НИЙГЭМ

Булган аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ

ОБЕГ-ын хоногийн мэдээ:

Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт ойн түймэр гарсан тухай дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид, “Зэд Хантай Бүтээлийн” нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас нийт 30 хүн, 4 автомашин, 9 морьтой ажилласан.

Ингээд түймрийг өчигдрийн 15:00 цагт цурамд оруулж бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button