НИЙГЭМ

Монгол цэргүүд V сарын 9-нд Улаан-Үд хотод цэргийн ёслолын жагсаалаар алхана

Аугаа их Эх орны дайны ялалтын 76 жилийн ой тохиох гэж байна.

Түүхт ойг тохиолдуулан Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин, ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүн ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод зохион байгуулагдах цэргийн ёслолын жагсаалд оролцохоор ОХУ-ыг зорьсон юм.

Тодруулбал, Зэвсэгт хүчний Тусгай хүчний цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Гансэлэмээр ахлуулсан Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн 75 алба хаагч өчигдрөөс Улаан-Үд хотод нэгдсэн бэлтгэлдээ ороод байна.

Цэргийн ёслолын жагсаал тавдугаар сарын 9-ний өдөр явагдана.

Монгол Улсын Зэвсэгт хүчний хувьд 2015, 2020 онуудад буюу Аугаа их Эх орны дайны ялалтын 70, 75 жилийн ойн цэргийн ёслолын жагсаалд оролцож, ОХУ-ын Москва хотын төв талбайд монгол цэргийн сүр хүч, цог золбоог олон улсад сурталчлан таниулж байсан юм.


Эх сурвалж: ЗХЖШ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button