлээн авч, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй бол өлсгөлөнг зогсоохгүй хэмээж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. АН – ИХ ХУРЛЫГ ХУРАЛДУУЛЖ 2 ХҮНИЙ НЭГИЙГ СОНГУЫЛЬ АЖЛЫН ХЭСЭГ НАМЫН АСУУДЛЫГ ШИЙДНЭ ГЭЖ БАЙХ ЁСГҮЙ ѲѲРСДѲѲ УЧРАА ОЛОЛЦОЖ ЧАДАХГҮЙ БУСДААР ГАЛ БАРИУЛАХ ГЭЭД ЗҮТГЭВЭЛ ХАЯАД ШОРОНД ИЛГЭЭ АН -ГҮЙ БОЛНО ДОТОРОО ТОХИРЧ ЧАДАХГҮЙ БАЙЖ ТѲР БАРЬЖ ЧАДДАГҮЙГЭЭ МЭДЭХГҮЙ ЭРХИЙН БАЛАЙТААД БАЙХ ЮМ

  2. АН тай АН гүй монгол улс амьдарч чадна. АН байхгүй бол монгол орон амар тайван амьдрах болно

  3. Бас МАН тай МАН гүй Монгол улс амьдарч чадна.МАН байхгүй бол монгол орон амар тайван амьдрах болно
    .гээч ###### минь.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button